Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2025-3-10
0
ЖИРГЭХ

ХОНЬ

Хаана ч явсан бусдад нөлөөлөх долоо хоног. Хамт олныг төлөвшүүлэх, эерүүлэхэд тустай үйлдэл, шийдвэр зөвхөн танаас гарах болно. Сайхан сэтгэл бүхнийг ялна гэдгийг санаарай. Тусламжийн гараа харамгүй сунга. Ялангуяа та бизнес эрхэлдэг, олон хүнтэй ажилладаг, эсвэл төрийн үйлчилгээ эрхэлдэг бол. Гэхдээ сайхан сэтгэлийг тань буруугаар ашиглах боломжийг бусдад олгохгүйн тулд хувийн хил хязгаараа ч зөв тогтоох хэрэгтэй шүү. Ойр дотны хүмүүсийн дэмжлэгээр таны орлого тогтворжино. Долоо хоногийн эхээр зарим гэнэтийн зарлагаас болж стресстэнэ. Албан тушаалтай холбоотой аливаа сорилтод бэлэн байгаарай. Та шинэ албан тушаалд томилогдох магадлалтай байна. Хүүхдүүдээсээ аз жаргалыг мэдэрнэ. Долоо хоногийн сүүлээр сэтгэл санааны байдал тиймхэн байх тул амралтын өдрийг өөртөө зориулаарай.

ҮХЭР

Ганцаараа бүх зүйлд зүтгэх хэрэггүй. Багийн тоглогч байх хэрэгцээ амьдралд тань аргагүй урган гарч ирж байна. Бодлоготой байж, бүтээлч санаануудыг тал талаас гаргах нь боломжийг нээх болно. Бүх зүйл жигдэрч, сайн мэдээ сонсох тул сэтгэл санаа өөдрөг байна. Таны хичээл зүтгэл үр дүнгээ өгч, ажил мэргэжлийн шинэ боломжууд гарч ирнэ. Ойр дотны хүмүүсийн дэмжлэгээр санхүүгийн байдал тань тогтвортой байна. Долоо хоногийн дунд үеэр санхүүгийн алдагдал хүлээх магадлалтай байгаа тул зарцуулалтдаа хянамгай байхыг зөвлөе. Аливаа эрсдэлтэй шийдвэрээс зайлсхийх нь дээр. Амралтын өдрүүдийг хүүхдүүдтэйгээ аз жаргалтай өнгөрүүлнэ. Улирал солигдож буй тул ханиад томуу хүрэх эрсдэлтэй байна. Хүйтэн уух юм зэрэг жижиг зүйлээс болж өвдөх магадлалтай.

ИХЭР

Илэн далангүй байдал энэ долоо хоногийн тань тарни. Ялангуяа хайр дурлалын харилцаанд нээлттэй байж, өөрийнхөөрөө байхаас бүү ай. Таны хувьд дэлгэсэн ном шиг байдал сул тал мэт санагдаж магадгүй. Гэвч зарим талаараа бусдад өөрийгөө хэн бэ гэдгийг харуулах нь давуу тал болдог. Таны чин сэтгэлийг таньсан хүмүүс танд улам татагдах нь дамжиггүй. Танд туслахыг, дэмжихийг хүссэн хүмүүсийг нээлттэй байдлаар дамжуулан өөртөө татах боломжтой. Үл хөдлөх хөрөнгө худалдан авбал ашигтай. Орлогын урсгал тань тогтвортой байна. Шинэ газар нүүх санаагаа түрдээ хураасан нь дээр. Хууль шүүхийн маргаан таны талд шийдэгдэх магадлал бага байна. Амралтын өдрүүдэд санхүүгийн алдагдал, санаа зовнилтой тулгарч магадгүй. Энэ өдрүүдэд бүх зүйлд хянамгай хандахыг зөвлөе.

МЭЛХИЙ

Амьдралын чухал шийдвэр гаргаж магадгүй долоо хоног. Бүх зүйлийг баллачихгүйн тулд илүү болгоомжтой байхыг зөвлөж байна. Мэдээж амаргүй байх ч гэлээ амжилтад хүрэхэд шаардлагатай бүх зүйл танд бий. Өдөр хоног завгүй үргэлжилж, заримдаа та өөрийгөө жонглёрдож буй алиалагч мэт мэдрэх байх. Хүүхдээ өсгөх, ажлаа хийх, хувийн хэргээ амжуулах гээд өдөр бүр завгүй байх ч гэлээ сэтгэл хөдлөл, хэлэх үгээ хянаж чадвал бүх зүйл таны гарт. Ажил дээр үүссэн асуудал урам зоригийг тань мохоож, гэртээ бүгмээр санагдуулна. Гэхдээ таагүй уур амьсгал удаан үргэлжлэхгүй. Долоо хоногийн дунд үеэр санхүүгийн байдал сайжирч, ойр дотны хүмүүсээсээ дэмжлэг авна. Томоохон баяр ёслол, олон нийтийн арга хэмжээнд оролцоно. Амралтын өдрүүдийг аливаа асуудалгүй тайван өнгөрүүлнэ.

Арслан 

Итгэл үнэмшил, сүнслэг байдлыг тээршаагаад байлгүй заримдаа хувийн амьдралдаа нэвтрүүлэх хэрэгтэй. Та ийм зүйлд дургүй байж болох ч аливаа уламжлалт зан үйл амьдралд тань тус болно. Амжилтад хүрэхэд тань туслах нөлөө бүхий хэн нэгнийг хайж ол. Ядаж л сонирхсон салбарынхаа мэргэжилтний бичсэн номыг унш, семинарт нь оролцвол танд ашиг тусаа өгнө. Долоо хоногийн эхээр төлөвлөсөн бүхэн бүтэж мөнгө орж ирнэ. Ажлаа цаг тухайд нь хийж чадвал амжилт ойрхон байна. Зарим шаардлагагүй зүйлээс болж гуниглаж магадгүй. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй. Аливаа маргаан үүсэхэд та өөрийн байр сууриа хүчтэй илэрхийлнэ. Ойр зуур аялах зэргээр гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрүүлнэ. Бэртэж гэмтэх магадлалтай тул болгоомжтой байхыг зөвлөж байна. Мөн нүдний эрүүл мэнддээ анхаараарай.

ОХИН

Та зорилгодоо хүрэхэд маш ойрхон байна. Өөртөө итгэлтэй байж чадвал том ялалт байгуулна. Аливаа асуудлыг шийдэхдээ нэг янзаараа зүтгээд байлгүй тактикаа цаг тухайд нь өөрчилж, уян хатан байх хэрэгтэй. Хэт төгс төгөлдөрт тэмүүлэх нь явцыг удаашруулах гээд байдаг талтайг ч санаарай. Долоо хоногийн эхээр аялалд гарч магадгүй. Маш их ажил өмнө тань овоорох ч гэр бүлийн хүмүүсээсээ дэмжлэг авах болно. Гэр бүлийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага их байх ч гэлээ хүүхдүүдээсээ аз жаргал мэдэрнэ. Санхүүгийн байдал тогтвортой байна. Долоо хоногийн дунд үеэр зарцуулалтдаа хянамгай байх хэрэгтэй. Асуудал таригчид идэвхтэй хэвээр байгаа тул болгоомжтой байхад илүүдэхгүй. Долоо хоног оволзсоор өнгөрөх ч гэлээ амралтын өдрүүдэд харьцангуй тайван сайхан байна.

ЖИНЛҮҮР

Та өөртөө итгэж байгаа цагт юу ч таныг саатуулахгүй. Бүх нөөц боломж, аз хийморь таны талд байна. Тиймээс хиймээр байгаа бүхнээ зориглон үзээд алдаарай. Нэмэлт орлого олоход таатай үе тохиож байгаа ч гэлээ зарим нэг саад бэрхшээл тулгарах болно. Гэхдээ дээр дурдсанчлан аз таны талд байна. Долоо хоногийн эхээр ажил ихтэй байна. Төлөвлөгөөнүүдээ ягштал биелүүлээд, эцэст нь найз нөхөдтэйгөө уулзаж, аялалд гарах завтай болно. Энэ нь бизнес аялал ч байж магадгүй юм. Амралтын өдрүүдээр нэлээн их зарлага гаргах төлөвтэй байна. Улирал солигдож байгаа тул улирлын чанартай өвчлөлөөс сэргийлээрэй. Мөн аливаа тээврийн хэрэгслээс болгоомжлоорой. Хайртай хүнтэйгээ зөрчилдөөнтэй байсан бол үүнийгээ шийдвэрлэж чадна. Харин ганц бие хүмүүс гэрлэх санал хүлээж авч магадгүй.

ХИЛЭНЦ

Таны зорилгыг биелүүлэхийн тулд танаас өөр хэн ч хичээхгүй. Бүхнийг та өөрөө л даван туулна. Бизнесийн хамтрагч, амьдралын хамтрагч, гэр бүл, хамгийн дотно найзууд хэн ч биш. Ялалтад хүрэхийн тулд хүн бүр өөрийн гэсэн замаар явах ёстой. Та өөртөө итгэж, байр сууриндаа бат зогс. Энэ сар танд эхлээд бэрхшээл, тайван бус байдлыг авчрах бололтой. Зардал нэмэгдэхийн хэрээр та өөртөө итгэлгүй болж, гуниглана. Гэвч энэ долоо хоногт бүх зүйл сайжирна гэдэгт итгээрэй. Бизнесийн шинэ түншүүдтэй болсноор ажил хэргээ өсгөнө. Гэнэтийн ашиг орлого ч орж ирж магадгүй. Хэрүүл маргаанд татагдан орох ч гэлээ шийдэл таны талд байна. Долоо хоногийн сүүл гэхэд бүх ажлуудаа цаг тухайд нь дуусгаад, тайван амарна. Хостой, хосгүй эсэхээс үл хамааран хайр дурлалын амьдрал аз од муутай байх бололтой.

НУМ

Эрэл хайгуул, адал явдлын долоо хоног. Ер нь адал явдлыг холоос хайх хэрэггүй. Найз нөхөдтэйгээ цагийг өнгөрүүлэх мэдээж сайхан ч гэлээ хувийн зорилгодоо хүрэхээ бүү мартаарай. Зорилгоо том зургаар харахын зэрэгцээ жижиг жижиг алхмуудаа тогтоо. Аливаа хурцадмал байдлыг намжаахын тулд нөгөө хүнээсээ жаахан зайгаа бариад үзээрэй. Долоо хоногийн эхээр санхүүгийн байдал доголдож, санаа зовно. Мөн зарим нэг шаардлагагүй маргаан үүснэ. Долоо хоногийн сүүл үеэр ажил ихэсч, завгүй бужигнахыг дагалдаад орлого ч нэмэгдэх төлөвтэй байна. Аав ээж, ахмад настнуудаас дэмжлэг зөвлөгөө авна. Оюутан сурагчид хичээл номдоо анхаарлаа бүрэн хандуулах хэрэгтэй. Шүд болон нуруутай холбоотой эрүүл мэндийн асуудал үүсч магадгүй. Хайртай хүнтэйгээ маргаанаа шийдвэрлэж чадна.

МАТАР

Нэгэн зэрэг олон үүрэг хариуцлага хүлээхээс өөр аргагүй долоо хоног. Гэсэн ч та өөрийгөө хамгийн сайнаар харуулахыг хичээгээрэй. Өдөр тутмын ажлаа илүү тааламжтайгаар хийх арга замыг хайж ол. Жишээлбэл, гэрийн ажил хийхийг үзэн яддаг бол аудио ном сонсонгоо аягаа угаа. Энэ нь танд таатайгаас гадна үр бүтээлтэй. Долоо хоног ерөнхийдөө сайхан эхлэх ба аз таарвал бүх зүйл жигд үргэлжилнэ. Өр зээлээ дарж, орлогоо тогтворжуулна. Гэхдээ танд бага зэрэг айдас, санаа зоволт байсаар байна. Өрсөлдөгчид таныг дарахыг оролдож магадгүй. Үүнээс болоод хэрүүл маргаан ч үүсэх магадлалтай тул болгоомжтой байгаарай. Өөрийн үнэт зүйлсээ хамгаал. Долоо хоногийн сүүл үеэр амжилт, дэмжлэг, орлого гээд бүх сайн сайхан зүйлс танд тохиолдоно. Мэдрэлтэй холбоотой өвчин эмгэг санаа зовооно.

ХУМХ

Аз жаргалыг эрэлхийл. Амьдралын аливаа драма, хортой бүхнийг бүү газар авхуул. Сөрөг бүхнээс хол байх нь сэтгэл санааг өөдрөг болгож, урам зориг бэлэглэнэ. Санамсаргүй байдлаар гэрийн тэжээвэр амьтантай болж магадгүй. Ерөнхийдөө бүх зүйл бүтэмжтэй байх долоо хоног. Хууль шүүхийн маргаантай байсан бол асуудал таны талд шийдэгдэнэ. Нийгэмд эзлэх байр суурь тань бэхжиж, мөнгөний урсгал тогтвортой байх болно. Шинэ бизнес эхлүүлбэл ашигтай. Ахиц дэвшлийг хүсч байвал өөрийн дуу хоолойгоо чанга илэрхийл. Долоо хоногийн сүүлээр бага зэрэг өөртөө итгэлгүй, ажил хийх хүсэл эрмэлзэлгүй болно. Ханиад, шуухитнаа зэрэг улирлын чанартай өвчлөлөөс сэргийлээрэй. Мөн арьсны эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Ганц бие хүмүүс гэрлэх санал авч магадгүй.

ЗАГАС

Хүсэл мөрөөдөлдөө анхаарал хандуулах цаг тань иржээ. Анхаарлыг тань сарниулдаг зүйлсээс хол байж, эерэг дадал зуршлыг өөртөө хэвшүүл. Нэгэнт зөв дадал зуршилтай болчихвол амьдрал хаашаа ч савлаж байсан та бүдэрч уналгүй хөл дээрээ тогтож чадна, хэзээ юу хийхээ мэднэ. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Долоо хоногийн эхээр төлөвлөсөн зүйлс цагтаа амжихгүй бага зэрэг стресстэх бололтой. Хүүхдүүдтэйгээ үл ойлголцож магадгүй. Гэвч энэ байдал удаан үргэлжлэхгүй. Мөнгөний урсгал сайжирч, маргаанаа ч шийдэж чадна. Хуучин найз нөхөдтэйгөө дахин холбогдож, тэдний асуудал бэрхшээлийг чих тавин сонсох шаардлага гарна. Өрсөлдөгчид нөхцөл байдлыг хяналтдаа авах гэж хичээснээр та айдас, стресс мэдэрч магадгүй. Бэртэж гэмтэхээс сэрэмжил. Мөн чих, хүзүүтэй холбоотой эрүүл мэндийн асуудал үүсч магадгүй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    37 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    1 цаг 12 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    2 цаг 31 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    2 цаг 40 мин
  • О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
    3 цаг 16 мин
  • Чиндаогийн Их дуулгад зодоглох Монголын 20 жүдоч
    3 цаг 22 мин
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
    3 цаг 34 мин
  • Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
    4 цаг 3 мин
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
    4 цаг 22 мин
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
    4 цаг 31 мин
  • Италийн цагдаа нар алдартнуудын амралтын арлын ойролцоох далайн агуйгаас их хэмжээний каннабисын нөөц олжээ
    4 цаг 52 мин
  • Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
    4 цаг 54 мин
  • О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
    5 цаг 1 мин
  • Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
    5 цаг 13 мин
  • Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    5 цаг 48 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
    6 цаг 53 мин
  • Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
    7 цаг 47 мин
  • НҮБ-аас Израилын засгийн газрыг палестин хүүхдүүдийг зориуд хөнөөж, геноцид үйлдэж байна гэж дүгнэжээ
    8 цаг 7 мин
  • Н.Алтанхуяг: Гадаадынхан манай баялагт эзэн суух нөхцөлийг хуулиар бүрдүүлж өгөхөөр оролдож байна
    8 цаг 11 мин
  • Венесуэлд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, Пуэрто Рикод цунамигийн сэрэмжлүүлэг зарлав
    8 цаг 21 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК