Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Мартагдсан Үндсэн хуулийн заалтыг амь оруулсан Ерөнхий сайдад талархлаа. Итгэл хүлээлгэх тухай маш сайн уншиж үзлээ. Үүнийг боловсруулахдаа үг үсэг, улс төрийн мессеж гээд олон талаас нь харсан байж таараа. Энэ бичиг дээр "Үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх дэмжлэг шаардлагатай байна гэсэн байна. Энэ үг өгүүлбэрийн цаад санаа нь юу юм бэ, ямар улс төрийн нөхцөл байдал үүссэн гэж үзэв?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ард түмнийг төлөөлж байгаа илчийн хувьд шийдвэрээ гаргах нь зүйтэй. Сонгодог парламентад байдаг жишгийг хэвшүүлэхийн төлөө энэ тогтоолыг оруулж ирсэн. Парламент шүүн хэлэлцээд, үүгээр дамуулж ард иргэдийн эргэлзээг тайлж, парламентын олонхийг ч нэг талд байх монгол төрийн шийдвэр.