Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өөр өөр гэр бүлд "зарагдсан" ч нэгнээ олж чадсан ихрүүдийн түүх-2

2024-2-04
0
ЖИРГЭХ

Бид та бүхэнд эхээс төрөөд өөр өөр гэр бүлд зарагдаж, амьдрал нь салсан ч эргээд нэгнээ олж чадсан ихрүүдийн ГАЙХАЛТАЙ түүхийг хүргэж байгаа билээ. Уг нийтлэлийн хоёрдугаар хэсгийг та яг одоо уншиж байна. Нэгдүгээр хэсгийг ЭНД дарж уншаарай!

Эхний хэсэгт бид охидын нэгнээ олсон сонирхолтой түүх, нэгэнтэйгээ биечлэн уулзаж, танилцах хүртэлх мэдээллийг оруулсан. Одоо тэд өөрсдийг нь зарсан гэж боддог төрсөн ээжтэйгээ нүүр тулна. 


Тэд уулзахаар тохиролцож, долоо хоногийн дараа Гүржийн Тбилис хотын Руставели метроны буудлын урсдаг шатан дээр хамгийн анх нэгнээ бодитоор харав. 

"Би яг л өөрийгөө толинд харах шиг санагдсан. Адилхан царай, дуу хоолой. Би бол тэр, тэр бол би гэдгийг тэгэхэд ойлгосон" гэж Эми ярьжээ. Тэд тэр үед л өөрсдийгөө үнэхээр ихэр гэдгийг ойлгосон байна. "Би тэврэх дургүй, гэхдээ би түүнийг тэвэрсэн" гэж Ано хэлэв.

Үнэнг мэдсэн охид гэр бүлийнхэнтэйгээ нүүр тулахаар шийджээ. Тэднийг 2002 онд тус тусад нь хэдэн долоо хоногийн зайтай айлд өгсөн байв. Эми бухимдаж, түүний амьдрал бүхэлдээ худал байсныг мэдэрсэн. Толгойноосоо хөл хүртэл хар хувцас өмсөх дуртай тэрбээр хатуу ширүүн харагддаг ч, хацартаа сормуусны будгаа урстал уйлсан байв. "Энэ бол галзуу түүх. Гэхдээ үнэн" гэж тэр хэлэв. Харин Ано "Гэр бүлийнхэндээ маш их уурлаж байсан ч би зүгээр л хэцүү яриагаа дуусгаж, бид цаашаа яахыг ярьсан" хэмээжээ. 

Ано (L) болон Эми (R) нар граффити хананы өмнө зогсож байна
Тэдний анхны уулзалтын дараах гэрэл зураг. Үсний засалт, сонирхол ижил охид...

Илүү гүнзгий ухаж үзвэл ихрүүд өөрсдийн албан ёсны төрсний гэрчилгээн дэх дэлгэрэнгүй мэдээлэл, тэр дундаа төрсөн он сар өдөр нь буруу байсныг мөн олж мэджээ. Хүүхэдтэй болж чадахгүй байсан Эмигийн одоогийн ээжид найз нь түүнд орон нутгийн эмнэлэгт хүсээгүй хүүхэд байгаа гэж хэлснийг мөн мэдсэн байна. Улмаар ээж нь эмч нарт мөнгө төлсөн нь хамгийн аймшигтай мэдээ байв. Аногийн ээж ч мөн адил түүх ярьжээ.

Өргөж авсан гэр бүлүүдийн хэн нь ч охидыг ихэр хүүхэд гэдгийг мэдээгүй бөгөөд үрчилж авахын тулд багагүй мөнгө төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгэх нь хууль бус гэдгийг ойлгоогүй гэж тайлбарлажээ. Гүрж улс тухайн жил үймээн самуунтай үеийг туулж байсан бөгөөд эмнэлгийн ажилтнууд оролцсон тул үүнийг хууль ёсны гэж үзсэн. Хэр их мөнгө өгснөө гэр бүлийнхний аль нь ч хэлээгүй. Ихрүүд төрсөн эцэг эх нь ашиг хонжоо олохын тулд тэднийг зарсан болов уу? гэж бодохоос аргагүйд хүрэв. 

Эми (L) болон Ano (R) 12 настай

Эми өөрсдийн төрсөн ээжийг хайж олохыг хүссэн ч Ано итгэлгүй байв. "Чи яагаад биднээс урваж болох хүнтэй уулзах гээд байгаа юм бэ?" гэж Ано тур үед хэлжээ. Эми төрөхдөө хууль бусаар үрчлэгдсэн байж болзошгүй хүүхдүүдэд тусалж, Гүржийн гэр бүлүүдийг нэгтгэх зорилготой фэйсбүүк групп олж, түүхээ хуваалцжээ. 

Германд байдаг нэгэн залуу эмэгтэй хариулахдаа ээж нь 2002 онд Кирцхийн амаржих газарт ихэр охин төрүүлсэн бөгөөд тэднийг нас барсан гэж хэлсэн тухай тэр ярьжээ. Яг л тэдний түүх шиг. Гэхдээ ондоо түүх...

ДНК-ийн шинжилгээгээр фэйсбүүк группийн гишүүн өөр эмэгтэй тэдний эгч байж таарсан бөгөөд төрсөн ээж Азагийн хамт Германд амьдардаг байсан нь тогтоогджээ. Эми Азатай уулзахыг маш их хүсч байсан ч Ано илүүтэйгээр эргэлзэж байв. "Энэ бол чамайг зарж чадсан хүн, тэр чамд үнэн хэлэхгүй" гэж тэр анхааруулав. Гэсэн ч тэр Эмиг дэмжихийн тулд Герман руу явахыг зөвшөөрсөн юм. 

Ихрүүдийн ашиглаж байсан фэйсбүүк групп Ведзеб нь гүржээр "Би хайж байна" гэсэн утгатай. Эмнэлгийн ажилтнуудаас хүүхдүүдээ нас барсан гэж сонссон ч дараа нь нас баралт бүртгэгдээгүй, хүүхдүүд нь амьд байж магадгүй гэж дуулсан ээжүүдийн тоо томшгүй олон нийтлэл тэнд байдаг. Бусад нийтлэлүүд нь Эми, Ано зэрэг төрсөн эцэг эхээ хайж буй хүүхдүүдийнх юм.

Тус групп нь 230 мянга гаруй гишүүнтэй. Үүнийг сэтгүүлч Тамуна Мусеридзе 2021 онд өргөмөл гэдгээ мэдсэнийхээ дараа байгуулжээ. Тэрбээр талийгаач ээжийнхээ гэрийг цэвэрлэж байхдаа өөрийн жинхэнэ мэдээлэлтэй төрсний гэрчилгээгээ олсон гэдэг. Тэрбээр олон зуун гэр бүлийг эргэн нэгдэхэд тусалсан ч өөрийн жинхэнэ гэр бүлийг олоогүй нь харамсалтай. Тэр мөн мэргэжлийн онцлогоо ашиглан 2006 оныг хүртэл Гүржид газар авч байсан хүүхэд үрчлэлийн хар түүхүүдийг эл болгожээ. Түүний түүх Эми, Ано хоёрынхтой ижил. 

Тамуна Мусеридзе улаан хүрэмтэй эмнэлгийн талбайд зогсож байна
Сэтгүүлч Тамуна Мусеридзе

Нийтлэлийн нэдүгээр хэсгийн эхлэлд охид ээжтэйгээ уулзахаар, олон жилийн бугшсан үнэнг эл болгохоор Германы Лейпциг дэх зочид буудалд төрсөн ээжтэйгээ уулзахаар бэлдэж байгааг, мөн сандарч байгааг харуулсан.  Ано бодлоо өөрчилсөн тул буцах хүсэлтэй байгаагаа хэлэв. Гэвч энэ нь түр зуурын гомдол, сэтгэл хөдлөл байлаа. Тэдний төрсөн эх Аза өөр өрөөнд мөн л сандран сууна. Эми хаалгыг эргэлзэн онгойлгоход Ано араас нь даган оров. Аза урагш гүйж хоёр охиноо чанга тэврэв. Хэдэн минут өнгөрсөн ч тэдний уйлах чимээ л өрөөг дүүргэнэ. 

Ано, Аза, Эми хоёр тэврэлдэнэ
Ээж Аза нь тэднийг тэврэн буй анхны уулзалтын агшин...

Эми хамгийн их уйлсан нь, харин Ано чанга хэвээр тэвчинэ. Хожим ихрүүд ээж нь төрснийхөө дараа өвдөж, комд орсон гэдгийг мэджээ. Түүнийг сэрэхэд эмнэлгийн ажилтнууд хүүхдүүд төрсний дараахан нас барсан гэж хэлсэн аж. Эми, Ано хоёртой уулзсан нь түүний амьдралыг шинэ утга учиртай болгосон гэж Аза хэлэв. Одоо тэд хэдий ойр дотно биш ч харилцаа холбоотой хэвээрээ байгаа гэнэ. 

2022 онд Гүржийн засгийн газар хүүхэд худалдаалах түүхэн гэмт хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн. Сэтгүүлчид хар түүхийг сөхөж, эл болгосон ч тус улсын засгийн газар ямар ч мэдээлэл хийгээгүй хэвээр буй. 
 

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уругвай vs Испани: Биелээгүй хүлээлт ба Европын шилдэг багийн тулаан
    6 цаг 42 мин
  • ДАШТ-д монголчууд хэнийг дэмжиж байна вэ? 
    6 цаг 51 мин
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
    6 цаг 57 мин
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    11 цаг 14 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    11 цаг 48 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    13 цаг 7 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    13 цаг 16 мин
  • О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
    13 цаг 52 мин
  • Чиндаогийн Их дуулгад зодоглох Монголын 20 жүдоч
    13 цаг 59 мин
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
    14 цаг 11 мин
  • Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
    14 цаг 39 мин
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
    14 цаг 59 мин
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
    15 цаг 7 мин
  • Италийн цагдаа нар алдартнуудын амралтын арлын ойролцоох далайн агуйгаас их хэмжээний каннабисын нөөц олжээ
    15 цаг 28 мин
  • Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
    15 цаг 30 мин
  • О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
    15 цаг 37 мин
  • Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
    15 цаг 49 мин
  • Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    16 цаг 25 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
    17 цаг 29 мин
  • Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
    18 цаг 24 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК