Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
-"Алдарт эх"-ийн одонг гардуулах ёслол Төрийн ордонд болно.
10:00 цагт: Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын хурал Корпорейд зочид буудалд болно.
10:30 цагт: “Дэлхийн уран гулгалтын одод Монголд" шоуны алдартнууд ирнэ. Холбогдох утас: 91399149
11:00 цагт: НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан Яармаг дахь Хангардид болно.
13:00 цагт: УДБЭТ, Австрийн удирдаач, төгөлдөр хуурч Маттиас Флецыбергертэй хамтран зохиож буй “Сонгодог үдэш” тоглолтын талаар УДБЭТ-д мэдээлэл өгнө. Холбогдох утас:99024933
13:00 цагт: Зураач, судлаач, эсгий ширмэлч Д.Тангадын “Соёлын судалгаа, уран зураг, уламжлалт ширмэл зураг” үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
16:00 цагт: “Артвийк-2025” дүрслэх урлагийн долоо хоногийн нээлт болно.
-НҮБ-аас Залуучуудын нөхцөл байдлын шинжилгээний тайланг танилцуулна.