Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нэгдүгээр сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2025-1-02
0
ЖИРГЭХ

Хонь

2025 он хүсэл тэмүүлэл дүүрэн эхэлж байна. Хайр дурлал болон нийгмийн харилцаа тань адал явдал дүүрэн байх төлөвтэй байна. Хайр дурлалын харилцаа нөхөрлөлтэй харшилснаас болж та эвгүй байдалд орж магадгүй. Мөн хуучны танилууд амьдралд тань эргэн ирж магадгүй юм. Сарын эхний хагаст мэргэжлийн ур чадвар тань өндөр байна. Энэ үеийг ашиглаад хүссэндээ хүрэх боломжтой. Од эрхэсийн нөлөөллөөс болоод өөрийн дотоод хүнтэйгээ тэмцэлдэж магадгүй. Уур унтуу тань хөдлөөд байвал гүнзгий амьсгаа аваад тайвшрахыг хичээ. Санхүүгийн байдал тогтвортой байна. Ялангуяа сарын сүүл үеэр танд гэнэтийн бөгөөд уламжлалт бус маягаар орлого олох боломж гарч ирж магадгүй. Гайхалтай бизнес санаа танд төрөхийг ч үгүйсгэхгүй. Найз нөхөд, хамтран ажиллагсадтайгаа ярилцаад үүнийг бодит ажил хэрэг болгоорой.

Үхэр 

Шинэ сар зөөлөн бөгөөд гэрэл гэгээтэй байх төлөвтэй байна. Ажил амьдралын тэнцвэрт байдлаа хадгалж чадна. Заримдаа үхэл, амьдралын аль нэгийг сонгох ёстой мэт давчуу үе тохиолдох ч гэлээ уужраад бодвол тийм ч төвөгтэй биш байх болно. Шинэ зүйл сурах, аялах гэх мэтээр сонирхолтой байдлаар энэ жилийг өнгөрөөх төлөвлөгөөгөө эртнээс боловсруулаарай. Од эрхэс харилцаа холбоонд тань онцгой анхаарал хандуулж байгаа тул үүнийг ашиглаад өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх нь чухал юм. Ирэх саруудад амжилтад хүрэх зорилгоо тодорхойл. Эхэндээ бага зэрэг эвгүй мэдрэмж төрсөн ч эцэст нь та олны анхаарлын төвд орох болно. Санхүүгийн байдал сайн байна. Гэнэтийн ашиг орлого олно. Үүнийг дэмий салхинд хийсгэлгүй нөөцөлж, хадгаламжаа өсгөхөд анхаараарай.

Ихэр

Бүх зүйлд ханцуй шамлан ороход бэлэн шинэ он, шинэ сар эхэллээ. Жилийн эхний хагас танд ээлтэй, азтай, одтой байх нь. Сарын эхний өдрүүдэд ажил мэргэжлийн хувьд ахиц дэвшил гаргана. Ертөнцийг үзэх үзлийг тань өөрчлөх чухал үйл явдал тохиож магадгүй. Таны хувьд сүйдтэй санагддаггүй зүйл өөр хэн нэгний эмзэг сэдэв байж болохыг ойлгоорой. Хөнгөн тоглоом шоглоомыг тань бусад хүн заналхийлэл мэтээр хүлээж авах вий. Санхүүгийн асуудлаа нэн тэргүүнд тавь. Хуучирсан арга барилаасаа хөндийрч, шинэ зүйл туршаад үзэхэд гэмгүй. Орлого зарлагатай холбоотой хурцадмал байдал үүсгэхгүйн тулд энэ сард ч, ирэх сард ч зарцуулалтдаа ухаантай хандаарай. Аялах, шинэ туршлага хуримтлуулахад тохиромжтой сар. Урьд өмнө хэзээ ч очиж байгаагүй газраа зорих төлөвлөгөө гарга.

Мэлхий 

Харилцаа холбоо, түншлэлд хамгийн их анхаарал хандуулах сар. Сэтгэл доторхоо уудалж гаргахгүй бол тэсрэх гээд байгаа мэт санагдаж магадгүй. Үүнийгээ аль болох гадагшлуулахыг хичээгээрэй. Нэг мэдрэмжээс нөгөө мэдрэмж рүү шилжсээр байтал та сүүлдээ өөрөө төөрч будилах вий. Иймд бүгдийг нь хав дараад байлгүй заримыг нь суллаарай. Ингэж байж гэмээнэ сүүлийн хагас жилд хуримтлагдсан буглаанаас ангижирч чадна. Ерөнхийд нь хэлвэл нэгдүгээр сар бага зэрэг гашуун байх ч гэлээ эцэст нь таныг аюулгүй бүсэд аваачих болно. Өөрийн хүч чадалдаа итгэх нь хамгийн үнэ цэнтэй зүйл болно. Санхүүгийн байдлаа хяная гэвэл зарцуулалтаа анхаар. Баярын зардал гээд багагүй мөнгө үрсэн болов уу. Гэхдээ нөгөө талаас нь бодоод үзвэл танаас илүү сайн мөнгө хуримтлуулах хүн хаана ч үгүй.

Арслан 

Та энэ онд ганц ч секундыг дэмий үрэхгүй бололтой. Хүсэл тэмүүлэлтэй, харилцаа холбоо сайтай шинэ сар эхэлж байна. Өнгөрсөн саруудад үүссэн хурцадмал байдал намжиж байна. Эрүүл саруул бие махбодийн ачаар хөдөлмөрч байж, олон зүйл амжуулна. Хөдөлмөрч зан байдал таны ирэх жилийг тодорхойлж, өдөр тутмын хэвшил болно. Сарын дунд үеэр мөнгөний асуудлаас болж бухимдаж магадгүй. Хэт их хүлээлтээс татгалзах хэрэгтэй. Зарим нэг таагүй зүйлийг шинэчлэлийн эхлэл гэж хүлээж авах хэрэгтэй. Ажлаа сольж, өөрийгөө хэн болохыг сорих, жинхэнэ ур чадвараа харуулах хүсэл төрнө. Хайр дурлалын харилцаа бүтэн сарын турш таатай байна. Ганц бие хүмүүс ч амар амгаланг мэдрүүлэх шинэ хүнтэй учирна. Урьд нь анхаарч байгаагүй хэн нэгэн амьдралын тань хамгийн чухал хүн болж хувирч магадгүй.

Охин 

Хайр дурлалын харилцааг тань онцлох нэгдүгээр сар эхэлж байна. Гэхдээ аз болж ээдрээтэй, адармаатай зүйл энд бараг алга. Романтик, халуун дулаан уур амьсгал энэ сард төдийгүй ирэх сард ч үргэлжлэх төлөвтэй байна. Найз нөхөд, хамтран ажиллагсадын харилцаа бага зэрэг адармаатай байна. Тэд урьд өмнөхөөсөө илүү шүүмжлэмтгий, бухимдалтай болсноор гэнэтийн хэрүүл маргаан үүсч магадгүй. Сэтгэл хөдлөл тань ороо бусгаа байх бөгөөд үүнийг аль боломжоороо гадагшаа илэрхийлж байвал эрүүл. Гомдсон мэдрэмжийг чин сэтгэлийн уучлалт л эдгээж чадна. Гэхдээ үүнд бага зэрэг хугацаа шаардагдана. Ажлын уур амьсгал тав тухтай байна. Үүнийг ашиглаад ирэх саруудад үр бүтээлтэй, ололт амжилттай ажиллах төгс жагсаалтаа гаргаарай. Ашигтай гэрээ хэлэлцээр байгуулснаар ирэх саруудад санхүү тань тогтвортой байна.

Жинлүүр

Бүхэлдээ шинэ эхлэлийг зөгнөж буй нэгдүгээр сар ирлээ. Ажлын ачаалал ихтэй сар эхэлж байгаа ч амжилтад хүрэх хүсэл тэмүүлэл тань хүчтэй байна. Сүүлийн саруудад хуримтлуулсан бүхнээ одоо ил гаргах цаг. Заримдаа бүх зүйл дааж давшгүй мэт санагдана. Зорилгодоо эргэлзэнэ. Энэ үед гүнзгий амьсгаа аваад, ажил бол бүх амьдрал биш гэдгийг өөртөө сануулаарай. Аль болох хөнгөнөөр үүнийг даван туулахыг хичээ. Сарын дунд үеэс хойшоо амьдрал илүү таатай, таашаалтай болно. Мөн энэ үед ирэх оны зорилгоо хатуу бөгөөд тодорхой тавихыг хичээгээрэй. Хайр дурлалын харилцаа тань хамгийн адал явдалтай байна. Хайртай хүнтэйгээ сонирхолтой зүйл хийх, таалагддаг хүнтэйгээ сээтэгнэх зэргээр завгүй өдрүүд үргэлжилнэ. Гэр бүлд тань чухал үйл явдал тохиолдоно. Хүрээлэн буй орчин, харилцааг дулаацуулах нь таны гол үүрэг.

Хилэнц

Эрч хүч буцалсан шинэ сар эхэлж байна. Ажил мэргэжил болон хувийн амьдралаа зохицуулах гээд бага зэрэг самгардаж магадгүй. Асуудал томорсоор дээд цэгтээ хүрч магадгүй ч эцэстээ шийдэлд хүрч чадна. Олны өмнө үг хэлэх, багаар ажиллах гэх зэргээр ажил мэргэжлийн талбарт өөрийгөө батлан харуулна. Сарын эхний хагаст ярвигтай гэрээ хэлэлцээрийн ард амжилттай гарч чадна. Ертөнцийг үзэх үзэл тань өөрчлөгдөж, шинэ туршлага хуримтлуулна. Ирэх саруудад гэр бүлийн амьдралдаа төвлөрөхийг хичээх хэрэгтэй. Санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байна. Өнгөрсөн хугацаанд ороо бусгаа байсан зүйлсийг нэгэн үзүүрт зангидаж чадна. Таны цуцашгүй хичээл зүтгэл зарим давуу талыг авчирна. Хайр дурлалын харилцаа нэн таатай байна. Ганц бие хүмүүс харилцаагаа ул үндсээр нь шийдэж чадна.

Нум

2024 оны сүүлийн сарууд хөл толгой нь олдохгүй эмх замбараагүй байсан байж магадгүй. Тэгвэл шинэ сард бүх зүйл таны хяналтад орох болно. Төвөгтэй асуудлууд таны хүссэнээр шийдэгдэнэ. Нэгэнт өөрчлөлтийг эхлүүлж чадсан бол таны хүсэл тэмүүллийг юу ч зогсоож чадахгүй. Заримдаа хүмүүс таныг хурдаа сааруул гэж шаардаж ч магадгүй. Гэсэн ч тогтмол байдлаар урагшлах нь амжилтын түлхүүр гэдгийг санаарай. Уур хилэн, уй гашуу, айдас түгшүүр зэрэг сэтгэл зүйн асуудлуудаа хав дарахын оронд гадагшлуулаарай. Завгүй байдлаар өөрийгөө хий хуурах хэрэггүй. Чухал яриа өрнүүлэх шаардлага байгаа бол түүнийгээ бүү хойшлуул. Зорилгоо цаасан дээр тэмдэглэн баримтжуул. Санхүүгийн байдал сайжрах төлөвтэй байна. Цалингаа нэмүүлэх зэргээр мөнгөний талаар яриа хөөрөө өрнүүлбэл амжилттай болно.

Матар

2025 он эрч хүчтэй эхэлж байна. Хайр дурлал, нийгмийн харилцаа гээд бүхий л талбарт таны харилцааны ур чадвар асуудлыг шийдвэрлэнэ. Сарын сүүлээр санхүүгийн байдлыг сайжруулах ашигтай санал орж ирнэ. Энэ нь алс хэтдээ ирэх оныг тань тодорхойлох томоохон боломж байхыг үгүйсгэхгүй. Иймд тодорхой зорилго тавьж, тодорхой алхмуудыг хийгээрэй. Та өөрөөсөө илүү хүмүүст атаархдаг бололтой. Гэхдээ эсрэгээрээ танд атаархдаг, таныг үлгэр дуурайллаа болгодог илүү олон хүн байдаг гэдэгт итгээрэй. Хайр дурлалын харилцаа таатай байна. Сарын сүүлийн өдрүүдэд хайртай хүнтэйгээ романтик болзоо зохиоход тохиромжтой. Ганц бие хүмүүс бусдын анхаарлын төвд байна. Шинэ төсөл удирдах, удирдах албан тушаалд өөрийгөө сойх зэргээр карьераа өсгөхөд тохиромжтой.

Хумх 

Бүх хүн таны тухай л ярих онцгой нэгдүгээр сар айсуй. Од эрхэс танд асар их эрч хүчийг илгээжээ. Үүний нөлөөгөөр таны эго дээд цэгтээ хүрч, аливаа асуудлыг хэт улайран шийдэх хандлагатай болгоно. Сарын эхний өдрүүдэд нам гүм байх ч гэлээ сарын дунд үеэс ажил, эрүүл мэндийн асуудлаас болоод бага зэрэг стресстэж магадгүй. Стрессээс ангижрахын тулд дотор байгаа бүхнээ гадагшлуулах нь чухал. Хав дарсан сэтгэл хөдлөл гэдэг яавч эрүүл зүйл биш. Сарын сүүл үеэс төрсөн өдөртөө бэлдэж, мөрөөдөл, зорилгоо тодорхойл. Хайр дурлал, ажил төрөл, гэр бүл, тэр бүү хэл хорвоо ертөнцийг өөрчлөх төлөвлөгөө ч гаргаж болох юм. Зураг төлөвлөгөөгөө нарийн гаргачихвал бүх зүйл таны хүссэнээр болох магадлал өндөр байна. Санхүүгийн байдал сайн байна. Энэ тал дээр таныг соронзтой зүйрлэж болохоор байна.

Загас

Хайр дурлалаар амьсгалах сар. Энэ сард таны амьдралын маш чухал үйл явдлын эхлэл тавигдаж магадгүй. Харин ажил, эрүүл мэндийн хувьд бага зэрэг ээдрээтэй нөхцөл байдал үүснэ. Нойргүйдэл болон стрессээ зохицуулахыг хичээгээрэй. Ирэх саруудын төлөвлөгөөгөө гаргахдаа ажил амьдралын практик төлөвлөгөөнөөс гадна сэтгэл зүйгээ ч орхигдуулж болохгүй. Сэтгэцийн эрүүл мэндээ хүртэл төлөвлөгөөтэй анхаарах хэрэгтэй. Санхүүгийн байдал сайн байна. Шагнуулж ч магадгүй. Хайр дурлалын харилцаа таатай байна. Хайртай хүнээсээ романтик гэнэтийн бэлэг авна. Ганц бие хүмүүс найз нөхдөөрөө дамжуулан хүнтэй танилцана. Шинэ найз нөхөдтэй болох, ямар нэгэн нийгмийн сүлжээний нэг хэсэг болох зэрэгт тохиромжтой. Багаар ажиллах замаар албан тушаал ахих боломжтой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Michael Davenport (181.214.164.245)
    I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery's commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance, contact Capital Crypto Recover on Telegram OR Call Number +1 (336)390-6684 via email: Capitalcryptorecover@zohomail.com
    2025 оны 01 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    1 цаг 50 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    2 цаг 25 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    3 цаг 44 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    3 цаг 53 мин
  • О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
    4 цаг 29 мин
  • Чиндаогийн Их дуулгад зодоглох Монголын 20 жүдоч
    4 цаг 36 мин
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
    4 цаг 47 мин
  • Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
    5 цаг 16 мин
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
    5 цаг 36 мин
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
    5 цаг 44 мин
  • Италийн цагдаа нар алдартнуудын амралтын арлын ойролцоох далайн агуйгаас их хэмжээний каннабисын нөөц олжээ
    6 цаг 5 мин
  • Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
    6 цаг 7 мин
  • О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
    6 цаг 14 мин
  • Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
    6 цаг 26 мин
  • Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    7 цаг 1 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
    8 цаг 6 мин
  • Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
    9 цаг 1 мин
  • НҮБ-аас Израилын засгийн газрыг палестин хүүхдүүдийг зориуд хөнөөж, геноцид үйлдэж байна гэж дүгнэжээ
    9 цаг 20 мин
  • Н.Алтанхуяг: Гадаадынхан манай баялагт эзэн суух нөхцөлийг хуулиар бүрдүүлж өгөхөөр оролдож байна
    9 цаг 24 мин
  • Венесуэлд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, Пуэрто Рикод цунамигийн сэрэмжлүүлэг зарлав
    9 цаг 34 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК