Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"БОЛОР ЦОМ 42"-ЫН ШИЛДЭГ 5 ШҮЛЭГ

2024-11-27
0
ЖИРГЭХ

Оны шилдэг шүлэг шалгаруулах “БОЛОР ЦОМ 42” наадам Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Энэ жилийн найргийн их наадамд 198 хүн шүлгээ ирүүлж өрсөлдсөнөөс яруу найрагч А.Лхагва “Морин хуурын хэл” шүлгээрээ түрүүлж, "Эгшиглэнт эх"-ийг гардан авлаа. “Болор цом 42” наадамд манлайлсан 5 шүлгийг уншигч танаа хүргэе.

I БАЙР

АЮУРБУНИАГИЙН ЛХАГВА

МОРИН ХУУРЫН ХЭЛ

May be an image of 4 people, violin, newsroom, dais and text

Сэтгэлээс үүссэн салхинд

Хээрийн салхи хөлчүүрнэ

Тэнгэрээс үүдсэн аялгуунд

Уулсын сэтгэл халууцна

Морин хуурын эгшиглэн

Ийм эртний хэл

Монгол газар үүссэн

Эх сайхан хэл

Энэ хэлийг анирдсан хүн

Эрэмшин омогшино

Энэ хэлийг сонордсон хүн

Элэг нь дэвтэж уярна

Тэнгэрийг, тэр өндрийг

Туг гэрэгээрээ өргөж

Туульсын их суу залиар

Сүлд хийморьтой болгосныг

Тэнгэрийн үгээр хүүрнэнэ

Талыг, талбиун уудмыг

Тэнгис далайг цалгиаж

Тивийг сэрээсэн нүүдлээр

Тэнүүн уудам болгосныг

Тальн хэлээр шуранхайлна

Морин хуурын хэл

Монгол тэнгэрийн хэл

Монгол газрын хэл

Унаж сөхөрсөн үед

Уруудаж бүдэрсэн цагт

Морин хуурын үүрсээн

Монгол хүнийг сэрээсэн

Морьтой гэдгийг нь сануулсан

Халирч зэлэрсэн үед

Хавтайж бөхийсөн цагт

Морин хуурын төвөргөөн

Монгол хүнийг сэхээсэн

Мордоод давхихыг харуулсан

Сүлд хийморийг сэрээж

Сүгнийтэл тэнгэрийн дээр гаргаж

Элэр аялгуу нь наранд хүргэж

Эртний өвгөдтэй уулзуулж

Хөөрөг зөрүүлэн хуучлуулж

Хөх толбыг минь тодруулж өгдөг

Морин хуурын хэл

Монгол хүмүүний хэл ээ

Бадран омогшихын бал

Бахархан гэрэлтэхийн гал

Морьтон Монголын хөл

Монголыг асаасан хэл

Энэ хэлээр биднийг

Эх дэлхий танина

Энэ хэлээрээ бид

Элэн галавтай ч ярилцана

Морин хуурын хэлээрээ

Монгол язгуурын хэлээрээ

Дээд сансрыг ч уяраана

Дэлхийг дахин дагуулна


II БАЙР

ЛХАМСҮРЭНГИЙН ТОРОЙ

ЭХИЙН НУЛИМС ХАТДАГГҮЙ...

May be an image of 6 people, newsroom and text

Сэрж ядсан зүүдний мухраас

Эрж ягтсан эрлээ олох шиг

Сэлүүн бурханы оронд одсон

Ижийтэйгээ уулзав...

Энэрэхүйн их Будда

Ижийн минь сүүрслэх чимээ

Аниргүйн ханыг нэвтлэн

Амьдын сонорт унав.

Гагц үрээ өрөвдсөнгүй

Газар дэлхийд минь нүүрлэсэн

Гамшигт үйлийн гашуунд

Гасалсан байж ээ, ээж минь.

Хайрлахуйн их бурхан

Ижийн минь алтан нулимс

Харанхуйг цуулан гэрэлтсээр

Илтийн алган дээр унав.

Өнчин үрээ гэсэнгүй

Өөжин дэлхийд минь хаяалсан

Буйлсан чөтгөрийн аашинд

Уйлсан байж ээ, ээж минь

Буруу зөрүүг хийхэд

Ухаант буурал ээж минь

Бурхны нутагт хүртэл

Уйлж байдаг байна

Эсэн цэнхэр дэлхийгээ

Эс нь болсон үрс нь

Ивээж, хайрлаж л байвал

Инээж суудаг байна

Ээ, хүмүүс минь, хүмүүс минь

Ижийгээ л бүү уйлуул

Их хайраас унасан

Эхийн нулимс хатдаггүй...


III БАЙР

НАРАНТУЯАГИЙН БАТБОЛД

Уйгарын Пүгү аймгийн тэргүүн Итүгийн дурсгал болох

Шороон бумбагараас сэдэвлэв

ТҮҮХ СӨХӨХҮЙ

May be an image of 4 people, newsroom and text

Хагацаж чадамгүй хүмүүн гэж байна

Хагацавч мартагдахгүй дурсамж гэж байна

Хаадаа дуурьсаж гашуудсан ураг гэж байна

Халуут Монголын минь их шастир гэж байна

Алтан тэргүүт мөнхийн зэгстэй нутаг юм

Алтан титэмт хаадын өссөн нутаг юм

Алдрыг дуурьсаж суусан үрсийнх нь нутаг юм

Алдарсан итгэлийг тайтгаруулдаг ихсийн газар юм

Зэллэх шувуудын ганганах нь гашуудан уйлахаас ч бага

Зэгсний тэргүүн намрын салхинаа бөхөлзөх нь мөргөлөөс ч олонгүй

Туулын их усан ор гашуун нулимс төдий

Тэргүүнээ алдсан нь овог урагтанд орлуулах зүйлгүй

Одтой тэнгэр, Туулын хөндийн дунд орон зайгүй

Оготор гутал, огоорох тэргүүний хооронд цохилох зүрхгүй

Зүсэн зүйлийн хорвоо байсаар атал зүйрлэх юмсгүй

Зүс ижил төрөлт нь дэргэд атал түших мөргүй гэнэ

Цагаан нуурын түмэн шувууд л ганганаа байлгүй

Цэлэлзэн давлагаалж живаа зэгс бөхөлзөө байлгүй

Цэлийн мэлтэлзэх Туулын урсгал халгиа байлгүй

Цэгц зогсоод буман цэрэг нь үдээ байлгүй

Итүгийн булшны бичээс ийм гунигт аястай

Итгэл болгон бунхалж тахисан гэгээн совинтой

Ганцаардлыг мэдэрсэн хэн нэгэн урласан олон дурсгалтай

Гагц тэгээд цаашдаа хэрхэн амьдарсан нь асуултын тэмдэгтэй.


IV БАЙР

ЧУЛУУНБААТАРЫН УУГАНБАЯР

ДӨРВӨН УЛИРАЛ

May be an image of 1 person and text

Хайртай чи минь цасанд дуртай гэлээ

Хацрын чинь хонхорхойноос тэр цас будардаг гэлээ

Дүн хүйтэн шөнөөр дуу аялж, торгомсог биеэ нимбэгээр арчдаг гэлээ

Дуугүй байх чинь хүртэл мөсөн уул шиг гэлээ

Ийм жимслэг өвөлд чинь би өөрийгөө нөөмү

Инээд чинь цасны уран талст болоод

Нүдэн дотор минь шүхэрлэн гэрэлтэхэд

Энхэн насны энэхүү биеэ ганцхан чамдаа би зөөмү.

Энхрий чи минь бороонд дуртай гэлээ

Энгийн гэдгээ хавар илүү их мэдэрдэг гэлээ

Энгэсэг сүрчгээ арилгаж эрхэмсэг хүлцэнгүйгээр бороонд өөрийгөө өгдөг гэлээ

Энэ буй биеэрээ нэгэн хийл хөгжим болоод

Эр хүний чинхүү тэврэлтэд хөг орон дуулдаг гэлээ

Хөгжим болон дуугардаг гэлээ.

Ийм сонсголонт хаварт чинь би өөрийгөө чагнаму

Гуниг чинь хурын ариун дусал болоод

Цэцгийн мандал шиг цээжийг минь услахад

Чиний бие дотор чинь завилан сууж өөрийгөө би чагнаму

Соньхон чи минь солонгонд дуртай гэлээ

Нумарсан сормуус чинь зунд илүү их зохидог гэлээ

Мөнгөн онгоцонд нүцгэн хэвтээд зуны оддыг зүлгэдэг гэлээ

Мөдхөн уснаас гараад зүлгэн дээр гишгэх чинь долоон өнгийн утгатай гэлээ

Ийм нөмгөн зунд чинь би өөрийгөө ээмү.

Бодол чинь сарны мөнгөн туяа болоод

Нуурын мандал шиг уруул руу минь тонгойход

Тэнгэр газрын завсарт цагаан гэгээ татмуй.

Амраг чи минь навчинд дуртай гэлээ

Алагхан зүрх чинь намрыг илүү их мэдэрдэг гэлээ

Буй бие чинь бүхэлдээ ой болж, бяцхан Богширго үсэн дотор чинь жиргэдэг гэлээ

Араатан амьтан ч мөн адил чиний гүнд нуугддаг гэлээ.

Ийм гүн намарт чинь би өөрийгөө нууму

Зүрх чинь оддын гэрэлт лугшилт болоод

Зүүдэнд минь хүртэл үндсээ үрслүүлж үлдээхэд

Шинэхэн шинэс мод хөрсөө зөөлөн түрмуй.

Чамаас амтагдсан жимслэг өвөлд

Чамаас жингэнэсэн хөгжимлөг хаварт

Чамаас урссан цутгалант зунд

Чамаас алсарсан буданлаг намарт

Би дэндүү их хайртай

Чиний дөрвөн өнгийн инээднээс чинь

Чиний дөрвөн амттай уруулнаас чинь

Чиний дөрвөн нартай зүүднээс чинь

Таван бадаг шүлгээ тариан түрүү мэт хураав.


V БАЙР

ДАГИЙРААЗАЙН НЯМДОРЖ

ОДОО

May be an image of 4 people, newsroom and text

Өчигдрийн толинд ирээдүйгээ харж суух

Өнөөдрийн шилэнд өнгөрсний хээ тодрох

Үл мэдэгдэм цар зэрэглээ мэт түрхэгдэх

Үе зузаарч ирээдүйн төрх зүүд мэт үзэгдэх

Одоо, өнө мөнхийн одоо!

Үл таних бүсгүй

Инээмсэглэн зөрөх шиг одоо!

Үзэсгэлэн гоо нь үл мартагдаж

Үе үесхэн бодогдох шиг одоо!

Өвсөн дээр үрэл мөнгөн шүүдэр үүсэх

Өчүүхэн дусалд нь нар багтах гялалзах

Өнхрөн бөмбөрөөд чулуун дээр бутрах

Үсэрсэн ширхэгт нь түмэн нар цацрах

Одоо, өнө мөнхийн одоо!

Торгон элсийг атгахад

Хуруун салаагаар урсах шиг одоо!

Тунгалаг мөрний цээлд

Тул загас тулбилзан одох шиг одоо!

Сая жилийн тэртээгээс оддын гэгээ урсах

Сансрын уудмыг туулж сүмэн үүлнээ шингэх

Цасан ширхэгт хувилж алган дээр минь будрах

Цацарсан солонго үлдээн шүлэг болон хайлах

Одоо, өнө мөнхийн одоо!

Хутга ханцуйлсан нөхөр

Хаалган дээрээс буцах шиг одоо!

Хүндлэл, итгэлийн ормоор

Хамгийн гүн шарх үлдэх шиг одоо!

Үйлийн үрийг үргэлжлүүлж бяцхан үр мэндлэх

Үнэн, худлыг эргэцүүлж өөрийнхөө дотогш алхах

Үй олон гэдэг өөрийнх нь дотор оршин буйг таних

Үзэн ядах, бишрэн шүтэх угтаа адилхныг ухаарах

Одоо, өнө мөнхийн одоо!

Үхэж буй хүн

Эцсийн амьсгалаа татах шиг одоо!

Үлдэж байгаагийнхаа сэтгэлд

Амьдарч эхлэх шиг одоо!

Цээжинд минь лугших цаг хугацаа

Цагаригласан могой шиг сүүлээ залгина.

Цагийн зүү ирээдүй рүү тэмүүлэвч

Цаг үргэлжид одоог л заана.

Одоо, өнө мөнхийн одоо!

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    3 цаг 5 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    3 цаг 40 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    4 цаг 59 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    5 цаг 8 мин
  • О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
    5 цаг 44 мин
  • Чиндаогийн Их дуулгад зодоглох Монголын 20 жүдоч
    5 цаг 50 мин
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
    6 цаг 2 мин
  • Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
    6 цаг 31 мин
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
    6 цаг 50 мин
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
    6 цаг 59 мин
  • Италийн цагдаа нар алдартнуудын амралтын арлын ойролцоох далайн агуйгаас их хэмжээний каннабисын нөөц олжээ
    7 цаг 20 мин
  • Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
    7 цаг 22 мин
  • О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
    7 цаг 29 мин
  • Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
    7 цаг 40 мин
  • Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    8 цаг 16 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
    9 цаг 21 мин
  • Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
    10 цаг 15 мин
  • НҮБ-аас Израилын засгийн газрыг палестин хүүхдүүдийг зориуд хөнөөж, геноцид үйлдэж байна гэж дүгнэжээ
    10 цаг 35 мин
  • Н.Алтанхуяг: Гадаадынхан манай баялагт эзэн суух нөхцөлийг хуулиар бүрдүүлж өгөхөөр оролдож байна
    10 цаг 39 мин
  • Венесуэлд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, Пуэрто Рикод цунамигийн сэрэмжлүүлэг зарлав
    10 цаг 49 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК