Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХХ зууны манлай бөх, "домогт" Дархан аварга Х.Баянмөнх 80 нас хүрлээ

2024-2-02
0
ЖИРГЭХ

Одоогоос 80 жилийн өмнө, 1944 оны хоёрдугаар сарын 02-нд Увс аймгийн Хяргас суманд нэгэн хүү мэндэлсэн нь хожмоо Монгол бөхийн дэвжээнд арван удаа түрүүлж, их спортын түүхэнд олон хуудсыг эргүүлжээ. Тэр бол Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУ (хуучнаар ЗХУ)-ын гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Хорлоогийн Баянмөнх билээ. 

Дархан аварга Х.Баянмөнх: Цол авах боломжийг олон болгож өгвөл монгол бөх  найраагүй болно · Dorgio.mn

Эцэг нь "шударга" Довчин, эх нь Хорлоо гэж хүмүүс байжээ. Төрөхөд нь Сүхбаатар гэж нэрэлэсэн боловч сүүлд зургаан настайд нь Баянмөнх гэж өөрчилсөн гэдэг. 1972 онд Улаанбаатар хотын АИХ-ын депутат болж байсан. 1990 онд БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдож, 1992 онд УИХ-д Увс аймагт Ардчилсан намаас нэр дэвшээд сонгогдоогүй гэдэг. 1996 оны УИХ-ын сонгуульд мөн Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшихээр зарлагдсан боловч Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэж аваагүй.

Амжилтууд

No photo description available.

Тэрбээр чөлөөт бөхөөр 1975 онд ЗХУ-ын Минскт зохиогдсон ДАШТ-ээс алтан медаль хүртсэн. 1972 онд ХБНГУ-ын Мюнхен хотод зохиогдсон зуны Олимпоос мөнгөн медаль, 1971, 1974 оны ДАШТ-үүдээс тус тус мөнгөн медаль хүртсэн. Чөлөөт бөхийн Монгол Улсын 14 удаагийн аварга.

Самбо бөхөөр 1974 онд Улаанбаатарт болсон 2 дахь удаагийн ДАШТ-ий -100 кг-д түрүүлж, Монгол улсаас самбогийн спортоор төрсөн дэлхийн 3 дахь аварга болж байсан.1975 онд Минскт болсон ДАШТ-д ЗХУ-ын бөх Саид Рахимовт ялагдаж дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж байсан.

Сонгомол бөхөөр 1973 онд Улаанбаатарт болсон бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах анхны тэмцээний сонгомол бөхийн -100 кг-д түрүүлж алтан медаль, 1974 онд Тегеранд болсон Азийн наадмын сонгомол бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн.

Дархан аварга Х.Баянмөнх зодог тайллаа

Харин үндэсний бөхөөр Х.Баянмөнх нь наадамд 10-аас дээш түрүүлсэн хоёрхон бөхийн нэг. Тэрбээр 1968 1971-1973, 1975, 1977, 1979, 1981-1982, 1987 оны наадмуудад түрүүлж, 1974, 1990 онуудад үзүүрлэж, нийтдээ 27 удаа шөвгөрчээ. Тэр мөн Цагаан сарын барилдаанд найм түрүүлж, дөрөв үзүүрлэсэн гоц амжилтын эзэн юм. 

  • 1963 оны улсын наадамд 5 давж Улсын начин
  • 1963 оны Бүх ард түмний спарткиадад 27 давж 2-р байр эзлэн Улсын заан
  • 1966 оны улсын наадамд шөвгийн 4-т үлдэж Улсын арслан
  • 1968 оны улсын наадамд түрүүлж Улсын аварга
  • 1971 оны улсын наадамд түрүүлж Дархан аварга цол тус тус хүртсэн.
  • 1963 оны улсын наадамд 5 давж Улсын начин цол
  • 1964 оны улсын наадамд 6 давж Улам нэмэх чимэг
  • 1965 оны улсын наадамд 8 давж Хурц гарамгай чимэг
  • 1966 оны улсын наадамд шөвгийн 4-т үлдэж Улсын арслан цол
  • 1967 оны улсын наадамд 8 давж чимэг
  • 1968 оны улсын наадамд түрүүлж Улсын аварга цол
  • 1969 оны улсын наадамд 7 давсан
  • 1971 оны улсын наадамд түрүүлж Дархан аварга цол
  • 1972 оны улсын наадамд түрүүлж Далай даян чимэг
  • 1973 оны улсын наадамд түрүүлж Баяр наадмын манлай чимэг
  • 1974 оны улсын наадамд үзүүрлэж Түмнээс төгөлдөр чимэг
  • 1975 оны улсын наадамд түрүүлж чимэг
  • 1977 оны улсын наадамд түрүүлж Үлэмж бадрах чимэг
  • 1978 оны улсын наадамд 7 давж Улс даяар гайхамшигт чимэг
  • 1979 оны улсын наадамд түрүүлж Манлайн баясгалант чимэг
  • 1980 оны улсын наадамд 7 давж Бүхнээс дуурсгалт чимэг
  • 1981 оны улсын наадамд түрүүлж Баяр наадмын манлайчимэг
  • 1982 оны улсын наадамд түрүүлж Тод сонин үзэсгэлэнт чимэг
  • 1983 оны улсын наадамд 7 давж Бат нягт итгэлт чимэг
  • 1984 оны улсын наадамд 6 давж Өнөд баясгалант чимэг
  • 1985 оны улсын наадамд 7 давж Манлайн баясгалант чимэг
  • 1987 оны улсын наадамд түрүүлж Тунч гарамгай чимэг
  • 1988 оны улсын наадамд 7 давж Олныг баясуулагч чимэг
  • 1989 оны улсын наадамд 7 давж Бууршгүй хүчит чимэг
  • 1990 оны Монголын нууц товчооны 750 жилийн ойд зориулсан наадамд үзүүрлэж Хэтэрэмхий түрэмгий чимэг
  • 1991 оны улсын наадамд 7 давж Үнэхээрийн бишрэлт чимэг
  • 1992 оны улсын наадамд 6 давж Бүхнээ сонсголт чимэг хүртээжээ.

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.55.188.105)
    Мундаг хүн шүү.
    2024 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.112.209)
    Ali hediin 80 garsan. Ene aguu erhem hunii tuulsan amidral hiij buteesen uils n uuruu ene huniig hen be gedgiig helne. Bid bish.
    2024 оны 02 сарын 06 | Хариулах
  • Zochin (66.181.178.173)
    Tegeed uhdeggui ee. Muu hun uhdeggui gej unen yum.
    2024 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (139.5.218.197)
    Улс орон ард олны хишиг буянг бишгүй л хүртлээ А.Сүхбат Баянмөнх 2 нэг удаа талархаж байхыг харсангүй !!!!Алба юм шиг тунирхаж гомдсон ганцаардсан хяхаж хавчигдсан гээд байдаг ёонин хүмүүс шүү
    2024 оны 02 сарын 04 | Хариулах
    • үнээн
      2024 оны 02 сарын 04
  • Зочин (66.181.161.254)
    Урт насалж удаан жаргахболтугай
    2024 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.57.92.198)
    Баяр хүргэе. Урт насалж удаан жаргаарай. УИХ ын гишүүн чадвал улсын ерөнхийлөгч болоорой. Манай авгай хүүхдүүд бүгдээрээ таныг дэмжинээ. Та чадна. Та монгол улсыг хөгжүүлнэ.
    2024 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.89.79)
    Урт наслаж удаан жаргаарай
    2024 оны 02 сарын 02 | Хариулах
  • Баянаа (202.9.40.20)
    Ная хүрсэн алдарт бөх байхгүй шүү, бүгд эрт явчихдаг байсан, мах их идээд биегүй болчихсон байдаг.
    2024 оны 02 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уругвай vs Испани: Биелээгүй хүлээлт ба Европын шилдэг багийн тулаан
    6 цаг 42 мин
  • ДАШТ-д монголчууд хэнийг дэмжиж байна вэ? 
    6 цаг 50 мин
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
    6 цаг 57 мин
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    11 цаг 13 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    11 цаг 48 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    13 цаг 7 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    13 цаг 16 мин
  • О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
    13 цаг 52 мин
  • Чиндаогийн Их дуулгад зодоглох Монголын 20 жүдоч
    13 цаг 59 мин
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
    14 цаг 10 мин
  • Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
    14 цаг 39 мин
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
    14 цаг 59 мин
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
    15 цаг 7 мин
  • Италийн цагдаа нар алдартнуудын амралтын арлын ойролцоох далайн агуйгаас их хэмжээний каннабисын нөөц олжээ
    15 цаг 28 мин
  • Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
    15 цаг 30 мин
  • О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
    15 цаг 37 мин
  • Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
    15 цаг 49 мин
  • Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    16 цаг 25 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
    17 цаг 29 мин
  • Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
    18 цаг 24 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК