Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2024-9-30
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх талаарх зурхайг хүргэж байна. 


Хонь

Дарамттай долоо хоног. Хамт ажиллагсадтайгаа санал зөрөлдөх юм уу харилцаанаас үүдэлтэй асуудлыг даван туулах шаардлага гарна. Шинэ хүмүүс эсвэл шинэ нөхцөл байдалд хурдан дасан зохицох хэрэгтэй болно. Зөвхөн өөрийнхөө тухай ярих гэлгүй бусдыг сонсож сурах нь харилцааг сайжруулна. Та эго өндөртэй хүн юм. Энэ эгогоо ашиглаад урагш томоохон алхах боломж байна. Хайртай хүнтэйгээ гэнэтийн байдлаар төлөвлөөгүй цагийг өнгөрөөнө. Санхүүгийн таатай боломжууд гарч ирнэ. Шинэ саналыг үл тоомсорловоос хожим харамсаж мэдэх юм. Нуруу өвдөж магадгүй. Хүнд зүйл өргөхөөс зайлсхий.

Үхэр 

Хөгжим, урлаг, уран сайхнаар урам зоригоо тэтгэх долоо хоног. Өөрийн дотор хүнээ өнгийн харах нь амжилтад хүрэх түлхүүр болно. Урвайж унжийн, хайхрамжгүй загнаж, өөрийгөө доогуур үнэлэх хэрэггүй. Өөрийгөө илэрхийлэхээс бүү эргэлз. Анхаарлаа төвлөрүүлж, тэвчээртэй байж чадваас амжилт ойрхон байна. Мөн нээлттэй сэтгэлгээтэй бай. Таны сэтгэл татам байдал нэмэгдсэнээр хайр дурлалын харилцаанд одтой байна. Найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөхөд тохиромжтой. Санхүүгийн байдал сайн байна. Ажилчин зөгий шиг зүтгэхийн хэрээр ашиг тус нь арвин байна. Эрүүл мэндийнхээ төлөө аливаа зүйлийн тунг хэтрүүлэхээс зайлсхий. Олон цагаар суух хэрэггүй.

Ихэр

Одоо цаг хамгийн чухал. Аливаа зүйлийг үр дүнтэй хэрэгжүүлье гэвэл эрт эдүгээг сөхөж, алс хэтэд санаа зовнихын оронд яг одоогоороо байж, хурдтай шийдвэр гаргах хэрэгтэй. Ажил юм уу гэр тань шинэ газарт нүүж, засал чимэглэл, засвар хийх шаардлага гарна. Карьераа өсгөх боломж гарна. Гэр бүлийн бизнес эрхлэгсэд сайхан мэдээ сонсоно. Үүнийг дагалдаад аливаа өөрчлөлтөд бэлэн байгаарай. Долоо хоногийн сүүлийн өдрүүдийг хэмнэл нийлдэг хүмүүстэйгээ өнгөрөө. Мөн хайртай хүнтэйгээ мөрөөдлөө ярилцан суу. Бага зэрэг анхаарал сарниулах зүйлс гарч ирэх ч гэлээ санхүүгийн зорилгодоо хүрч чадна. Гэнэтийн сайхан мэдээ дуулна. Эрүүл хоол хүнс хэрэглээрэй. Завгүй ажлаасаа хааяа ч гэсэн завсарлага аваарай.

Мэлхий 

Ойр дотны хүмүүстэйгээ "галзуу, солиотой" мөчүүдийг өнгөрүүлнэ. Амьдралдаа эерэг хэмнэл нэммээр байгаа бол түүнийгээ нэмж чадна. Ажлаа солих шаардлага гарч магадгүй. Зарим хүний хувьд ажлын ачаалал гэнэт нэмэгдэх тул цагаа зөв хуваарилах нь чухал. Урлагийн салбарын хүмүүс эргэн тойрныхоо жижиг зүйлсээс урам зориг авснаар олз омог арвин байна. Хайр дурлалын харилцаа таатай байна. Харин санхүүгийн зарцуулалтдаа болгоомжтой хандаарай. Долоо хоногийн дунд үеэр орлого нэмэгдэж магадгүй. Эрүүл мэндийнхээ төлөө аливаа зүйлийн тунг хэтрүүлэх хэрэггүй. Тайван байдал нь таагүй байдлаас урьдчилан сэргийлэх гол арга гэдгийг санаарай.

Арслан 

Санаа бодлоо нээлттэй илэрхийлснээр ахиж дэвших боломж гарч ирнэ. Долоо хоногийн дунд үеэр хурцадмал байдал үүсч, гэнэт тэсэрч магадгүй. Ажилтай холбоотой гэнэтийн өөрчлөлт, шинэ мэдээ гарч ирж магадгүй. Хайртай хүнтэйгээ харилцаа сайтай байна. Таны мэдрэмж, хүсэл эрмэлзэл гүнзгий бөгөөд хүчтэй байна. Зугаатай, цэнгэлтэй амьдралын хэв маяг эсрэгээрээ таны төлбөрийн чадавхийг шалгахаар байна. Санхүүгээ ганхуулахгүйн тулд сахилга баттай, логиктой, дэг журамтай байгаарай. Ингэж чадвал учиргүй их ашиг олохгүй ч одоо байгаагаа тогтвортой хадгалж чадна. Амралтын өдрүүдийг идэвхтэй өнгөрүүлнэ. Аливаа асуудалд тайван хандах хэрэгтэй.

Охин

Харилцааны ур чадвар тань ер бусын сайн байна. Үүнийхээ ачаар чухал гэрээ хэлэлцээрийг хялбархан хийж чадна. Шинэ боломжуудыг алдалгүй атгаад авахыг хичээгээрэй. Гэхдээ нэг дор хэт их зүйл амжуулах гэж өөртөө ачаалал авах хэрэггүй. Ирээдүйн төлөвлөгөөгөө нэг эргэцүүлээд чиглэлээ өөрчлөхийг хүсч магадгүй. Нухацтай, тэвчээртэй, тууштай байдал бол таны амжилтын түлхүүр. Амралтын өдрүүдийг цэвэр агаарт өнгөрүүл. Хайр дурлалын харилцааны тухайд сэтгэл хөдлөлөө хянахыг зөвлөе. Хэт хөөрсөн, эсвэл хэт гутарсан, бодит бус хүлээлт үүсгэсэн байдлаас зайлсхий. Санхүүгийн байдал сайн байна. Төлөвлөж байсан зүйлээ тэр чигээр нь үргэлжлүүлж болно. Эрүүл мэндийн жижиг асуудлыг үл тоомсорлож болохгүй.

Жинлүүр

Амьдралын хэв маягаа өөрчлөх долоо хоног. Карьерт тань нөлөөлөх шинэ хүмүүстэй холбоо тогтоох шаардлага үүснэ. Шинэ боломжийг тасралтгүй эрэлхийл. Хайр дурлалын харилцаа сэтгэл догдлом байна. Долоо хоногийн сүүлийн өдрүүдийг хайртай хүндээ зарцуул. Хэн хэнийхээ хүсэл сонирхолд нийцсэн зүйл хийх хэрэгтэй. Санхүүгийн байдал санаснаар болохгүй. Гэхдээ үүнд хэт санаа зовох хэрэггүй. Хэт үрэлгэн байдлаас урьдчилан сэргийлэх нь хожим харамссанаас дээр. Таны хүүхэд, дүү ч юм уу танаас доод түвшний хэн нэгэнд та энэ долоо хоногт хамгийн их хэрэгтэй байна. Тэднийг анзаарч, ойрхон байж, яажшуухан байгааг нь асуугаарай. Кофе уух цаг гарган, юу ярихыг нь сонсоорой. Таны ухаалаг тайван байдал тэдэнд хамгийн их хэрэгтэй байна. Та өөрийн бодож байгаагаасаа ч илүү үнэ цэнтэй нэгэн юм.

Хилэнц

Жижиг зүйлсийг ч орхигдуулалгүй анхаарал хандуул. Харамсалтай нь энэ долоо хоногт олон зүйл таны эсрэг байна. Тиймээс өөртөө анхаарал тавь. Гомдож, ганцаардаж магадгүй. Өөрийнхөө хэрэгцээг нэгдүгээрт тавьж, хувиа хичээсэн гэж таныг хэлэх бусдын үгийг бүү тоо. Ажил мэргэжлийн талбарт гэнэтийн өөрчлөлт, сорилтод бэлэн байгаарай. Үйлчлүүлэгчийнхээ итгэлийг олж авснаар ашиг орлогын үүдээ нээж чадна. Хайр дурлалын харилцаа хэвийн сайхан байна. Хайртай хүнтэйгээ дуртай зүйлээ хийж цагийг өнгөрөөнө. Гайхалтай тэсвэр хатуужлынхаа ачаар санхүүгийн байдлаа сайжруулна. Та нарын зарим нь гадаадад аялж магадгүй. Энэ аялал нь ирээдүйд гайхалтай үр дүн дагуулна. Эрүүл мэндийн асуудлаа тоохгүй хаяж болохгүй. Идэж ууж буй зүйлдээ хянамгай ханд.

Нум 

Завгүй долоо хоног. Уулзаж учрах хүн олон, хийх ажил ч дуусахгүй нь. Долоо хоног өнгөрөх тусам мөнгөний хэрэгцээ их гарна. Санхүүтэй холбоотой чухал шийдвэр гаргаж магадгүй. Элсэлтийн шалгалт, ярилцлагад орох хүмүүс амжилтад хүрч чадна. Ажил мэргэжлийн талбарт тогтсон хил хязгаараа эвдэн, урам зоригтой байгаарай. Хайрцагнаас гарч сэтгэ. Гэр бүлийн хүнтэйгээ үл ойлголцож магадгүй. Үүнээс болоод хайран амралтын өдрөө үрэн таран хийх вий. Урьдчилан сэргийлэхийн тулд бусдаас зөвлөгөө ав. Асуудлаа нээлттэй ярилц. Шагнуулах, аль эсвэл таатай боломжийн үзүүрээс атгаж магадгүй. Бусдад зээлсэн мөнгөө буцааж авахын тулд багагүй бэрхшээлтэй тулгарна.

Матар 

Таны мөрөөдөл, төсөөлөл хүчтэй байх долоо хоног. Үүнийхээ тусламжтайгаар шинэ төсөл эхлүүлэх, гэр орноо эмхэлж цэгцлэх зэргээр үр бүтээлтэй байна. Хувиараа бизнес эрхлэгчид ашиг орлого арвин байна. Шинэ санаачлага гаргах шаардлага гарна. Хайр дурлалын харилцаагаа эргэцүүлж, тунгаа. Шаварт шигдсэн мэт байдлаасаа одоо гарах хэрэгтэй. Амралтын өдрийг гэр бүлтэйгээ өнгөрөөж, амттай хоол идээрэй. Амралт зугаалганд явах зэргээр тансаг хэрэглээнд мөнгө зарцуулна. Санхүүгийн байдал сайжирна. Гадаад улс оронд ажиллах шинэ боломж гарч ирж магадгүй. Энэ нь алсдаа томоохон төсөл, хөтөлбөр болон өргөжинө. Шинэ хүмүүстэй танилцан, шинэ боломжийг нээнэ. Санамсаргүй уулзалт нь шинэ хүсэл тэмүүллийг асаах болно.

Хумх

Бие махбодь болон оюун санааны хувьд эн тэнцүү эрч хүчтэй, идэвхтэй долоо хоног. Өнөөдрийг хүртэл хэрхэн өсч дэвжсэнээ үнэлж дүгнээд, ирээдүйн карьерынхаа үрийг хэрхэн тарихаа тунгаан бод. Таны таамаглал, зөн совин хүчтэй байна. Ажил мэргэжлийн талбарт үргэлж ил гарахыг хичээх хэрэггүй. Заримдаа тайзны ард чимээгүйхэн ажиллах нь үр дүнтэй байдаг. Мэдрэмжээ дага. Хайртай хүнтэйгээ өмч хөрөнгийн асуудал үүсгэж магадгүй. Бусдаар та хоёрын харилцаа таатай байна. Шаардлагагүй зардал гаргах, зээл авахаас зайлсхий. Бусдаас авлагатай бол түүнийгээ авах арга замыг зохицуул. Зарим зүйлийг хялбар арга замаар шийдэх хэрэгтэй. Арьсны эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай.

Загас 

Ажил мэргэжлийн талбарт алдаа гаргахгүйн тулд жижиг сажиг зүйлсийг ч орхигдуулалгүй анхаарал хандуулаарай. Улс төр, бизнесийн салбарт ажиллагсдад урагш ахих боломж гарна. Гэхдээ шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Сонор сэрэмж хэзээд илүүдэхгүй. Эрх мэдлийн төлөөх хурцадмал байдлыг намжаах хэрэгтэй. Та өөрийгөө сайжруулах хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Амралтын өдрөөр аялалд гарах юм уу чухал уулзалтад явна. Очих газар, уулзах хүн олон байна. Хайртай хүнтэйгээ цагийг сайхан өнгөрөөхийн тулд заавал их мөнгө гарлагадах шаардлагагүй. Энгийн бүхэн сайхан. Өөрт байхгүй зүйлээ бий болгох гэж зүтгээд хэрэггүй. Энэ бол алтан дүрэм. Санхүүгийн байдлаас болоод бухимдаж, ядрана. Сэтгэл зүйн эмчилгээ шаардлагатай бол ичиж зоволгүй мэргэжлийн хүнд нь хандаарай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уругвай vs Испани: Биелээгүй хүлээлт ба Европын шилдэг багийн тулаан
    54 мин
  • ДАШТ-д монголчууд хэнийг дэмжиж байна вэ? 
    1 цаг 2 мин
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
    1 цаг 8 мин
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    5 цаг 25 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    5 цаг 59 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    7 цаг 18 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    7 цаг 27 мин
  • О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
    8 цаг 3 мин
  • Чиндаогийн Их дуулгад зодоглох Монголын 20 жүдоч
    8 цаг 10 мин
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
    8 цаг 22 мин
  • Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
    8 цаг 50 мин
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
    9 цаг 10 мин
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
    9 цаг 18 мин
  • Италийн цагдаа нар алдартнуудын амралтын арлын ойролцоох далайн агуйгаас их хэмжээний каннабисын нөөц олжээ
    9 цаг 39 мин
  • Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
    9 цаг 42 мин
  • О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
    9 цаг 49 мин
  • Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
    10 цаг 0 мин
  • Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    10 цаг 36 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
    11 цаг 40 мин
  • Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
    12 цаг 35 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК