Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МОГОЙ ЖИЛ: Бидэнд онцгой сонголт, төсөөлшгүй өөрчлөлт хийх боломжийг бэлэглэнэ

2025-3-02
0
ЖИРГЭХ

2025 онд дорно дахины билгийн тооллоор хөхөгчин модон могой жил айлчлан ирлээ. Эр, эм жил ээлжилдэг дорнын зурхайгаар хөхөгчин могой жил нь эм буюу зөөлөн жил, лусын бэлгэдэл юм. 

2025 онд гарах хөхөгчин могой жил онцгой сонголт, төсөөлшгүй өөрчлөлт хийх боломжийг бидэнд бэлэглэх ажээ. 

Ийнхүү уншигч та бүхэнд билгийн тооллын 12 жилийн ноён нуруу хөхөгчин могой жилийн дорнын зурхайг хүргэе. 


-ХУЛГАНА ЖИЛТЭН-

Төрсөн он: 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020

Хулгана жилтнүүдэд 2025 он хойш тавьшгүй олон үүрэг хүлээлгэх гэж байна. Хэрэв хуучин оны ажлаа бүрэн дүүрэн гүйцэтгэж чадвал тушаал дэвших, амжилтаа ахиулах боломжийг могой жил амлаж буй. Дарга удирдлага тань таны зүтгэлийг үнэлж, хамт олон тань дэмжих болно.

Ажил алба: Хичээнгүй зүтгэл бүрийг тань могой жил урамшуулан шагнах болно. Ажил дээр үл ойлголцол гардаг байсан бол ирэх жил энэ бүхэн арилна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг та бүрэн утгаар нь үзэх нь ээ.

Хайр дурлал: Хувийн амьдралдаа тэвчээртэй тууштай байвал зохино. Гэр бүлтэй хулгана жилтнүүдэд гэр бүлийн маргаан тохиолдвол аль болох эв зүйгээр зохицуулах учиртай. Ганц бие бол ирэх зун хайрын тухай ойлголтыг тань ихээхэн өөрчлөх сонирхолтой хүнтэй танилцахад бэлэн байх хэрэгтэй гэнэ.

Мөнгө, санхүү: Хулгана жилтнүүдийн мөнгө, санхүү ирэх жил тогтвортой байх боловч хэт их орлого гэнэт орох нь юу л бол. Болж өгвөл хадгаламж үүсгэж, илүүдэл зардлаа танахад гэмгүй.  Үл хөдлөх хөрөнгө, урт хугацааны хөрөнгө оруулалтад мөнгө зарахад харин ашигтай гэжээ.

Эрүүл мэнд: Оны эхнээс эрүүл мэнддээ анхаарч байх нь таагүй байдалд орохгүй байхад тустай. Спортоор хичээллэж, цэвэр агаарт гарч, сайтар унтаж амрах нь таныг эрүүл саруул байхад туслах гол арга байх болно.


-ҮХЭР ЖИЛТЭН-

Төрсөн он: 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021

Үхэр жилтнүүдийн ажил үйлс, амьдрал ахуй тогтвортой, ахицтай байх нь. Аливаад шат ахихын тулд шийдмэг байхыг могой жил зөвлөж байна. Төлөвлөсөн ажлаа бодит хэрэг болгож, ойр дотнын хүмүүсийн харилцаа улам дотносон бэхжихийг зурхай харуулжээ.

Ажил алба: Могой жил үхэр жилтнүүдэд олон боломж нээж байна. Хэрэв та эртнээс тушаал ахих юм уу ажлаа солихоор бодож байсан бол одоо л хөдлөх цаг. Сурах тэмүүлэлтэй, шинэ үүрэг даалгавар хүлээхэд бэлэн хүнийг могой жил амжилтаар мялаах болно. Алхам тутмаа эртнээс төлөвлөх юм бол хүндрэл бага учирна.

Хайр дурлал: Гэр бүлтэй, ялангуяа гэрлээд удаагүй үхэр жилтнүүд орон гэрийн тав тухыг мэдэрч, ихэнх цагаа хайртай хүмүүс дундаа өнгөрөөх болно. Хосоо олоогүй яваа бол аялж зугаалах, эсвэл сургалтад хамрагдах явцдаа хань болох хүнээ олж мэднэ. Хамгийн гол нь шинэ бүхэнд нээлттэй байгаарай.

Мөнгө, санхүү: Үхэр жилтнүүдийн орлого могой жилд тогтвортой байх болно. Гагцхүү хэт үрэлгэн байх хэрэггүй. Гэнэтийн бонус, бэлэг авч мэднэ. Томоохон зүйл худалдан авахаар шийдсэн бол жилийн хоёрдугаар хагаст тааламжтой.

Эрүүл мэнд: Биеэ сайтар энхрийлүүштэй. Эрүүл хүнс хэрэглэж, тогтмол үзлэгт хамрагдаж байх нь эрч хүчээ хадгалахад чухлаар нөлөөлнө. Йогоор хичээллэж, усанд сэлж байвал булчин шөрмөс тань чангарч стресс тайлагдана.


-БАР ЖИЛТЭН-

 

Төрсөн он: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022

Могой жил бар жилтнийг сорьж шалгах болно. Урт хугацааны зорилго өмнөө дэвшүүлж түүндээ төвлөрөхийг ирэх жил зөвлөж байна. Тэвчээртэй байх юм бол албан тушаал ахих, аятайхан ажилд орох, хувийн амьдралд од гийх зэрэг ер бусын бэлгийг могой танд илгээх нь ээ.

Ажил алба: Эрчимтэй ажлын жил таныг хүлээж байна. Ажил дээрээ өөрийн ур чадварыг таниулах хэрэг гарна. Энэ нь төсөөлж байгаагүй амжилт авч ирэх болно. Удирдлагын зүгээс зүй ёсны шаардлага тавьж болох ч та өөр дээрээ хариуцлага хүлээхээс эмээх хэрэггүй. Ахиж дэвшихийг мөрөөдөж байгаа бол идэвх санаачилга гаргаж өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.

Хайр дурлал: Оргилж бургилсан жил хүлээж байна. Гэр бүлтэй үхэр жилтнүүд хосуудын дунд үл ойлголцол үүсэхээс сэрэмжил. Ганц бие бол таны өндөр шаардлагад нийцсэн хүнийг олох магадлалтай. Заримдаа таны хүлээлт, шаардлага хэмжээнээс хэтэрч магадгүй гэдгийг санахад илүүдэхгүй.

Мөнгө, санхүү: Элдэв төрлийн эрсдэлт зүйлд хөрөнгө оруулж, мөнгөө дэмий үрэхгүй бол орлого тогтвортой. Хэмнэлт хийх боломжийн хугацаа бол жилийн эхний хагас.Могой жилийн сүүлээр урьдчилж тооцоолоогүй зарлага гарч болзошгүй учир хадгаламжтай байх нь чухал.

Эрүүл мэнд: Биеийн эрчимтэй хөдөлгөөн, дасгал сургууль, ажлын өдрийн зөв төлөвлөлт нь ачлаалал дааж, могой жилийг эрүүл саруул туулахад тань тусална. Хоол ундандаа анхаарч, хэт бухимдахаас сэргийлэх учиртай. Тайвшруулах дасгал, бясалгал хийж, иллэг, бариа засалд орох нь таныг эрч хүчтэй байхад тусална.


-ТУУЛАЙ ЖИЛТЭН-

Төрсөн он: 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023

Туулайтнууд өөртөө анхаарал сайн тавиарай. Эрүүл мэнд, ажил төрөл, сургууль соёл, харилцаандаа анхаар. Могой жил танд хуримтлагдсан асуудлаа шийдэх, дотоод зохицлоо тэнцвэржүүлэн хангахад тусална.

Ажил алба: Могой жил өөртөө дүгнэлт хийж өсөн дээшлэхэд тусална. Огцом өөрчлөлт хийх гэж бүү яар. Явц дунд төлөвлөсөн ажилдаа төвлөр. Хэрэв ур чадвараа дээшлүүлэх талаар эртнээс бодож байсан бол од гарагс танд туслахад бэлэн байна.

Хайр дурлал: Гэр бүлийн гишүүдийн харилцан ойлголцол хувийн амьдралын амжилтын үндэс болно. Гэрлэж амжаагүй туулайтнууд ялангуяа намрын улиралд сэтгэлд нийцсэн хүнтэй танилцаж магадгүй.  Өнгөрч улирсан гомдлоо тайлж сурвал төгс харилцаа үүсэх магадлалтай.

Мөнгө, санхүү: Орлогын үүд тогтвортой. Хэт их орлого олох нь юу л бол. Бас томоохон зарлагаас зайлсхийх боломж бий. Хаврын улиралд санхүүгээ төлөвлөж, хуримтлал үүсгэхэд тааламжтай.

Эрүүл мэнд: Эрүүл байхдаа анхаарах нь таны чухал зорилго болох нь. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаарай. Йог хийж, цэвэр агаарт тогтмол гарах нь дотоод тэнцвэрээ хангахад тустай.


-ЛУУ ЖИЛТЭН-

 

Төрсөн он: 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012

Луу жилтнүүд ахиж дэвших боломжоор дүүрнэ. Боломжийн өөрчлөлт шинэчлэлт хийх хүсэлтэй луу жилтнүүдэд могой жил амжилт бэлэглэнэ. Ажил албанд ч, хувийн амьдралд ч, санхүүдээ ч ахиц гаргах боломжийг могой жил танд амлаж байна. Гагцхүү та өөрөө хичээгээрэй.

Ажил алба: Шийдвэртэй өөрчлөлт хийх цаг иржээ. Аливаа бүхнийг даван туулахад туслах итгэлийг могой жил олгож байна. Удирдлага тань таны амжилтыг ажиглаж, бодож сэдсэн төлөвлөгөөг тань дэмжих болно. Хэрэв та шинэ бизнес эхлэхээр төлөвлөж буй бол хэрэгжүүлж эхлэх цаг нь чухам могой жил мөн.

Хайр дурлал: Луу жилтнүүд 2025 онд хайранд умбах нь дээ. Гэр бүлтэй луутнууд хайртай хүмүүстэйгээ аялж, жуулчилж, хамтын хоббитой болж, харилцаагаа улам батжуулах боломжтой. Харин ханиа олоогүй яваа бол яг дэргэдээсээ хайраа олох магадлал бий гэдгийг санаж яваарай.

Мөнгө, санхүү: Хэрэв боломжоо зөв тооцвол санхүүгийн хувьд олз омогтой байх нь . Боловсрол, ахиц дэвшил бүхий бизнест хөрөнгө зарах нь амжилтын үндэс болно. Жилийн эхний хагаст бодлогогүй зардал гаргахаас сэргийл.

Эрүүл мэнд: Луутнууд эрч хүчээр бялхах жил. Гэхдээ ажил, амралтын дэглэмээ сайтар бариарай. Байнгын хөдөлмөрийн зэрэгцээ хангалттай амрах ёстой шүү. Онцгойлон өвлийн улиралд дархлаагаа сайн дэмжээрэй.


-МОГОЙ ЖИЛТЭН-

 

Төрсөн он: 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013

Могой жил могой жилтнүүдийнхээ хувьд ялалтын он байх болно. Байр сууриа бэхжүүлэхийн тулд бүхий л эерэг боломжийг ашиглах нь зүйтэй.  Ажил алба ахих нь аз жаргал, баяр баясал дагуулах болно.

Ажил алба: Од гарагсын таалал таны талд байна. Шийдмэг байх юм бол ажил төрөлдөө ахиц гаргаж, өсөж дэвших нигууртай. Хамтрах тухай санаанд оромгүй санал илүү боломжийг нээнэ. Шинэ зүйл төлөвлөж буй бол эхлэх цаг нь яг одоо гэдгийг санаарай.

Хайр дурлал: Гэр бүлийн харилцаа ер бусын сэтгэл татам, яруу тод байх болно. Гэрлэсэн могойтнууд харилцаандаа хайрын шинэ давалгааг мэдэрч, ханьтайгаа улам нягт ойлголцох болно. Ганц бие бол эсрэг хүйсийн олон сонирхолтой хүнтэй танилцаж, тэдний дундаас ирээдүйн хайраа олох боломж бий.

Мөнгө, санхүү: Бүхэл жилийн турш могойтнуудыг санхүүгийн амжилт ивээх болно. Гол нь орлого зарлагаа сайтар тооцож хэрэггүй зүйлд мөнгө зарахаас татгалзаарай. Томоохон хөрөнгө оруулалтад оролцох нь ашгаа өгөх болно.

Эрүүл мэнд: Бие, сэтгэлээ тайвшруулж, элдэв бухимдлаас хол байгууштай. Биеийн тамираар хичээллэж, сэргээн засах сувилалд явж, эрүүл хүнс хэрэглэж, тогтмол сайн амарч байвал эрч хүч ямагт сэргэг байх нь ээ.


-МОРЬ ЖИЛТЭН-

 

Төрсөн он: 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014

Морь жилтнүүдийг шахуу атлаа үр бүтээлтэй жил угтаж буй. Ажил төрөл ахиж дэвшиж орлого тогтвортой байж шинэ сонин хүмүүстэй танилцах учрал хүлээж байна. Могой жилийн илгээж буй боломжийг харин алдалгүй барьж авах нь чухал шүү.

Ажил алба: Идэвх, эрч хүчийн оргил үе тохиож байна. Ажил албандаа амжилт олж, хамт олныхоо хүндлэлийг хүлээх шиг хүлээх нь ээ. Биелүүлэхийн төлөө чармайх аваас шинэ төлөвлөгөө, шинэ зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх болно. Чухал ажлыг бүү хойш тавиарай.

Хайр дурлал: Хувийн амьдрал яруу тод өнгөөр гэрэлтэх жил. Хамтдаа амжилтад хүрч, аялж зугаалж, гэр бүлийн сайн сайхныг мэдрэх болно. Гэрлээгүй бол эргэн тойронд тааралдах сонирхолтой хүмүүс дундаас хувь заяаны эзнээ олж таниарай, алдаж болохгүй шүү.

Мөнгө, санхүү: Хэрэглээндээ хэт зардал гаргахгүй л бол санхүүгийн тогтвортой байдал баталгаатай. Таны материаллаг байдлыг бэхжүүлэхүйц гэнэтийн орлого, шагнал ч гардаж болзошгүй. Баталгаагүй зүйлд хөрөнгө зарахаас сэргийлэх учиртай.

Эрүүл мэнд: Амьдралын идэвхтэй хэв загварыг мөрдөөрэй. Спорт, фитнесс, цэвэр агаарт алхах, хол ойрын аялалд гарах нь сэргээш болно. Нойроо сайтар авч, хоолны дэглэмдээ анхаарууштай.


-ХОНЬ ЖИЛТЭН-

 

Төрсөн он: 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015

Хонь жилтнүүдийн хувьд боломж олдвол амрах, эрч хүчээ сэргээх жил.

Өөртөө болон хүсэл тэмүүлэлдээ анхаарах учиртай. Эрүүл агаарт гарч бие сэтгэлээ сэргээж байгаарай.

Ажил алба: Нөхцөл байдал, эрч хүчдээ тохируулж ажиллах жил. Могой жилд элдэв гэнэтийн өөрчлөлт гарахгүй. Чухал ажил төлөвлөсөн бол могой жилд барьж авахад эргэлзэх зүйлгүй.

Хайр дурлал: Гэр бүлтэй хонь жилтнүүдийн ахуй амьдрал жигд тогтвортой байна. Ханиа олоогүй хоньтнууд найз нөхдийнхөө хүрээлэлд илүү байж, хамт аялаж, сонирхолтой уулзалтуудад оролцож байвал заяаны хань зам дээр гараад ирэх боломжтой гэнэ шүү.

Мөнгө, санхүү: Бүхэл жилийн турш ашиг орлого жигд тогтвортой байна. Үүнийг ашиглаж хуримтлалаа нэмээд аваарай. Хавар гэнэтийн орлого, санхүүгийн тусламж олдож магадгүй.

Эрүүл мэнд: Аль болох байгальд гарч, эрүүл агаар амьсгалж, уул хадаар алхаж, ургамал, амьтан сонирхоорой. Сувилалд явж, йогийн дасгал хийж байвал бие сэтгэл сэргэж, стресс тайлагдах болно. 


-БИЧ ЖИЛТЭН-

 

Төрсөн он: 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016

Бичин жилтнүүдийн ахиц дэвшлийн жил. Шинэ төлөвлөгөө дэвшүүлж, тогтвортой ашиг олоход од гарагс тусална. Шийдмэг байж чадвал өөдрөг төлөвлөгөө дэвшүүлэн хэрэгжүүлэх боломж байна.

Ажил алба: Идэвх зүтгэл гаргах бүрийг тань могой жил амжилтаар шагнана. Өөрийн манлайлах чадвараа харуул. Үр дүн нь илт харагдах болно. Технологи, боловсролын салбарт ажилладаг бичтэнүүдийн ажил онцгой амжилттай байх болно. Мэргэжилдээ өсөж, сурч боловсроход таатай жил.

Хайр дурлал: Хайрын тэнгэр бичтэнүүдийг тэтгэх жил. Хэрэв хань ижлээ хангалттай халамжилж чадвал гэр бүлийн дотор үүссэн маргаан, үл ойлголцол амархан тайлагдана. Гэрлээгүй бол олон хүнтэй тааралдаж, танилын хүрээгээ тэлэх боловч ирээдүйн ханиа сонгохдоо яаралгүй байж, цаад хүнээ сайн таних нь хожмоо ээлтэй.

Мөнгө, санхүү: Жилийн хоёрдугаар хагаст санхүүгийн байдал үлэмж сайжирна. Томоохон худалдан авалт, хөрөнгө оруулалтад мөнгө зарах боломж бий. Гэхдээ хэр зэрэг үр ашигтайг нь тооцож үзэхээ мартахгүй биз ээ. Гар татах зүйлд татаж байх нь зөв шүү.

Эрүүл мэнд: Биеийн болоод сэтгэл зүйн эрүүл ахуйдаа санаа тавих нь зүйн хэрэг. Зүй зохистой эрүүл хоол, тогтмол дасгал хөдөлгөөн таныг ядаргаанаас хамгаална. Архаг хууч өвчин бий бол эмчлүүлэхэд гэмгүй.


-ТАХИА ЖИЛТЭН-

 

Төрсөн он: 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017

Тахиа жилтнүүдийн хувьд шийдвэртэй алхам хийх жил ирж байна. Хувь, хувьсгалын аль альд нь жигд  анхаарал хандуулах үе иржээ. Могой жил зорилгодоо хүрч, бэрхшээлийг туулах эрч хүч, урам зориг хайрлана.

Ажил алба: Хүч хөдөлмөр, анхаарал шаардсан олон олон ажлаар таны хүчийг сорих болно. Гэвч та энэ бүхнийг амжилттай давж, хамт олны бахархал, хүндлэлийг хүлээхэд могой жил туслана. Хэрэв ажлаа солихыг хүсэж буй бол хавар цаг хамгийн таатай байх нь.

Хайр дурлал: Гэр бүлийн уур амьсгалыг тогтворжуулан бэхжүүлэх жил. Гэр бүл үр хүүхэдтэйгээ аль болох их цагийг хамт өнгөрөөж хайр халамжаа харамгүй зориулаарай. Гэр бүл зохиогоогүй тахиатнууд найз нараараа дамжуулж, аль эсвэл ямар нэг арга хэмжээн дээр амьдралын ханиа олох боломж буй. Аль болох нээлттэй байгаарай.

Мөнгө, санхүү: Хэр их ашиг олох нь тахиатнуудын хичээл зүтгэлээс шалтгаална. Санхүүгээ төлөвлөж, ашиг орлогоо сайтар тооц. Оны сүүлээр ихээхэн хэмжээний мөнгөтэй болох таатай учрал тохиож мэднэ.

Эрүүл мэнд: Идэвхтэй хөдөлгөөн, спорт, фитнессээр хичээлэх нь эрүүл мэндийн тулгуур болно. Сайтар унтаж амарч, хоол хүнсэндээ анхаарч, хэтэртэл идэхээс сэргийлж, хүнд хоолноос татгалзаарай.


-НОХОЙ ЖИЛТЭН-

 

Төрсөн он: 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018

Нохой жилтнүүд жинхэнэ хүч чадлаа энэ жил гаргаж гайхуулна. Шинэ зүйлд суралцаж, дадлага чадвараа дээшлүүлэх учиртайг од гарагс сануулж байна. Шаргуу байж чадвал амжилт таны гарт шүү.

Ажил алба: Нохой жилтнүүд ямар итгэл найдвартай, хөдөлмөрч хүмүүс болохоо харин ч нэг харуулна даа. Хэрэв та хүсэж байгаа бол мэргэжил дээшлүүлж, ажлаа сольж, шинэ бизнест хүчээ сорьж ч болно.

Хайр дурлал: Хань ижлээ сайтар сонсож чадвал хувийн амьдрал яалт ч үгүй гайхалтай байх болно. Гэр бүлийн гишүүдтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлж байгаарай. Ганц бие нохойтнууд нээлттэй, найрсаг байж чадвал оны эхээр дурлалын гал асааж мэдэх нь ээ.

Мөнгө, санхүү:  Ашиг орлого тогтвортой байна гэдэгт бүү эргэлзээрэй. Томоохон зүйлд мөнгө зарах шаардлага гарахгүй болов уу. Хавар, намартаа бага зэргийн нэмэлт орлого олно. Хэрэггүй зүйлд хэт их мөнгө цацах учиргүйг мэдэж байгаа биз ээ.

Эрүүл мэнд: Утга учиргүй бухимдлаас хол бай. Хэрэггүй зүйлийн төлөө сэтгэл чилээж биеэ зовоох учиргүй. Агаарт гарч, сэтгэлээ сэргээж, байгальтай ойр байгаарай. Бие эвгүйрхвэл зөнд нь орхиж болохгүйг санаарай. 


-ГАХАЙ ЖИЛТЭН-

 

Төрсөн он: 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019

Гахай жилтнүүд эрх чөлөө, өөрчлөлт шинэчлэлтээр амьсгалах жил. Дорнын зурхай гахай жилтнүүдэд орлогын тогтвортой байдал, хувь хүний хувьд өсөн дэвжих боломжтойг өгүүлж байна. Энэ бүхэн таны хичээл зүтгэлээс шалтгаалах юм шүү.

Ажил алба: Могой жил гахайтнуудад мэргэжлийн хувьд өсөн өндийх боломжуудыг бэлэглэж байна. Шийдмэг хөдөлж чадвал гахай жилтнүүд өөрийнхөө сайн талыг бүгдэд харуулж чадна. Шинэ төсөл, үйл ажиллагаанд оролцсоноор танд  хэтийн сайхан төлөв нээгдэх болно. Гол нь өөрчлөлтөөс бүү няцаарай.

Хайр дурлал: Хувийн амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн байх нь. Гэр бүлийн харилцаа шинэлэг уур амьсгалаар дүүрч, төлөв төвшин байх болно. Ханьгүй бол санаачлагатай байх нь чухал. Ажил хэргийн уулзалт, айлал зугаалгын үед хостойгоо тааралдаж болох нигууртайг могой жил сануулж байна.

Мөнгө, санхүү: Орлого зарлагаа зөв төлөвлөж байх юм бол могой жил санхүүгийн бэлэг барихад бэлэн гэнэ шүү. Хуучин өр ширээ дарж, өглөг авлагаа цэгцэлбэл оны эхээр нэмэлт ашиг олж мэднэ.

Эрүүл мэнд: Гахайтнуудын хувьд могой жилд эрүүл мэндээ гойд анхаарах хэрэгтэй. Дархлаагаа дэмжиж, амралтаа зохицуулж, эрүүл хоол хүнс хэрэглээрэй. Йог, усанд сэлэлтэд цаг гаргаж, цэвэр агаарт тогтмол гараарай. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг дээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Dr Jacob Greene(US) (84.239.16.12)
    Hello friends I have some good news --IF You Needing Help Getting access back to your cryptocurrency wallets and funds. -Contact Report Cyber Hunters today for a quick &fast recovery service. I tried this agent, and it was smooth all because I took a leap of faith to reached out to {REPORTCYBERHUNTERS} and his team and to my surprise, within 48 hours, he successfully helped me retrieve all my lost funds. I cannot stress enough how grateful I am for his exceptional service. If you find yourself in a similar situation, I strongly urge you to talk to Report Cyber Hunters on what app+1 (541) 901-3390.
    2025 оны 03 сарын 03 | Хариулах
  • Dr Jacob Greene(US) (84.239.16.12)
    Hello friends I have some good news --IF You Needing Help Getting access back to your cryptocurrency wallets and funds. -Contact Report Cyber Hunters today for a quick &fast recovery service. I tried this agent, and it was smooth all because I took a leap of faith to reached out to {REPORTCYBERHUNTERS} and his team and to my surprise, within 48 hours, he successfully helped me retrieve all my lost funds. I cannot stress enough how grateful I am for his exceptional service. If you find yourself in a similar situation, I strongly urge you to talk to Report Cyber Hunters on what app+1 (541) 901-3390.
    2025 оны 03 сарын 03 | Хариулах
  • Dr Jacob Greene(US) (84.239.16.12)
    Hello friends I have some good news --IF You Needing Help Getting access back to your cryptocurrency wallets and funds. -Contact Report Cyber Hunters today for a quick &fast recovery service. I tried this agent, and it was smooth all because I took a leap of faith to reached out to {REPORTCYBERHUNTERS} and his team and to my surprise, within 48 hours, he successfully helped me retrieve all my lost funds. I cannot stress enough how grateful I am for his exceptional service. If you find yourself in a similar situation, I strongly urge you to talk to Report Cyber Hunters on what app+1 (541) 901-3390.
    2025 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (59.153.114.126)
    ANUSDI80955877
    2025 оны 03 сарын 02 | Хариулах
  • Lilian Queen (89.45.7.118)
    FINALLY I GOT MY LOST BITCOIN BACK ALL THANKS TO // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I am out here to spread this good news to the entire world on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his terams help me in recovering my lost Bitcoin. I never thought I could get scammed of my Bitcoin , I never knew these investments were fake. I was depressed and in anger but all thanks to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for the help and professional service offered to me in my time of need. I invested $1.3 million in a cryptocurrency platform and found out it was a scam and I had no idea how to get my money back until I contacted THE HACK ANGELS RECOVERY EXPERT To anyone out there seeking to recover any lost bitcoin from cryptocurrency forms of online scams or wallet hackers , I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT they specialize in recovery of lost funds. CONTACT DETAILS; WhatsApp +1(520)200-2320 or shoot them an email at support@thehackangels.com They also have a great website at www.thehackangels.com
    2025 оны 02 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    36 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    1 цаг 11 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    2 цаг 30 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    2 цаг 39 мин
  • О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
    3 цаг 15 мин
  • Чиндаогийн Их дуулгад зодоглох Монголын 20 жүдоч
    3 цаг 21 мин
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
    3 цаг 33 мин
  • Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
    4 цаг 2 мин
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
    4 цаг 21 мин
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
    4 цаг 30 мин
  • Италийн цагдаа нар алдартнуудын амралтын арлын ойролцоох далайн агуйгаас их хэмжээний каннабисын нөөц олжээ
    4 цаг 51 мин
  • Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
    4 цаг 53 мин
  • О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
    5 цаг 0 мин
  • Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
    5 цаг 11 мин
  • Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    5 цаг 47 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
    6 цаг 52 мин
  • Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
    7 цаг 46 мин
  • НҮБ-аас Израилын засгийн газрыг палестин хүүхдүүдийг зориуд хөнөөж, геноцид үйлдэж байна гэж дүгнэжээ
    8 цаг 6 мин
  • Н.Алтанхуяг: Гадаадынхан манай баялагт эзэн суух нөхцөлийг хуулиар бүрдүүлж өгөхөөр оролдож байна
    8 цаг 10 мин
  • Венесуэлд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, Пуэрто Рикод цунамигийн сэрэмжлүүлэг зарлав
    8 цаг 20 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК