Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж санал дүгнэлтээ боловсруулах юм. Хуралдаанаар УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Энэ хэдэн сайд нар чинь бүгдээрээ л хамаг байдгаараа зүтгэсэн шүү дээ. Эцэст нь Ардчилсан намын буруу болоод үлддэг. Ерөнхий сайдын бага хурал дээрээ хэлсэн үг задарсан байна лээ. Ардчилсан намыг гаргаад цааш явчихъя гэсэн нь. Энэ хэдэн сайд нараас болж асуудал үүсээгүй" гэв.