УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ТББХ-ны хуралдааны үеэр үг хэллээ.
Тэрбээр "Хувь заяа нь хөндөгдөөд ирэхээр хурал чуулгандаа суудаг өдөр байдаг юм байна. Жил харлаа, УИХ, байнгын хорооны ажил хэцүү байсан. Парламент энэ Засгийн газрын асар их дэмжсэн. Оруулж ирсэн асуудал болгоныг нь дэмжиж байсан. Сайд нар УИХ-ын гишүүнийхээ ажлыг муу хийсэн шүү. Хурал чуулгандаа ирдэггүй байсан шүү. Орж ирээд хуруугаа уншуулаад гараад явдаг байсан шүү. Ирц бүрдүүлнэ гэдэг УИХ, байнгын хороодын толгойны өвчин болсон байсныг бүгд мэдэж байгаа. Ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Өнөөдөр бүр 92 хувийн ирцтэй байна. Дараагийн Засгийн сайд нар хэн байхаас үл шалтгаалан парламентын ажлаа сайн хийгээч. Өөрийнх нь асуудал биш бол огт суудаггүй. Тэгээд парламентын нэрийг шал дээр унагаасан.
МАН-ын бага хурлаар АН-ыг гаргах асуудлыг л ярьсан. АН л Засгаас гарчих. Буцаад Засгийн газарт орох нүүр ч байхгүй байлгүй дээ. Засгийн газар тогтвортой байгаасай. Би Ерөнхий сайдад итгэл хүлээлгэнэ" гэв.