Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус VI хуралдаан Хангарди ордонд болж байна. Хуралдаанаар “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэж байна. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан төлөөлөгч нарын асуултад хариуллаа.
Тэрбээр "Зам тээврийн яамтай гурван төсөл дээр хамтарч ажиллана. Засгийн газрын түвшинд батлагдсан асуудал бий. Тойрон хурдны зам болон туул хурдны замтайгаа уялдуулж, өөдөө тэмүүлэх гүүрийг барьж байгуулах шаардлагатай байгаа. Нийслэлийн зүгээс Засгийн газар болон яамтайгаа бүх ажилаа уялдуулж ажиллаж байгаа" гэв.