УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Бид малаа эрүүл байлгаж байж экспортлоно. Хувийн мал эмнэлэгт даатгахаар тэр эмнэлгийг нь тухайн сумын Засаг дарга нь шууд захирч асуудлаа шийдвэрлэж чаддаггүй. Жаахан ажил муутай байвал ямар ч тарилга хийдэггүй. Сүүлдээ малчид нь өөрсдөө тарилгаа хийдэг. Иймэрхүү нөхцөл байдалтай байгаа. Хувийн хэвшилд даатгасан боловч харамсалтай нь энэ бодлогод сайн нийцэж чадахгүй байна. Тиймээс төрийн чиг үүргээр хариуцлагажуулж, баг болгонд малын эмчийг ажиллуулах ажлыг төсөвт суулгах зайлшгүй шаардлага байна. Малын эмч ажиллана гэхээр төрийн албаны шалгалт авдаг. Сум дээр зургаан удаа шалгалтад орсон ч хүн байна. Мал тарихад тэр хүнээс заавал эрүүгийн хууль асуух ямар шаардлага байна вэ" гэв.