УИХ-ын гишүүн Ж.Баясгалан "Хүн төвтэй бодлого-Тэгш эрхийн хэрэгжилт"-ийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 87 хувь нь орон нутаг, гэр хороололд амьдардаг. 13-хан хувь нь орон сууцанд амьдардаг. Тэгэхээр энэ хүмүүстээ хүрэхийн тулд орон нутаг болон гэр хорооллоор явахаас өөр аргагүй. Гэр хороололд тэргэнцэртэй явах ямар ч боломжгүй. Гэрээсээ гараад мэдээлэл авах ямар ч боломжгүй. Тэгэхээр энэ тал дээр Цахим хөгжлийн яам бидэнтэй маш сайн хамтарч ажиллаж байна. Төрийн үйлчилгээг цахимаар авах, киоскуудыг брайль үсэгтэй, ярьдаг оператортой болгосон" гэв.