Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Практик буудлагын спортын карабины төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг, тамирчид амжилтаа ахиулж 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

2024-8-14
0
ЖИРГЭХ

Практик буудлагын спортын карабины төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 8-р сарын 4-өөс 9-ний өдрүүдэд Финланд улсын Оулу хотноо боллоо.


Нийт 130 гаруй улсад түгэн дэлгэрсэн практик буудлагын спорт нь 9 төрлийн зэвсэг ашигладаг бөгөөд аль нэг төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 4 жилд 1 удаа зохион байгуулагддаг. Карабин буюу урт бууны төрөл нь Ази тивд төдийлөн өргөн дэлгэрээгүй бөгөөд Европ болон Америк тивийн орнуудын дунд гол өрсөлдөөн өрнөдөг тус тэмцээнд 5 тивийн 35 орны 827 тамирчин 4 ангилалд, хүйс болон насны үечлэлээр хуваагдан цэц мэргэнээ сорьсон юм. Карабины дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 3 дахь удаагаа болж байгаа бөгөөд монголчууд өмнөх тэмцээнүүдээс 1 мөнгө, 4 хүрэл медаль цуглуулаад байсан.

Энэ удаагийн тэмцээнд Монголын баг, тамирчид амжилтаа ахиулж 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль авлаа.

Тухайлбал:

- Гар цэнэглэлттэй опен ангилалд спортын мастер Содномжамцын Дашдэмбэрэл түрүүлж алтан медаль,

- Гар цэнэглэлттэй опен ангилалд багийн дүнгээр Монголын баг (спортын мастер С.Дашдэмбэрэл, спортын мастер Г.Наран-Очир, спортын мастер Э.Эрдэнэхалиу, олон улсын хэмжээний мастер Д.Энхбаатар нар) тэргүүлж алтан медаль,

- Хагас авто стандарт ангилалд өсвөрийн тамирчид дунд Наранбаатарын Ариг түрүүлж алтан медаль,

- Хагас авто стандарт ангилалд өсвөрийн тамирчид дунд Наранбаатарын Амир мөнгөн медаль,

- Хагас авто стандарт ангилалд өсвөрийн тамирчид дунд дэд мастер Алтангэрэлийн Цовоо удаалж хүрэл медаль,

- Хагас авто стандарт ангилалд эмэгтэйчүүд дунд багийн дүнгээр Монголын баг (спортын мастер Р.Бямбасүрэн, спортын мастер Н.Одгэрэл, дэд мастер Ш.Оюун-Эрдэнэ, Ү.Халиун нар) хүрэл медаль тус тус хүртлээ.

Өмнөх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс хүртсэн медалиудыг гар цэнэглэлттэй ангилалд авч байсан бөгөөд тус ангилалд Монголчууд амжилтаа ахиулж, хувийн болон багийн дүнгээр 2 алтан медаль хүртлээ. Монголчуудын хувьд хагас авто стандарт ангилалд анх удаа медаль хүртсэн нь энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний онцлог байв.

Тэр тусмаа 18 хүртэлх насны өсвөрийн тамирчид маань 100 хувийн амжилт үзүүлж бүрэн багц медаль авсан нь бахдам амжилт юм. Тус ангилалд өсвөрийн тамирчдын баг бүрдээгүй учир дүрмийн дагуу багийн дүн тооцоогүй. Нийт 6 хоног үргэлжилсэн, 30 дасгалаас бүрдсэн тус тэмцээнд хагас авто стандарт ангилалд өрсөлдсөн эрэгтэйчүүдийн баг (спортын мастер О.Энхболд, спортын мастер М.Батмөнх, спортын мастер М.Энхбаяр, спортын мастер О.Баттөгс нар) маань тэмцээний сүүлийн өдөр хүртэл медалийн төлөө ширүүн өрсөлдөж нийт 16 багаас 4-р байр эзэлсэн амжилт үзүүллээ. Ялангуяа спортын мастер Отгонбаярын Энхболд хувийн дүнгээр 8-р байр эзэлсэн бөгөөд практик буудлагын аливаа тэмцээний төгсгөлд шилдэг 8 тамирчны дунд зохион байгуулдаг Shoot-Off буюу халз буудлагын уралдаанд өрсөлдөж дэлхийн аваргуудыг хожиж 2-р байр эзэлсэн нь тэмцээний бас нэг дуулиан болсон юм.

Монголын Практик Буудлагын Холбоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
ОУ-ын спортын сэтгүүлчдийн саналаар Лионел Месси ДАШТ-ий шилдэг тоглогчоор хол тасархай шалгарчээ
Тадей Погачар “Тур де Франс”-т тав дахь түрүүгээ авч, түүхэн амжилтын эзэн боллоо
Монголын их уулсад мэндэлсэн ДАЯН АВАРГУУД
Ливерпүүлийн экс дасгалжуулагч Юрген Клопп германы шигшээ багийг сэргээн босгох ажилдаа орлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    бусад нь яахав олимп доо л гайгүй оролц
    2024 оны 08 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17-ын үеэр 160 гаруй автобус, 200 автомашинаар үйлчилнэ
    4 цаг 40 мин
  • Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
    5 цаг 31 мин
  • "Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө
    5 цаг 35 мин
  • Соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх, контент бүтээх чадавхжуулах сургалт БНСУ-д зохион байгуулагдлаа
    6 цаг 13 мин
  • Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
    6 цаг 17 мин
  • Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
    7 цаг 18 мин
  • ЭМЯ: Моринга навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг авахгүй байхыг анхааруулж байна
    7 цаг 32 мин
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
    7 цаг 54 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
    8 цаг 22 мин
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
    8 цаг 49 мин
  • Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
    9 цаг 21 мин
  • ОУ-ын спортын сэтгүүлчдийн саналаар Лионел Месси ДАШТ-ий шилдэг тоглогчоор хол тасархай шалгарчээ
    10 цаг 2 мин
  • Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
    10 цаг 15 мин
  • Украинд иргэдийн хохирол дөрвөн жилийн дээд түвшинд хүрлээ
    10 цаг 17 мин
  • "Одиссей" кино хоёр дахь долоо хоногтоо 87 сая доллар олж, дэлхийн хэмжээний орлого нь 640 саяд дөхөв
    10 цаг 26 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
    10 цаг 40 мин
  • Сиэтлийн хүнсний фестивалийн үеэр буудалцаан болсны улмаас хоёр хүн амиа алджээ
    10 цаг 57 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    11 цаг 7 мин
  • Дэлхийд ховордсон амьтдын тухай
    11 цаг 22 мин
  • Тадей Погачар “Тур де Франс”-т тав дахь түрүүгээ авч, түүхэн амжилтын эзэн боллоо
    11 цаг 34 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК