Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуув.
Тэрбээр "Жудагийн Баярмаа гэдэг хүн асуух гэж байна. Аливаа албан бичигт хуулийн үндэслэх хэсэг заавал байдаг. Би үүнээс олж харахгүй байна. Бодлогын тодорхой гэж, ямар асуудлаар дэмжлэг хүсээд байна аа. Ямар дэмжлэг дутаад байгаа юм бэ. Баялгийн тухай хууль батлагдсан уу. 34 хувиа авна ч гэл үү, энэ асуудал юу болов, Ухаахудагийг авна гэсэн юу болсон бэ? Яагаад гацаад байна вэ. Хөрөнгө хураах тухай хуулийг оруулж ирээгүй мөртлөө асуудал үүнээс эхэлсэн гэж яриад байна вэ. Ухаахудагийг авах гэсэн чинь өгөхгүй байна. Баялгаа авах гэсэн чинь болохгүй байна гэх зэрэг асуудлыг шүүмжлэлтэй хандаж байгаа хүмүүст наагаад байна. Одоо бүр залхаж байна. Бушуу авахаа аваач ээ.
Би бол Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхгүй.
Уг гарвал чинь шал өөр асуудал. Япон, Солонгост улстөрчид жижигхэн асуудлаас болж улс төрийн хариуцлага хүлээгээд огцордог гэж та хэлсэн" гэв.