Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өвөрхангай аймгаар аялахдаа заавал үзэх ДОЛООН газар

2024-8-15
0
ЖИРГЭХ

Өвөрхангай аймаг нь БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор тухайн үеийн Цэцэрлэг мандал уулын аймгийн гол хошуудаас одоогийн Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 31 сумтай Түйн голын Цагаан эрэгт төвлөрүүлж нэг том аймаг болон анх байгуулагдсан түүхтэй. Өвөрхангай аймаг нь 63.5 мянган км.кв талбай бүхий газар нутагтай. Нутгийн хойд хэсгээр Хангайн нурууны, өмнө хэсгээрээ Алтай нурууны салбар уулсаар хүрээлэгдсэн, аймгийн нийт нутгийн 23.0 хувь нь хангайн, 28.2 хувь нь тал хээрийн, 48.8 хувь нь говийн бүсэд оршдог, 117 мянган хүн амтай томоохон аймаг юм. Нутгийн удирдлагаас аймгийнхаа газарзүйн байршил, дэд бүтцийн хөгжил, түүх дурсгалын давуу талыг ашиглан аялал жуулчлалыг эдийн засгийн гол салбар болгохоор зорьж, тогтвортой, байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ажиллаж байна.


УЛААНЦУТГАЛАНТЫН ХҮРХРЭЭ

Бат-Өлзий сумын нутаг Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээг Улаанцутгалантын хүрхрээ гэх бөгөөд зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. 

Орхон гол нь Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 километр газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг. Дөрөвдөгч галавын үед Хангайн нуруунаас эх авах Цагаан азарга голын эхэнд галт уул дэлбэрэн оргилж түүний халуун хайлмал бодис нь Орхоны хөндийг уруудан урсаж хэдэн арван км зузаан хүрмэн чулуун хучлага  үүсгэжээ.

Тэр хүрмэн чулуун хучлагыг Орхон гол хөрөөдөж урссаар таслан өнөөгийн энэ хавцлыг үүсгэсэн аж. Улаанцутгалантын хүрхрээг түшиглэн 20 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг бөгөөд халуун, хүйтэн ус, боловсон бие засах газар, монгол-европ хоол, хорхог, боодгоор үйлчилж байна. Мөн галын наадам хийх, ардын урлагийн тоглолт үзүүлэх, малчин айлд зочлох, монгол тоглоом наадгайгаар наадах, сарлагийн поло зохион байгуулах зэрэг үзвэр үйлчилгээг хүргэх юм. Эдгээр жуулчны баазтай 99151009, 99690512, 99992067, 99114854, 99066686, 99085318 утсаар холбогдож болно.


ХҮЙСИЙН НАЙМАН НУУР

Уянга сумаас баруун хойд зүгт 45 километр зайд, үзэсгэлэнт сайхан Хангайн нурууны дунд галт уулын дэлбэрэлт, суултын дунд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт орших гайхамшигт сайхан найман нуур бий. Эдгээр нууруудыг Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Дөрөө, Онон, Хүйс, Баян-Уул гэх бөгөөд далайн түвшнээс дээш 2700-3165 метр өндөр өргөгдсөн байдаг. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 километр хүртэл зайтай оршдогоос хамгийн том нь Ширээт нуур юм. 

Хүйсийн найман нуурын 7491.3 мянган га талбайг хуш, шинэс зэрэг шилмүүст ой эзэлдэг бөгөөд Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүтийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд байдаг. Мөн 18 зүйлийн хөхтөн, 39 зүйлийн шувуу байнга болон нүүдлийн хэлбэрээр байдаг аж. 

Байгалийн өвөрмөц тогтоцтой 11.5 мянган га газрыг хамруулсан Хүйсийн найман нуурын байгалийн дурсгалт газрыг УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор баталжээ. Нууранд очих зам бартаа ихтэй тул мориор очдог байсан ч өнгөрсөн жил нутгийн иргэн хувийн хөрөнгөөрөө засварлаж, машин явах боломжтой болгосон байна.


ТӨВХӨН ХИЙД

Богд Т.Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж, 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “Дубхан” буюу “Бүтээх байр” гэж нэрлэжээ. Энэ үг нь явсаар өдгөө “Төвхөн” болсон байна.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 км, Бат-Өлзий сумын төвөөс 50 км зайтай Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хаданд тус хийд орших бөгөөд уулын бэлээс хийд хүртэл 5 км өгсөж хүрнэ.

Өндөр гэгээн Т.Занабазар тус хийдэд сууж байхдаа 1686 онд “Соёмбо” үсгээ зохиож, “Адистэдийн дээдийг харлагч” тэргүүтэй зохиолоо айлдахын сацуу “Тэргүүний нь үс ургаж байсан” гэгдэх гайхамшигт шүтээн дүрээ бүтээж, ур ухааны оргил болсон хосгүй нандин бүтээлүүдээ урлажээ. Төвхөн хийдийг 1992 оноос улсын хамгаалалтад авсан ба 2001 онд улсын төсвөөс хөрөнгө гарган хийдийн 4 сүм, 2 суварга, асарт хаалгыг нь анхны байсан төрх байдлаар нь сэргээн босгосон байна. Сүсэгтэн олон Төвхөн хийдийг энергийн төв хэмээн нэрийдсэн ба эхийн умайгаар орж, өлгий хаданд өлгийдүүлэн дахин төрж, хүслээ шивнэн хийморио сэргээдэг. 


ОРХОНЫ ХӨНДИЙН СОЁЛЫН ДУРСГАЛ

Төв Азийн нүүдэлчин ард түмний өлгий нутаг болсон Орхоны хөндийн соёлын дурсгалт газар нь Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Хужирт сумын нутагт 121967 га газрыг эзлэн оршдог. Энд Төв Азийн хоёр мянга гаруй жилийн турш нүүдэлчдийн соёл иргэншил хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг илтгэх хосгүй нандин дурсгалуудыг агуулдаг байна.

Тодруулбал, 8-р зууны эхэн үед Хөх Түрэгийн Билгэ хаан, Куль Тегин нарт зориулан босгосон Орхоны бичээс бүхий хөшөөнүүд. Эдгээрийг Оросын археологичид 1889-1893 оны малталтаараа нээсэн байна. Хар балгасын туурь. 8-р зууны үеийн Уйгурын эзэнт улсын нийслэл хот нь ордон, сүм, дуган, дэлгүүр гэх мэт маш олон тооны сүрлэг байгууламжуудтай 50 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг хамран оршиж байжээ. Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь уг хөндийд оршдог.

Өгөдэй хааны амьдарч асан 13-14-р зууны үеийн Монгол хааны ордны туурь Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 123 тоот тогтоолоор Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хилийн 63 цэгийн газарзүйн байршлыг тогтоож, Дэлхийн Өвийн Хороогоор баталгаажуулсан байна. Дээрх дурсгалт газруудыг аялагч, жуулчдад сонирхуулахаар Орхон голын хөвөөг даган 10 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна.


ЭРДЭНЭЗУУ МУЗЕЙ

Эрдэнэзуу музей нь XVI зууны сүүлээр Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумын туурин дээр барьсан бөгөөд 1580 онд Автай сайн хаан, дүү Түмэнхэн ноёнтой хамт III Далай ламтай уулзаж, түүний зөвлөсний дагуу Хархорин хотын туурин дээр үлдсэн чулуун ханыг зөөж авчраад одоогийн Эрдэнэзуу хийдийг босгосон түүхтэй.

Тус хийд хөгжлийнхөө оргил үед 20 га талбай бүхий 108 суваргат хэрмэн хашаатай, 4 талдаа асарт хаалгатай, 60 гаруй сүм дуганы барилга байгууламжтай цогцолбор байсан бол 1930-аад оны хэлмэгдүүлэлтэд хийдийн барилга байгууламжийн ихээхэн хэсэг эвдэрч сүйтгэгджээ.

Эрдэнэзуу хийдийг 1965 онд улсын зэрэглэлтэй, Шашны түүхийн сүм-музей болгосон байна. 1990 онд орон нутгийн сүсэгтэн олны санал хүсэлтийг харгалзан үзэж, шашны хурал, мөргөлийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ. Тус музейг жилд дунджаар 50 мянга орчим хүн үзэж сонирхдог ба үүний 50 хувь нь гадаадын жуулчид байна. Музейн сан хөмрөгт нийт 7464 үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагдаж байгаагаас 120 нь Монгол Улсын хосгүй үнэт  бүтээл юм.


АРЦ БОГД УУЛ

Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Арцбогд уул нь нийт 180 километр үргэлжилдэг бөгөөд ноён оргил нь далайн түвшнээс дээш 2477 метр өндөрт орших Их баян уул юм. Дулаан богд уул /2094 метр/, Зост уул /1580 метр/ гээд олон салбар уулстай аж.

Мөн зүүн, баруун өвөртөө 10 гаруй задгай ус, горхи булагтай учраас Арцбогд ууланд жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа тэтгэж байдаг.

Дэлхийд ховор чүнчигноров чулуу, өнгө нь гэрэлд үргэлж 

хувирч харагддаг судалт болор хэмээх эрдэнийн чулуунууд зөвхөн Арц Богдын нуруунд байдаг ажээ. Мөн эртний чулуун зэвсгийн доод үед хамаарах Дарханы газар, Илжгэн чихт хааны мөр, хөвийн хоолойн чулуун хана, Сэрвэнгийн арын Гамингийн тойром, Ноён хутагтын хийдийн туурь, Тэвш уулын хадны моринд хөллөсөн дөрвөн дугуйт тэрэгтэй хүмүүсийн сүг зураг бүхий бичигт хад зэрэг түүхэн дурсгалт газрууд олон бий.

Одоогоор энэхүү үзэсгэлэнт газарт тогтмол үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз байхгүй ба малчид түрээсийн гэрээр үйлчилгээ үзүүлдэг. Богд сумтай хил залгаа Гучин-Ус суманд “Хайрхан” хэмээх бааз байх ба 99007001, 94007001 утсаар холбоо барих аж.


ТЭВШ УУЛ

Өвөрхангай аймгийн Богд сумын зүүн, зүүн хойд талаар салбарлан тогтсон хар хүрэн өнгийн хүрмэн чулуут уулыг Тэвш уул хэмээн нэрлэнэ. Энэхүү уулын эргэн тойронд булш, хиргисүүр, хадны сүг зураг нэн элбэг бөгөөд 1920-иод оноос хойш гадаад, дотоодын археологич эрдэмтэд, хэд хэдэн удаа очиж хайгуул, малтлага хийж иржээ. Энэ газар хүрэл зэвсгийн үеэс дундад зууны үед холбогдох 200 гаруй булш, хиргисүүр, хадны сүг зураг байдаг аж.

Мөн Хүннүгийн оршуулгын газар байх ба 1971, 1972, 1977 онд малтаж судалсан байна. Эндээс нумын ясан наалт, сумын төмөр зэв, ваар сав, хятад хийцийн хүрэл толины хагархай, чий будагтай аяга зэрэг эд зүйлсээс гадна өмнө илэрч байгаагүй улавч хэлбэрийн үйсэн эд, модон чагт, өвөрмөц хэлбэрийн модон тэвш, бүсний модон толь (нүүр) зэрэг эд зүйлс илэрсэн байна.

Эртний олон зуун сүг зурагтайн дотор элдэв ан амьтан, анчин гөрөөчин, мал аж ахуй, хүмүүсийн ахуй амьдралыг тусгасан зураг голлодог. Буга, янгир, адуу, тэмээ, нохой гэх мэтийн олон адгуус амьтныг хонхойлон цохиж дүрсэлсэн байна. Энэ мэт олон сэдэвт зургууд дотроос дөрвөн дугуйтай, ганц гуятай тэргэнд дөрвөн морь хөллөсөн юмуу хигээсгүй хоёр дугуйтай, тэгш өнцөгт дөрвөлжин маягийн суудалтай, ганц аралтай дөрвөн морь хөллөх зориулалт бүхий тэрэг зэрэг хэд хэдэн янзын тэрэгний зургийг дүрсэлсэн нь судлаачдын сонирхлыг илүү их татдаг аж.

Тэвш уулын тэрэг, тэрэгтний зургийг судлах ажил үргэлжилсээр байна.

Л.Баяр 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уругвай vs Испани: Биелээгүй хүлээлт ба Европын шилдэг багийн тулаан
    1 цаг 58 мин
  • ДАШТ-д монголчууд хэнийг дэмжиж байна вэ? 
    2 цаг 6 мин
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
    2 цаг 13 мин
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    6 цаг 29 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    7 цаг 4 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    8 цаг 23 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    8 цаг 32 мин
  • О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
    9 цаг 8 мин
  • Чиндаогийн Их дуулгад зодоглох Монголын 20 жүдоч
    9 цаг 15 мин
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
    9 цаг 26 мин
  • Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
    9 цаг 55 мин
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
    10 цаг 15 мин
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
    10 цаг 23 мин
  • Италийн цагдаа нар алдартнуудын амралтын арлын ойролцоох далайн агуйгаас их хэмжээний каннабисын нөөц олжээ
    10 цаг 44 мин
  • Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
    10 цаг 46 мин
  • О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
    10 цаг 53 мин
  • Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
    11 цаг 5 мин
  • Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    11 цаг 40 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
    12 цаг 45 мин
  • Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
    13 цаг 39 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК