Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Индонез улстай “Агаарын үйлчилгээний тухай” хэлэлцээрийг эцэслэн тохирч, байгуулах чиглэлээр хамтран ажиллана

2025-5-23
0
ЖИРГЭХ

Гадаад харилцааны сайд нар нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар найрсаг, халуун дотно уур амьсгалд санал солилцлоо.

Сайд Б.Батцэцэг Зүүн өмнөд Ази дахь манай чухал түншийн нэг болох Индонез Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохиох бөгөөд түүхт ойг угтан харилцааны түвшнийг шат ахиулан дэвшүүлэхийг санал болгож, ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, улс төр, эдийн засаг, соёл, урлагийн зэрэг хамтарсан арга хэмжээг зохион байгуулахад нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

May be an image of 2 people and text that says 'IIIIII MINISTRY OF FOREIGN MINISTRYOFFOREIGNAFFAIRS FOREIGNAFFAIRS AFFAIRS REPUBLIC INDONESIA DONES Ae 1Bc ลก'

Гадаад хэргийн сайд Сугионо хоёр улсын хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулж, шинэ боломжуудыг эрэлхийлэх, ирэх 70 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлох зорилгоор Бүгд Найрамдах Индонез Улс нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээх шийдвэр гаргах болсныг онцлон дурдав.

Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг санал нэгтэйгээр тэмдэглэв. Тухайлбал, хоёр улсын давуу тал бүхий бараа, бүтээгдэхүүнийг харилцан зах зээлд нийлүүлэх, ялангуяа Монгол Улсаас ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүн, Индонез Улсаас гар урлал, хатгамал зэрэг нэхмэл эдлэлийг импортлох замаар худалдааны эргэлтийг эрчимжүүлэхээр тохиров.

May be an image of 10 people, dais and text

Энэхүү зорилтын хүрээнд сайд Б.Батцэцэг агаарын тээврийн шууд нислэгийг эхлүүлэх, эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхийн чухлыг онцлон тэмдэглээд “Агаарын үйлчилгээний тухай” хэлэлцээрийг эцэслэн тохирч, байгуулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлснийг индонезийн тал талархан хүлээн авлаа.

Талууд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үндэслэн Монгол Улсаас халал аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнийг индонезийн зах зээлд нийлүүлэх, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг холбоход дэмжлэг үзүүлэн ажиллахаар болов.

Сайд нар хоёр улсын иргэд хоорондын ойр дотно харилцааг хөхиүлэн дэмжих нь харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээн, ирээдүй рүү чиглэсэн түншлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг санал нэгтэйгээр тэмдэглэв.

Энэ хүрээнд боловсрол, соёл, спортын солилцоо, музейн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг хоёр урсгалтай болгох замаар иргэдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх чиглэлд нягт хамтран ажиллах нь харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх түүхэн ач холбогдолтой алхам болохыг талууд онцоллоо.

May be an image of 7 people and dais

Сайд Сугионо хоёр улсын залуу боловсон хүчний чадавхыг бэхжүүлж, олон улсад өрсөлдөх чадвартай иргэдийг бэлтгэх нь хоёр орны хамтын ажиллагааны нэгэн чухал тулгуур багана болно гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр Монгол Улсын оюутан, залуусыг тус улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах замаар боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэд хоорондын ойр дотно харилцааг дэмжихээ илэрхийллээ.

Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээ нотлов. Индонезийн тал Монгол Улсын бүс нутгийн яриа хэлэлцээг бэхжүүлэх хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, Монгол Улсын АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох зорилтыг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлэв.

Мөн энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форумд (FEALAC) Гадаад хэргийн сайд Сугионо оролцохоо нотлоод, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээний олон улсын 10 дугаар бага хурлыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    4 цаг 28 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    8 цаг 21 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    9 цаг 43 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    10 цаг 15 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    11 цаг 39 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    11 цаг 40 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    11 цаг 48 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    11 цаг 52 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    14 цаг 32 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    15 цаг 2 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    15 цаг 17 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    15 цаг 23 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    15 цаг 37 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 3 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    16 цаг 26 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    16 цаг 29 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    16 цаг 37 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    16 цаг 40 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    17 цаг 1 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК