Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 12:00 цагаас хуралдана. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж санал дүгнэлтээ боловсруулах юм. Иймд Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийг танилцуулж байна.
Төрийн байгуулалтын байнгын хороонд МАН-ын дараах 13 гишүүн бий.
- ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
- УИХ-ын дарга Д.Амарбаясгалан
- ЗГХЭГ-ын дарга Н.Учрал
- Шадар сайд С.Амарсайхан
- УИХ-ын гишүүн Б.Баярбаатар
- УИХ-ын гишүүн Э.Болормаа
- УИХ-ын гишүүн С.Бямбацогт
- УИХ-ын гишүүн С.Зулпхар
- УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
- УИХ-ын гишүүн О.Номинчимэг
- УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир
- Гэр бүл, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан
Төрийн байгуулалтын байнгын хороонд АН-ын дараах 8 гишүүн бий.
- УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл
- Хууль зүйн сайд О.Алтангэрэл
- УИХ-ын гишүүн Ж.Баярмаа
- Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр
- Засгийн газрын гишүүн Э.Одбаяр
- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
- УИХ-ын гишүүн Ө.Шижир
Төрийн байгуулалтын байнгын хорооны бусад гишүүд
- УИХ-ын гишүүн Б.Батбаатар ИЗНН
- ХҮН намын дарга Т.Доржханд ХҮН нам
- УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг ХҮН нам
- УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Үндэсний эвсэл
Сэтгэгдэл (2)