Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Академик ертөнцөөс улс төрд орсон хүн

2024-5-31
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг. Тэрбээр 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. УИХ-д анх удаа сонгогдсон улстөрч. 

БАРИМТ 2

Тэрбээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургууль, 1993-1997 он МУИС-д суралцаж улс төр судлалын бакалаврын зэрэг хамгаалсан, 1997-1999 он МУИС-ийн магистрантурт суралцаж “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүгээс олон нийтийн санаа бодолд үзүүлэх нөлөөлөл” сэдвээр улс төр судлалын магистрын зэрэг хамгаалсан. 2006-2008 он МУБИС болон ХБНГУ-ын Билефельд их сургуулийн докторантурт суралцаж 2009 онд “Сонгуулийн кампанийн коммуникаци: Монгол улсын жишээн дээр” сэдвээр улс төр судлалын докторын зэрэг хамгаалсан. 2015 он МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор МУБИС-ийн Дэд профессор цолтой. 

БАРИМТ 3

Ажлын гараагаа Өнөөдөр сонины олон улсын мэдээний тоймч орчуулагчаар эхэлж байв. Дараа нь МУБИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, тэнхмийн эрхлэгч, Нийгмийн ухааны тэнхмийн дэд профессор,МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2019-2020 онд Сургалт, судалгааны Стратеги академийн захиралаар тус тус ажиллаж байсан. 

БАРИМТ 4

Англи, Орос, Герман хэлтэй.  Хэрэв дээрх хэлүүдийг эзэмшсэн нь үнэн бол УИХ-д сууж байгаа цөөн гадаад хэлтэй гишүүний нэгд багтана.

БАРИМТ 5

Тэрбээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан 2018-2019 онд зөвлөхөөр нь ажиллаж байсан. 

БАРИМТ 6

2020 оны УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон. Тус сонгуульд 32.04 хувийн саналаар сонгогдсон. 

БАРИМТ 7

Covid-19 цар тахлын үеэр УИХ цахимаар хуралддаг байхад гэрээсээ оролцохдоо УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нь виртуал профайл тавьсан нь баригдаж, факталж байв.

БАРИМТ 8

Түүний энэхүү үйлдлийг олон нийт "Сүнс шиг алга болсон", "Сонгогчдыг ингэж хуурч болохгүй, огцрох болзлоо хангалаа” гэхчлэн шүүмжилсэн.

БАРИМТ 9

Эл шүүмжлэлд тэрбээр “Гишүүд үг хэлээгүй үедээ виртуал болон цээж зураг тавих, эсвэл камераа хаах зэргээр чуулгандаа бүтэн өдрөөр оролцож байгаа. Би бага насны хүүхдүүдтэй тул өрөөнд орж ирж үймүүлэх, камерт орох явдал харагдаж байсан тул ийм арга хэрэглэсэн” гэх тайлбар өгсөн юм.

БАРИМТ 10

Төд удалгүй тэрбээр “охидод ариун цэврийн хэрэгслийг үнэгүй тараахыг хуульчлах хэрэгтэй” гэсэн асуудал хөндсөн нь бас л дуулиан шуугиан тарьж, “Энэ хүний элийрэл тэнгэрт тулах нь” гэсэн шүүмжлэлийн бай болгож байв.

БАРИМТ 11

Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 12 хуулийн төслийг санаачлан батлуулж, 40 гаруй хуулийн төслийн Ажлын хэсэгт орж ажиллажээ. Тухайлбал, Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд гар бие оролцжээ. 

БАРИМТ 12

2022 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 51 сая төгрөг, гэр бүлийн орлого 53 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. 

БАРИМТ 13

Мөн 810 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц 1, хашаа байшинтай. Дотоодын дансанд 8,3 сая төгрөгтэй аж. 

БАРИМТ 14

Тэрбээр Мон эдутейнмент ХХК-ийн 7,3 хувийн хувьцаа эзэмшдэг. 

БАРИМТ 15

Өнгөрсөн хугацаанд Европарламент, ХБНГУ, БНСУ, Япон улсуудтай харилцааг өргөжүүлэх, боловсрол, эрх зүй, улс төрийн чиглэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ажиллажээ. 

БАРИМТ 16

Ц.Мөнхцэцэг бол Дэлхийн зүүн төвийн дэвшилтэт намуудын байгууллага болох Прогрессив Альянсын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон анхны монгол эмэгтэй.

БАРИМТ 17

Тус байгууллага нь дэлхийн 144 нам, улс төрийн байгууллагаас бүрддэг, дэлхий дахинд ядуурал нэмэгдэж, баян орнууд болон бага буурай хөгжилтэй орнуудын ялгаа гүнзгийрч буйн эсрэг бодлогын болон улс төрийн ажиллагаа явуулдаг томоохон байгууллага аж. 

БАРИМТ 18

Г.Мөнхцэцэг айлын дундах хүүхэд. Нэг ах, охин дүүтэй.

БАРИМТ 19

Тэрбээр нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Түүний нөхрийг Д.Бадамдаш гэдэг. 

БАРИМТ 20

Тэрбээр энэ парламентад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр ажилладаг. 

БАРИМТ 21

2020-2024 оны гишүүдийн ажилласан байдалд экспертүүдийн өгсөн үнэлгээгээр эмэгтэй гишүүдээс “ТОП-3”-т жагсчээ. 

БАРИМТ 22

Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй буюу нэр дэвших эрхээ намаасаа авч чадаагүй юм. 

БАРИМТ 23

Энэ талаар тэрбээр "Академик ертөнцөөс улс төрд орж ирсэн, хувийн бизнесгүй миний хувьд тойрогт өрсөлдөх санхүүгийн боломжгүйд хүрсэн. Тийм учраас намын жагсаалтаар нэр дэвших хүсэлтээ намдаа гаргасан.

БАРИМТ 24

Харин энэ сонгуульд МАН маань жагсаалтаар УИХ-ын гишүүд, сайд нарыг дэвшүүлэхгүй, нийгмийн өргөн төлөөллийг хангах салбар бүрийн хүмүүсийг оруулна гэсэн шийдвэр гаргасныг “УИХ бол хүн амын төлөөллийг хангах ёстой” гэж олон жил зүтгэж, хуулинд тусгаж ирсэн гишүүний хувьд дэмжин хүлээж авлаа" гэсэн юм. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Цэрэнжамцын Мөнхцэцэгийнх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • SHINE OYUN (127.0.0.1)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2024 оны 06 сарын 06 | Хариулах
  • SHINE OYUN (127.0.0.1)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2024 оны 06 сарын 06 | Хариулах
  • Сонгогч (127.0.0.1)
    Намын бусад эмэгтэй гишүүдээсээ илүү байхад нам нь дэмждэггүй юм байжээ.Ухаалаг даруухан гишүүн шүү.
    2024 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Энэ хэрэггүй ээ, чаддаг юм бол академик ажлаа хийж амьдар
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    “охидод ариун цэврийн хэрэгслийг үнэгүй тараахыг хуульчлах хэрэгтэй”
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Академик ертөнц гэж юу билээ???
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Их Хуралд нэр дэвшээгүй байх юм. Уг нь эмэгтэй гишүүд дотроосоо зөв ярьдаг, төлөв төвшин чамбай гишүүн гэж харагддаг
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Энүүгээр яахын магнай
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ЭНЭ ЖОМБОГООР ЯАХ ВЭ ЖОМБОГОО ЗАЙЛ
    2024 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
    2024 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Яах аргагүй, өндөр боловсролтой цөөн гишүүдийн нэг. Герман школтой, чамбай хариуцлагатай эрдэмтэн хүн дээ
    2024 оны 05 сарын 31 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    Энэ одоо болсоон, дахиад хэрэггүй, явж чаддаг юм аа хийсэн нь дээр
    2024 оны 05 сарын 31 | Хариулах
    • Яг үнэн
      2024 оны 05 сарын 31
  • Зочин (127.0.0.1)
    Яруу найрагч мөнхцэцэгээс 100% илүү. Ман их тэнэг юмаа, ийм хүнээ нэр дэвшүүлэхгүй орхиж байдаг
    2024 оны 05 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    5 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    10 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    1 цаг 56 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    2 цаг 11 мин
  • Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
    2 цаг 23 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
    2 цаг 28 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
    2 цаг 31 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
    2 цаг 39 мин
  • “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
    2 цаг 44 мин
  • БГД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    2 цаг 53 мин
  • Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл
    2 цаг 58 мин
  • Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч ААНБ, иргэнийг шалгарууллаа
    3 цаг 3 мин
  • Их Британид Хятадын талд Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийг тагнаж байсан хоёр этгээдэд ял онооно
    4 цаг 32 мин
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
    5 цаг 9 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа
    5 цаг 27 мин
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
    6 цаг 14 мин
  • Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна
    7 цаг 18 мин
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын урлагийн их наадамд УСУГ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо
    7 цаг 40 мин
  • Ялалтын баярыг угтаж Москва хотын аюулгүй байдлыг онцгой горимд шилжүүлэв
    8 цаг 14 мин
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
    8 цаг 26 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК