Нэг хэсэг Холливудын алдарт жүжигчин Жонни Дэпптэй шүүхээр гэрлэлтээ салгуулах гэж дэлхий нийтийг талцуулж байсан жүжигчин Эмбер Херд гурван хүүхдийн ээж болжээ. Жүжигчин ням гарагт Инстаграм хуудсандаа Оушен хэмээх хүү, Агнес хэмээх охин ихрүүдтэй болсон тухайгаа бичжээ. Тэрбээр энэ мэдээг тэдний бяцхан хөлийн зургийн хамт хуваалцжээ.
39 настай Херд "Үржихүйн бэрхшээлийг үл харгалзан ганцаараа, өөрийнхөөрөө ээж болсон нь миний амьдралын хамгийн даруухан туршлага байсан. Би үүнийг хариуцлагатай, бодолтойгоор сонгож чадсандаа үүрд талархаж байна" гэж бичжээ.
Хуучин нөхөр Жонни Депптэй хууль ёсны маргаан үүсгэсний дараа Испани руу нүүсэн Херд мөн 4 настай Оонах охинтойгоо амьдарч байсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Тэрбээр нийтлэлдээ олон жилийн турш босгох гэж зүтгэсэн “гэр бүлээ төгсгөж” буйгаа тэмдэглэж байна гэж бичжээ.
Л.Баяр