Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2025-3-03
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?


Хонь

Гэр бүлдээ бүхий л анхаарлаа төвлөрүүлэх долоо хоног. Амьдрах орчноо солих, шинэчлэх алхам хийнэ. Гэр бүлтэйгээ харилцаа холбоогоо бэхжүүлэх зорилго тавьж, хамтдаа илүү их цагийг өнгөрүүлээрэй. Од эрхсийн байрлал таны сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлнэ. Зарим зуршил, итгэл үнэмшлээ орхихыг зөвлөж байна. Удаан хугацаанд гацсан төслөө урагшлуулж чадна. Удирдах албан тушаал хаших боломж гарч ирж магадгүй бөгөөд үүний төлөө эрсдэл хүлээх шаардлага тулгарна. Өнгөрсөн хайр дурлал тань дахин сэргэж, таныг хатуу шийдвэр гаргахад хүргэж болзошгүй. Хосууд ирээдүйн төлөвлөгөөгөө нухацтай ярилцана. Санхүүгийн асуудлуудаа эцэстээ нэг шийдэж, тайвширч чадна. Зугаа цэнгэл, тансаг зүйлд хэт их мөнгө зарцуулах нь төсөөлж байснаас илүү хурдан хугацаанд таныг хоосруулах гэмтэй.

Үхэр 

Энэ долоо хоногт таны өөртөө итгэх итгэл өндөр байна. Ажил дээрээ санхүү, гэрээ хэлэлцээртэй холбоотой чухал хэлэлцүүлэгт оролцож магадгүй. Динамикийн гэнэтийн өөрчлөлт таныг эрх мэдлээ баталгаажуулахад түлхэц болно. Урт хугацааны хамтрагч, түншээ олж магадгүй. Өөрийн үнэ цэнийг та эндээс таньж мэдэх болно. Хайр дурлалын харилцаанд өөрчлөлт гарна. Хүн бүхэн тантай ижил зүйл бодож сэтгэдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Холын зайн хайр дурлалаа хадгалж үлдэхэд илүү их хүчин чармайлт шаардана. Хувийн амьдрал, ажил хоёроо тэнцвэржүүлэх гээд бага зэрэг самгардах төлөвтэй байна. Ганц бие хүмүүс өмнө нь үл тоомсорлож байсан хэн нэгнээ өөр нүдээр харна. Гэнэтийн орлого орж ирэх ч гэлээ орж ирсэн шигээ гэнэт гарч явах нигууртай байна. Тогтмол бус хооллолтоос зайлсхий.

Ихэр

Ойр дотны хүмүүстэйгээ харилцаагаа бэхжүүлэх долоо хоног. Хайртай хүнтэйгээ харилцаагаа шинэ түвшинд гаргах, аль эсвэл зөрчилдөөнөө нэг тийш шийдвэрлэж чадна. Шинэ зүйл сурах, богино аялалд гарах зэргээр адал явдлын эрэлд гарна. Ямар нэг байдлаар энэ долоо хоногт танд карьераа ахиулах боломж гарна. Ялангуяа та олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд ажиллаж байсан бол энэ долоо хоногт хүссэндээ хүрэх магадлал өндөр байна. Таны санал санаачлагыг илүү олон хүн сайшааж, гэнэтийн ажлын санал ч ирж магадгүй. Цалингаа нэмүүлэх, ажил мэргэжлээ өөрчлөх, хөрөнгө оруулалт хийх зэргээр санхүүгийн чухал шийдвэр гаргаж магадгүй. Найз тань санхүүгийн тусламж хүсвэл сайтар бодоорой. Хэт их зүйл бодож, шөнөөр ажиллах, дэлгэц ширтэх зэргээс зайлсхий.

Мэлхий 

Санхүүгийн тал дээр илүү итгэлтэй байх долоо хоног. Хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалт хийх, өр зээлээ төлөхөд анхаарлаа бүрэн хандуулна. Харилцааны асуудлыг нээлттэй байдлаар шийдвэрлэх хэрэгтэй. Гэр бүлээ нэн тэргүүнд тавихыг зөвлөе. Тэдэнтэй цагийг хамт өнгөрүүлэх нь танд тайтгарал, сэтгэл санааны тогтвортой байдлыг авчирна. Удаан хүлээсэн шийдвэрээ гаргаж, ажил мэргэжлийн чиглэлээ өөрчилж магадгүй. Тэвчээрийг тань сорьдог хүмүүсээс хол байж, тайван байдлыг эрхэмлэ. Хэрвээ та цаашид сурахаар эрмэлзэж байгаа бол одоо л арга хэмжээ авч эхлэх цаг нь болжээ. Сэтгэл хөдлөлийн хувьд таныг сорьдог хэн нэгэнд гүнзгий татагдана. Хайртай хүнтэйгээ томоохон шийдвэр гаргаж магадгүй. Мөн хуучин хайр дурлалаас тань гэнэтийн оч үүсч, сэтгэл санааны тэнцвэрийг алдагдуулж магадгүй.

Арслан 

Сониуч зандаа хөтлөгдөх долоо хоног. Амьдралд тань ач тус болох шинэ туршлага хуримтлуулна. Аялалд гарах юм уу мэдлэг тэлэх богино хэмжээний сургалтад хамрагдаж магадгүй. Хуучин хоббигоо сэргээх зэргээр өөрийгөө илэрхийлэх шинэ гарц хайж олно. Өнөөдрийг хүртэл гаргасан хүчин чармайлтынхаа төлөө мөнгөн шагнал, урамшуулал хүртэнэ. Ажлын байран дээр хамтын ажиллагаа хамгийн чухал гэдгийг санаарай. Эрх мэдлийн төлөөх тэмцлээс зайлсхий. Багаар ажиллахад анхаарлаа төвлөрүүл. Бүтээлч байж чадвал онцгой боломж ойрхон байна. Хайр дурлалын тал дээр та эмзэг байна. Хосууд гүн гүнзгий харилцан яриа өрнүүлж магадгүй. Санхүүгийн шинэ боломж гарч ирэх ч гэлээ хууль эрх зүйн болон гэрээний асуудалд анхаарал хандуулах шаардлагатай. Худалдан авалт хийх эсвэл гэрээ байгуулахдаа далд зардлуудыг анхаарч үзээрэй.

Охин 

Эрч хүч бялхсан долоо хоног. Илүү том төслүүд хэрэгжүүлж, үүнийхээ хэрээр илүү их үүрэг хариуцлага хүлээнэ. Ажлын байраа удахгүй сольж ч магадгүй. Цагийн менежментээ сайжруулж чадвал илүү их амжилтад хүрэх болно. Завгүй хуваарийн хажуугаар дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтыг орхигдуулж болохгүй. Таны урт хугацааны карьерт нөлөөлөх шинэ гэрээ байгуулах юм уу удаан сунжирсан хуучин гэрээгээ нэг тийш болгож чадна. Аливаа гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаасаа өмнө долоо хэмжиж нэг огтлохыг зөвлөе. Хайртай хүнтэйгээ үл ойлголцсон бол асуудлаа даруйхан шийдэх хэрэгтэй. Харин ганц бие хүмүүсийн хувьд санамсаргүй сээтэгнэл нь илүү том зүйл болж хувирна. Санхүүгийн аливаа шийдвэр гаргахдаа ирээдүйд гарах үл ойлголцлоос сэргийлж тодорхой байх хэрэгтэй.

Жинлүүр

Илэн далангүй байж ойлголцох долоо хоног. Эргэн тойрны хүмүүсээ нэгтгэх, зөрчилдөөнийг шийдвэрлэх гол сахиусан тэнгэр нь та байх болно. Хайр дурлалын асуудалд ч бас адилхан. Хайртай хүнтэйгээ илүү ойр дотно байж, болзож, чухал шийдвэрүүд гаргана. Ажлын талбарт таны хариуцлага нэмэгдэхийн хэрээр бусдаас ялгарах боломж тань ч ихэсч байна. Таны дараагийн байр суурийг тодорхойлох чухал үүрэг даалгавар өмнө тань байна. Хэрвээ ажлаа солих талаар бодож байгаа бол яг одоо эхний алхамаа хийгээрэй. Ажил олгогчтойгоо санхүүгийн байдлын талаар ярилцах нь ашигтай үр дүнд хүргэж магадгүй. Ирээдүйд танд үнэ цэн өгөх зүйлд бага сага мөнгө зарцуулах шаардлага гарна. Та бие махбодийн дасгал хөдөлгөөнийг үл тоомсорлодог төрлийн хүн юм. Үүний хор нөлөө нь илэрч магадгүй тул өөрт тохирсон дасгал хөдөлгөөнөө хийхийг зөвлөж байна.

Хилэнц 

Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илүү итгэлтэй, нээлттэйгээр илэрхийл. Зөвхөн бие махбод гэлтгүй сэтгэл санааны эрүүл мэнддээ ч ялгаагүй анхаарал хандуулж байхыг танд зөвлөе. Харилцааны асуудлыг нээлттэй авч хэлэлцэх нь эрүүл харилцааг бий болгох түлхүүр юм. Ажлын талбарт өөрийгөө шинээр харуулах шаардлага тулгарна. Бүтээлч байж, илүү их үүрэг хариуцлага хүлээх нь ирээдүйд танд санхүүгийн өгөөж болно. Хэвлэл мэдээлэл, боловсролын чиглэлээр ажилладаг хилэнцийн ордныхон энэ долоо хоногт амжилт бүтээл арвинтай байна. Хайртай хүндээ буулт хийх шаардлага гарна. Шийдвэрлэлгүй орхисон нөхцөл байдал дахин томрон гарч ирэх тул нээлттэй байж асуудлаа шийдээрэй. Санхүүгийн байдал сайжрах ч гэлээ үүнтэй зэрэгцээд эрүүл мэндтэй холбоотой зардал гарч магадгүй. Ядаргаа, улирлын чанартай харшил таны дархлааг сулруулна. Зөв амарч, амин дэмээр өөрийгөө тэтгээрэй.

Нум 

Дараагийн алхмуудаа тодорхойлох долоо хоног. Та шинэ зорилгынхоо хойноос хөөцөлдөх, шинэ боломжуудыг атгаж авах, бусдад хүлээн зөвшөөрөгдөхөд бэлэн байна. Гадаад хэв маяг, үс засалт зэргээ өөрчилж өөртөө итгэх итгэлээ харуулаарай. Аялалд гарах юм уу шинэ зүйл сурч эхэлж магадгүй. Том зургаар нь харвал энэ долоо хоног таны карьерын эргэлтийн үе ч байж болох юм. Та одоо байгаа байрандаа үлдэх үү, илүү том зүйл рүү тэмүүлэх үү гэдгээ шийдвэрлэх шаардлагатай болно. Гэнэтийн сорилтуудыг даван туулах чадвартай эсэхийг тань од эрхэс сорино. Хайр дурлалын харилцаандаа хил хязгаар тогтоох шаардлага тулгарна. Далд романтик холбоо үүсч магадгүй. Таны бүтээлч санаанууд санхүүгийн ашиг авчрах магадлалтай. Хэдий сэтгэл хөдлөм нөхцөл байдал үүссэн ч гэлээ логиктой зүйлд итгээрэй.

Матар

Ажил хэрэгч долоо хоног. Та шинэ төслүүдээ урагшлуулж, цалингаа нэмэгдүүлж чадна. Таны анхаарал урт хугацааны карьер, зорилгодоо төвлөрсөн байна. Одоо байгаа өөртөө сэтгэл хангалуун бус байгаа бол хүлээн зөвшөөрөгдөхөд тань илүү дөхөм болох, илүү их хариуцлага хүлээлгэх шинэ боломжуудын эрэлд гарч болох юм. Удирдах албан тушаалтан тань таны урт хугацааны карьерын талаар үнэтэй зөвлөгөө өгөх бололтой. Хэрвээ та бизнес эрхэлдэг бол гэнэтийн өрсөлдөөн, өөрчлөлтөд бэлэн байгаарай. Хайртай хүнтэйгээ үл ойлголцлоо шийдвэрлэх шаардлага тулгарна. Амлалттай холбоотой яриа гарч магадгүй. Гэр оронтой холбоотой нэмэлт зардал гарна. Эсвэл гэр бүлийн гишүүнд тань санхүүгийн тусламж хэрэгтэй болж магадгүй. Шүдний эрүүл мэндээ үл тоомсорлож болохгүй.

Хумх 

Идэвхтэй, хөдөлгөөнтэй долоо хоног. Та олон нийтийн арга хэмжээнд оролцох, богино аялал хийх, элдэв контент санаачлах зэргээр завгүй байх бололтой. Найзуудаараа зугаалах, төрсөн өдрийн үдэшлэгт оролцох, сүлжээний арга хэмжээнд хамрагдах гээд нийгмийн хүрээллээ тэлэх олон арга хэмжээнд оролцоно. Удаан гацсан төслийг урагшлуулах гэнэтийн хариуцлага танд оногдоно. Хэрвээ та ажлаа солихоор төлөвлөж байсан бол яг одоо үзээд алдаарай. Шаардлагагүй жүжигт оролцоод байлгүй аливаа зүйлд ажиглагчийн байр сууринаас ханд. Завгүй амьдралын дунд хайр дурлалдаа орон зай гаргах хэрэгтэй болж магадгүй. Хайртай хүнийхээ жижиг гэлтгүй асуудалд анхаарал хандуулах нь харилцааг бэхжүүлнэ. Ганц бие хүмүүс сонирхол татахуйц шинэ хүнтэй танилцана.

Загас

Өөрийнхөө чадварт итгэж, зоригтой алхам хийх долоо хоног. Жинхэнэ хүсэл эрмэлзэл, зорилгынхоо төлөө өөрийгөө өөрчилж, цэнэглээрэй. Өнөөдрийг хүртэлх хичээл зүтгэл, амжилтыг ажлын хамт олон тань үнэлнэ. Ажил мэргэжлээ өөрчилмөөр байгаа бол зөн совингоо нэг удаа дагаад үзээрэй. Гэнэтийн сонирхолтой үйл явдал хайр дурлалын талаарх үзэл бодлыг тань өөрчилнө. Хосууд гэнэтийн болзоо, шинэ адал явдлаар харилцаагаа сэргээнэ. Харин ганц бие хүмүүс ижил хоббитой хэн нэгэнтэй учрана. Санхүүгийн байдлаа сайжруулах шинэ боломж гарч ирнэ. Гэхдээ урт хугацааны тогтвортой байдлыг хадгалахын тулд төлөвлөгөөтэй байх хамгийн чухал. Гоо сайхан, урлаг, уран сайхан гэх мэтээр өөртөө зориулж зарим нэг зардал гаргах бололтой. Олон цагаар дэлгэц ширтэж хөдөлгөөнгүй суухаас зайлсхий.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    36 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    1 цаг 11 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    2 цаг 30 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    2 цаг 39 мин
  • О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
    3 цаг 15 мин
  • Чиндаогийн Их дуулгад зодоглох Монголын 20 жүдоч
    3 цаг 22 мин
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
    3 цаг 33 мин
  • Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
    4 цаг 2 мин
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
    4 цаг 21 мин
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
    4 цаг 30 мин
  • Италийн цагдаа нар алдартнуудын амралтын арлын ойролцоох далайн агуйгаас их хэмжээний каннабисын нөөц олжээ
    4 цаг 51 мин
  • Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
    4 цаг 53 мин
  • О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
    5 цаг 0 мин
  • Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
    5 цаг 12 мин
  • Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    5 цаг 47 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
    6 цаг 52 мин
  • Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
    7 цаг 46 мин
  • НҮБ-аас Израилын засгийн газрыг палестин хүүхдүүдийг зориуд хөнөөж, геноцид үйлдэж байна гэж дүгнэжээ
    8 цаг 6 мин
  • Н.Алтанхуяг: Гадаадынхан манай баялагт эзэн суух нөхцөлийг хуулиар бүрдүүлж өгөхөөр оролдож байна
    8 цаг 10 мин
  • Венесуэлд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, Пуэрто Рикод цунамигийн сэрэмжлүүлэг зарлав
    8 цаг 20 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК