Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж санал дүгнэлтээ боловсруулах юм. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэллээ.
Тэрбээр "Гурван нам зөвшилцөж, хамтарсан засгийн газар байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн. Тухайн үед шүүмжлэлтэй асуудлууд байсан. Хамтарсан 10 сарын хугацаанд томоохон бодлогын үр дүнгүүд гарсан нь тодорхой. Үүнд АН, ХҮН намын удирдлагуудад талархал илэрхийлэх нь зүйтэй. Мөн үүний хажуугаар асуудлууд ч үүссэн. Монгол Улс цаашид хамтарсан засагтай явах уу, үгүй гэдгийг шийдэх чухал шийдвэр байх болно. Би өнөөдөр бүх асуултад илэн далангүй, чин сэтгэлээсээ хариулахад бэлэн байна" гэв.