Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
10.00 цагт: "Алдарт эх"-ийн одон гардуулах ёслол Төрийн ордонд болно.
- “БНМАУ, БНХАУ-ын найрамдал, харилцан туслалцах гэрээ ба Монгол, Хятадын харилцаа” эрдэм шинжилгээний хурал “Бишрэлт” зочид буудалд болно. Холбогдох утас: 96639187
11.00 цагт: ХӨСҮТ-өөс улаанбурхан болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээллэнэ.
-УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.
-Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Иргэд эрүүл мэндээрээ, эмнэлгийн ажилтнууд амьдралаараа хохирч болзошгүйг анхааруулъя” сэдвээр МҮЭ-ийн байранд мэдээлэл өгнө.
12.30 цагт: ЗТЯ-наас “Улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах журамд оруулж буй өөрчлөлтүүд” болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.