Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МУГЖ Ц.Төмөрхуяг: Энэ зохиол зүрхийг минь урсан учраас дүр бүтээж тэмцмээр санагдсан

2024-3-14
0
ЖИРГЭХ

“Орфей” театрын ээлжит шинэ уран бүтээл болох Жорж Оруэллийн романаас сэдэвлэн бүтээсэн “1984” жүжиг энэ сарын 21-ний өдрөөс орой бүр 19:00 цагаас “Улаанбаатар” зочид буудлын их танхимын тайзнаа үзэгчдийн хүртээл болох гэж байгаа билээ. 

Английн алдарт зохиолчийн уг романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх орнуудын өнөөгийн нийгэмд тод томруун ажиглагддаг. Уг зохиолд тоталитар засаглалын аймшигт урхагийг зөгнөн бичсэн агаад хар дарсан зүүд мэт айдас, хүйдэс ноёлсон, бүхнийг эрхшээгч цагдаагийн улс ирээдүйд тогтож буй тухай өгүүлнэ. Бүтээлд дүрсэлснээр суртал ухуулгын хүчээр тухайн улс иргэдийнхээ амьдрал болон оюун ухамсарт бүрэн хяналт тогтоохоос гадна өөрсдийнхөө бодлогын үүднээс үг хэлдэг, бодож сэтгэдэг болгох аргыг хэрэгжүүлнэ. Мөн дэлхий даяар техник технологийн хөгжил давамгайлахын хэрээр бусдыг хянаж цагдах, ард иргэд хувийн мэдээллээ нийгэмд шуудхан ил болгож, өөрсдийгөө мөн цахим эриний хүлээсэнд баглах нь тун ч аюултай үйлдэл мөн болохыг тус бүтээл хүн төрөлхтөнд сануулсаар байгаа юм. 

Дэлхийн томчуудын ч жийрхдэг уг зохиолыг барин авч, үзэгчдийн хүртээл болгож буй найруулагч бол Мягмарнарангийн Батболд. Тэрбээр Германы сонгодог зохиолч Гетёгийн "Фауст", Оросын суутан Михиал Достоевскийн романаас сэдэвлэсэн "Гэм зэм", Америкийн зохиолч Жон Патрикийн "Опал", зохиолч С.Жаргалсайханы "Шөнө дундын бүжиг" зэрэг жүжгүүдийг найруулан олны хүртээл болгосон билээ.

Уг жүжигт МУГЖ Г.Равдан, Ц.Төмөрхуяг, С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, жүжигчин М.Мөнхбат, Б.Оюунбаатар, П.Оюунчимэг нар тоглоно. 


БҮТЭЭЖ БАЙСАН ДҮРҮҮДЭЭС МИНЬ ЭНЭ БОЛ ХАМГИЙН ЭСРЭГ НЬ

Тус жүжигт О.Брайены дүрийг бүтээж буй МУГЖ Ц.Төмөрхуяг "Би постдрам жанрын жүжигт тэгж их тоглож явсангүй. Энэ зохиол маш хэцүү санагдлаа. Дандаа оюун ухаанаар харьцах, бодол санааг нь үгүй хийх, эрх чөлөөг нухчин дарах гээд байгаа нь хүртэл. Хүний эрх чөлөө гэдэг бол чухал. Бид 1921 онд эрх чөлөө, тусгаар тогтнолоо яаж олж авлаа даа. Яг тийм уур амьсгал энэ жүжигт байгаа юм шиг санагдсан. Тодорхой хэлж чадахгүй байна л даа. Зохиолыг уншиж байхад нэг хүний дарангуйллын тухай өгүүлээд байгаа ч юм шиг. 

Эрх чөлөөтэй нийгэмд эрх чөлөөгөө эдэлж байгаа үйл явцыг л бид ардчилал гэдэг. Ардчилсан хувьсгал манайд 30 гаруй жилийн түүхтэй шүү дээ. Гэвч үнэн ардчилал мөн эсэхийг бас тунгаах хэрэгтэй. Үнэн хэрэгтээ нэг л зүйлээс хараат, нэг намын тогтолцоо руу орох гээд байгаа юм шиг. Энэ зохиол тийм л зүйлийг харуулах байх. Хэрэв тийм бол надад маш эмгэнэлтэй санагдаж байна. Ардчилал ялсан тэр үед би их залуу байж. Яагаад тэр үед дэмжсэн гэхээр тусгай хангамж гэдэг зүйл үгүй болж, сайд дарга нар тусгай машин унадаггүй болох гэхчилэн эгэл жирийн зүйлийг л төсөөлж байлаа.  

Гэтэл өнөөдөр ямар байгаа билээ дээ. Өнөөгийн бидний нийгмийн маш олон зүйлс энэ зохиолд шингэсэн байгаа. Надад маш эмгэнэлтэй байна. Бид жүжгийн бэлтгэл, дүр бүтээхээс эхлээд маш хэцүүтэй нүүр тулж байгаа. Та бүхэнд жаахан ч болов зүйлийг ойлгуулахын төлөө энэ бүхнийг даван туулж байна. Ер нь жүжигчин хүн дандаа суралцаж байдаг. Би одоо сураад л явж байна. Үнэндээ энэ зохиол миний зүрхийг урж, тархийг минь ажиллагаанд оруулж байна аа. Мэдэхгүй юм. Гэхдээ энэ зохиолд жүжиглэнэ гэж лав байхгүй л байх. Бага залуудаа янз бүрийн жүжигт тоглохдоо жүжиглээд л байдаг байжээ. Гэтэл одоо мэдэхгүй юм даа.

Оюун санаа гэдэг зүйл хүмүүсийн хоорондын хамгийн нарийн харилцаа юм байна. Тархиар л хүмүүс харилцдаг юм байна. Гэтэл тархийг нь удирдаад ирэхээр яаж харилцах вэ дээ. Миний бүтээж байгаа О'Брайны дүр үүнийг л хэлэх гээд байгаа юм. Магадгүй би эсрэг дүрийг олонтоо бүтээсэн байх. Гэтэл тэр олон эсрэг дүрүүдээс энэ удаагийнх илүү юм. Зохиол нь өөрөө ийм сайн байгаад байна. Одоо тэгээд сонгодог гэж хэлэхээс өөр ямар ч арга алга. 

Зориг гаргаж, эх зохиолыг жүжгийн зохиол болгосон Я.Баяраад талархаж байна. Жүжгийн зохиол болсны дараа тайзанд тавих гэж зориглож байгаа М.Батболд найруулагчдаа баярлаж байна. Жүжигчид маань ч үүнийг хийе гэсэн том зорилготой ханцуй шамлан орсон доо. 

Би үзэгчдэдээ нэг л зүйлийг захимаар санагддаг юм. Юу вэ гэхээр, хэрэв та энэ романыг уншичихаад ирвэл жүжгийг илүү их ойлгох байх шүү. Гэвч уншчихсан хүмүүс ирж үзнэ гэхээр би улам бүр айгаад байх юм. Уулзсан уран бүтээлч болгон үүнийг үзнэ гэсэн бодолтой явна лээ. Нэг талаараа энэ нь намайг маш ихээр айлгаж байна. Магадгүй би өөрөө дутуу байгаа учир айж байж болох юм. Эхлээд зохиолоос нь айсан. Зүрх ураад байсан учир тэмцмээр санагдсан. Тэгээд уран бүтээлчийнхээ хувьд дүр бүтээх саналыг хүлээж авахаас өөр арга байгаагүй. Энэ жүжгээс, зохиолоос та нар минь ямар нэгэн үзэл санааг өөртөө суулгаж, өөрчлөгдөх учиртай. Ямар нэгэн тэмцэлд өөрсдийгөө босгох ч юм билүү. Хэлж сайн мэдэхгүй юм. Хүн болгоны үзэл санаа өөр. Яг л шанага шиг. Тэрхүү шанаганыхаа хэмжээгээр л хутгаад аваасай гэж би бодож байна" гэв. 

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (129.205.113.185)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 03 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уругвай vs Испани: Биелээгүй хүлээлт ба Европын шилдэг багийн тулаан
    5 цаг 29 мин
  • ДАШТ-д монголчууд хэнийг дэмжиж байна вэ? 
    5 цаг 37 мин
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
    5 цаг 44 мин
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    10 цаг 0 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    10 цаг 35 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    11 цаг 54 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    12 цаг 3 мин
  • О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
    12 цаг 39 мин
  • Чиндаогийн Их дуулгад зодоглох Монголын 20 жүдоч
    12 цаг 46 мин
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
    12 цаг 57 мин
  • Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
    13 цаг 26 мин
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
    13 цаг 45 мин
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
    13 цаг 54 мин
  • Италийн цагдаа нар алдартнуудын амралтын арлын ойролцоох далайн агуйгаас их хэмжээний каннабисын нөөц олжээ
    14 цаг 15 мин
  • Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
    14 цаг 17 мин
  • О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
    14 цаг 24 мин
  • Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
    14 цаг 36 мин
  • Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    15 цаг 11 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
    16 цаг 16 мин
  • Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
    17 цаг 10 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК