УИХ-ын гишүүн Э.Болормаа санал хэллээ.
Тэрбээр "Энэ хэлэлцүүлгийг иргэн бүр нүд цавчилгүй анхааралтай хараасай. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. Энэ хагас бүтэн сайнаар олон хүмүүс уулзалдсан юм шиг байна. Ордонд ирэхэд зарим хүмүүс санал хураалтыг ддалд явуулъя гэж байна. Ийм зүйл байж болохгүй. Засгийн газрын сайд нар ордны хуйвалдаан хийх гэж байна. Бид бүхний өмнө нээлттэй байх ёстой. Саналаа ил өгнө. Далд яриан дунд сандал суудлын хэрүүл болдог. Итгэл хүлээлгэх процессийн үр дагавар ямар байхаас үл шалтгаалан зөв хийх нь бидний хариуцлага. МАН-ын бага хурал дээр нэг гишүүний хэлсэн үгийг хэлмээр байна. Ерөнхий сайд аа, танд хань болохгүй байгаа энэ сайд нараа болиоч, Засгийн газарт нь ороод суучихдаг. Далдаар санал хураая гээд өөрийнхөө Засгийн газрын эсрэг санал өгөх гээд явж байдаг. Хэн ч албадаж сайд болгоогүй шүү дээ. Сайд томилох бол Ерөнхий сайдын эрх" гэв.