Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж санал дүгнэлтээ боловсруулах юм. Хуралдаанаар УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн огцрох эсэхээс үл хамаараад сонгодог парламентын хуулиар баталгаажсан төрийн бодлого тууштай үргэлжлэх л ёстой. Үүндээ хатуу байгаарай. УИХ-ын гишүүд бүгдээрээ л айдаст автаад байна, больцгоо. Итгэл үнэмшлээрээ саналаа өг. УИХ айдас хүйдэст автаж саналаа өгч хэрхэвч болохгүй" гэв.
Сэтгэгдэл (1)