Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Попордоггүй, олны нүдэнд тордоггүй гишүүн

2024-5-14
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

УИХ-ын гишүүн Г.Ганболд. Тэрбээр 2020 онд анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон улстөрч. 

БАРИМТ 2

Тэрбээр Завхан аймгийн Эдийн засгийн коллеж, бэлтгэл судлал, ШУТИС, радио холбооны инженер, Удирдлагын академи, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 

БАРИМТ 3

Шугамын монтёроос эхэлсэн түүний ажил, амьдрал УИХ-ын гишүүн хүртлээ дэвшсэн. 

БАРИМТ 4

Дараа нь Скайтел ХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарт менежер, Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “ӨВ АЗЗА” ТӨХК-нд гүйцэтгэх захирал, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. 

БАРИМТ 5

Тэрбээр МАН-ын дэргэдэх Ардчилсан социалист залуучуудын холбооны тэргүүлэгчээс улс төрийн карьераа эхлүүлжээ.

БАРИМТ 6

2012-2016 онд  орон нутгийн сонгуульд нэр дэвшиж Өвөрхангай  аймгийн ИТХ-ын даргаар сонгогдож байв.

БАРИМТ 7

Үүний дараа Өвөрхангай аймгийн Засаг даргаар сонгогдсон цагаас  хойш улс төрд эргэлт, буцалтгүйгээр орж ирсэн.

БАРИМТ 8

Тэрбээр УИХ дахь чимээгүй гишүүдийн нэг. Өнгөрсөн жилүүдийн үг, үйдлийг нь дүгнэвэл жалганаасаа төдийлөн халиагүй улстөрч гэхэд бодит байдлаас хол зөрөхгүй юм. 

БАРИМТ 9

Түүнийг МАН-ын бүлгийн дарга Б.Тогтохсүрэнгийн "утсан хүүхэлдэй" гэж улс төрийн хүрээнийхэн хардацгаадаг. Барагтай үг, үйлдэл гаргадаггүй учраас хэвлэлээр тэр бүр баалуулах, балбуулах нь бага. 

БАРИМТ 10

Аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Тендерийн хороог хууль бусаар байгуулсан гэж нэлээд шүүмжлүүлснийг эс тооцвол гишүүн болсноосоо хойш барагтай бол олны "овоо, хараанд" өртөхгүй шиг явдаг болсон. 

БАРИМТ 11

АТГ-д өгсөн 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 34.5 сая, гэр бүлийн орлогоо тэг гэж мэдүүлсэн бий.

БАРИМТ 12

Харин 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийн орлого 48.5 сая төгрөг, гэр бүлийн орлого 42 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн болсноосоо хойш түүний орлого огцом нэмэгдсэн гэхэд болно. 

БАРИМТ 13

Тэрбээр амины орон сууцгүй бөгөөд 263 сая төгрөгөөр үнэлэгдэх  хоёр нийтийн орон сууц, 212 сая төгрөгийн үнэ бүхий хоёр авто машинтай.

БАРИМТ 14

Мөн 23 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа мөнгөгүй, 212 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

БАРИМТ 15

Түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа Тендерийн хороог хууль бусаар байгуулан эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт орооцолдсон талаар шуугиж байв.

БАРИМТ 16

Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байх үе буюу 2019 онд Авлигатай тэмцэх газарт шалгуулах тухай гомдол ирсэн гэдэг. Тус аймгийн удирдлагууд “Баянтээг” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нь Компанийн тухай хууль зөрчин, хувьцаа эзэмшигчдээ байлгахгүйгээр ИТХ-ын даргын зөвшөөрсөн тогтоолын дагуу ИТХ-ын эзэмшлийн “Өв мийт продкаст” ХХК-д нэг тэрбум төгрөгийг шилжүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй нөхцөл үүссэн байдаг. Энэ хэрэг яван явсаар таг чиг болсон юм. 

БАРИМТ 17

Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгаас 44.25 хувийн саналаар сонгогдсон байдаг. 

БАРИМТ 18

Парламентад Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн, Агаар блхирдлыг бууруулах дэд хорооны гишүүнээр ажилладаг. 

БАРИМТ 19

Дөрвөн жилийн туршид Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төслийг өргөн барьж, батлуулжээ. 

БАРИМТ 20

Тэрбээр өнгөрсөн намрын чуулганы хуралдаанд 71,4 хувийн ирцтэй оролцсон байна. 

БАРИМТ 21

Засгийн газар улсын төсвийг батлуулахдаа өнгөрсөн жил УИХ-ын гишүүдийг дөрвөн тэрбумаар “авлигадаж” байсан бол 2023 онд гурван тэрбумыг өгч байгааг УИХ-ын гишүүн Г.Ганболд, Н.Алтанхуяг нар “гэрэл цохиулж байсан удаатай.

БАРИМТ 22

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Ганболд "Гишүүдийг "Тойрог дээрээ 3 тэрбумын хөрөнгө оруулалтын санал өгөөрэй. Тэгээд байнгын хороод дээр зарчмын зөрүүтэй санал гаргахгүй шүү" гээд л бид дуугүй явцгаасан шүү дээ" гэсэн байдаг. 

БАРИМТ 23

Чуулганы үеэр ч, байнгын хорооны үеэр ч барагтай бол ам нээгээд байдаггүй гишүүн төрөлх нутагтаа санааширч, Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтарт хаягласан хатуухан үг дайсан ч удаа бий.

БАРИМТ 24

Тухайлбал, Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай авто замын 371-431 км дэх хэсэгт засварын ажил хийгдсэн аж. Гэтэл хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан, чанаргүй зам тавьж эвдрэл үүссэн, ажилчдын цалин хөлсийг олгодоггүй, техникийн түрээсээ төлөөгүй, орчуулагч нь харамсалтайгаар нас барсан зэрэг олон асуудал байгааг онцлоод ажлын хэсэг яаралтай байгуулж, газар нь ажиллахыг Л.Халтар сайдад хатуухан хэлж, анхааруулж байв. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Гочоогийн Ганболд.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385 91 560 8706} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 05 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    5 цаг 41 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 48 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    5 цаг 52 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    5 цаг 59 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    6 цаг 8 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    6 цаг 46 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    17 цаг 29 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Өчигдөр 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Өчигдөр 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 20 цаг 46 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    Уржигдар 20 цаг 17 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    Уржигдар 17 цаг 20 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК