Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Номын тэмдэглэл: Цагаан хоолтон

2025-4-29
0
ЖИРГЭХ

Нобелийн отгон шагналтан Хан Ганы “Цагаан хоолтон”-ыг шимтэн уншив. Шимшрэн уншив. Энэ бол миний төсөөлсөнчлөн цагаан хоолтны тухай ном огтоос биш болохыг номын хуудсыг эргүүлэхдээ л ойлголоо. Энэ бол эмзэг уяхан эмэгтэй хүнийг хайраар услахгүй байвал юунд хүргэдгийг тод мэдрүүлэх сэтгэл зүйн ном юм байна. Энэ бол эмэгтэй, эрэгтэй гэлтгүй хүн хүнээ ойлгох итгэлцүүрийн гүүрийг тордон арчлахгүй нурааж орхивол юу тохиохыг өгүүлсэн ном юм байна. “Цагаан хоолтон”-ыг уншаад өөрт төрсөн сэтгэгдлээ буулгалаа.

ГАНЦААРДАЛ
Яагаад ч юм бүх үйл явдал ганцаардлаас улбаатай эхэлж, ганцаардлын манан дунд өрнөж, түүндээ живснээр дуусаж байгаа мэт мэдрэмжид автлаа. Зохиолын гол баатар Ёнхэ хэмээх бүсгүйн нөхрийн өгүүлэмжээр эхлэх уг номын эхний хэсэгт би ийм эхнэртэй бол салахаас яах билээ гэж бодож байлаа. Нөгөө талаас авч суусан эхнэртээ хайр халамж, амьд харилцааны наад захын мэдрэмжийг амсуулж үл түвдэх өгүүлэгчийг ч үзэн ядаж амжив. Өөртөө бүрэн итгэлгүй хүн ямар ч тэмцэлгүй явсаар сэтгэлдээ үл нийцэх амьдралын замыг сонгодог ч юм шиг адармаат хувь тавиланг энд дүрсэлжээ.


ЗҮҮД
Зүүдний учир шалтгаан яагаад зөн совинтой холбогддог болохыг нотолсон шинжлэх ухаан гэж одоогоор алга даа. Сэтгэл зүйн гүн гүнзгий асуудлыг хөндсөн уг зохиолд зүүдний тайллыг үйл явдалтай уяж чагталсан байх нь сонин. Уг нь нэг л гогцоог нь олоод татчихвал тэр зүүдний утга учир тайлагдаж, бүх зүйл хэвэндээ орчих юм шиг. Гэтэл тийм гогцоог хэрхэн татах ухаанаа олохгүй байх нь үйл явдлыг улам ээдрээтэй болгоно.


СЭРЭЛ
Сэрэл мэдрэмж гэдэг хүний оюун бодлоос л улбаатай болохыг “Монгол толбо” хэмээх зохиолын хоёр дахь хэсэгт тод томруун илэрхийлжээ. Энэ хэсгээс сэтгэлд үлдсэн зураглал бол Ёнхэ биен дээрээ цэцэг зуруулчхаад хүргэн ахтайгаа хамт гарч хооллодог хэсэг. Яг энэхэн мөчид л зохиолын туршид сэтгэцийн эмгэгтэй гэж ойлгогдсон, яаж ч хүчлээд үмх ч хоол идэхгүй болсон хүний төрх биш зүгээр л хүсэл тэмцлээ ойлгуулсан хүний урамтай харц, гэрэлтэй ирээдүй мэдрэгдсэн. Гэвч хүний ёс жудгаас гажууд үйлдэл хэмээн хүлээн зөвшөөрч үл болох тэдний энэ харилцаа эцэст нь хагацлыг магадгүй сэтгэл дотроос нь аль хэдийн мэрж эхэлсэн үхлийг дуудсан нь харамсалтай.


СЭТГЭЦ
Номын өгүүлэмж бүхэлдээ сэтгэлзүйн хямралд орсон бүсгүйн ахуй байдал хийгээд түүний эргэн тойрон дахь хүмүүсийн амьдрал нэг хүний нөхцөл байдлаас шалтгаалан хэрхэн орвонгоороо эргэж байгааг дүрсэлсэн. Энд гэвч асуудлын шалтгаантай бус үр дүнтэй нь тэмцэх нь ямар хор уршигтай болохыг илүү харуулжээ. Бага наснаас үлдсэн айдас, гомдол, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй явсан олон жилийн цөхрөл... Чухам яагаад цагаан хоол идэх болсон тухай Ёнхэгийн сонголтыг хэн ч хүндэтгэн сонссонгүй, түүний энэ өөрчлөлтийг гэр бүлийнх нь нэг ч гишүүн дэмжиж ойшоосонгүй. Яг эндээс л байдал хурцадсан. Хэрэв нөхөр нь жаахан ч гэсэн анхаарч сонссон бол, эгч Инхэ нь дүүгийнхээ сонголтын талд анхнаасаа бат зогссон бол, хүргэн ахаас нь өөр хэн нэгэн түүний сэтгэл зүйг өөр нүдээр харж ойлгосон бол... гээд хэрэв гэсэн тодотголтой олон асуулт ба хариулт хөвөрнө. Мөн аавынх нь хатуу ширүүн хүмүүжлийн арга барил ч түүнийг хүүхэд байхаас нь аль эрт л гүн гүнзгий хямралд автуулсаар иржээ.


ӨНЦӨГ
Харах өнцгөө өөрчилж үзэхийг номын төгсгөл хэсэг болох “Асаж буй модод”-оос ойлголоо. Эхэнд төрж байсан Ёнхэг, бас түүний нөхрийг буруутгах үзэл, дунд төрж байсан Инхэгийн сул дорой байдал, нөхрийнх нь амин хувиа хичээсэн үйлдлийг үл хүлээн зөвшөөрөх бодлоо энд сул орхиж, хүн өөрийнхөө хүслийг дагах нь тухайн хүндээ ямар чухал алхам болохыг, хэн ч түүний ертөнц рүү халдахгүй байх эрх чөлөөний тухай эргэцүүллээ. Номын гурван бүлэгт нэг л цаг үед болсон үйл явдлыг гурван өөр хүний харах өнцгөөр илэрхийлсэн нь ингэж харьцуулан дүгнэх боломжийг олгов.


ЭЦЭСТ НЬ
Анхнаасаа л номын нэрийг яагаад ингэж сонгосон юм бол гэсэн бодолд ээрүүлж уншсан болохоор “Цагаан хоолтон”-ы тухай бодол толгойноос огт гарсангүй. Үндсэн санаа нь хүний нүгэл хилэнц нь амьтны амь хороохоос эхтэй болохыг цаагуураа шүүмжлэх гэсэн ч юм шиг санагдлаа. Гэхдээ энэ бол миний л бодол. Нөгөө талаас байгаль эх дэлхийтэйгээ нэгэн цул болж, үлдэж буй хойчдоо ээлтэй амьдрахыг сургамжлах мэт мэдрэмжээр уг зохиолын сүүлчийн хуудсыг хаалаа.

Saturn writing


 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Надад жаахан даруу зан байсан бол би төгс хүн байх байлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    10 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    29 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    39 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    41 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    47 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 6 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 14 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    1 цаг 26 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    1 цаг 32 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    1 цаг 32 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    1 цаг 57 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    2 цаг 23 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    2 цаг 28 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 14 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 21 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    23 цаг 25 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    23 цаг 31 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    23 цаг 40 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК