ТББХ-ны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батбаатар үг хэллээ.
Тэрбээр "Парламент, Засгийн газрын түүх МАН-ын цагаан байшинд шийдэгдсээр ирсэн. Үндсэн хуулийн хүрээнд шийдэгдсэн нь бага. Ер нь байхгүй дээ. Ардын намын цагаан байшинд гарах шийдвэрээс хамаарч Засаг өөрчлөгдсөөр ирсэн. МАН-ын цагаан байшинд гарсан шийдвэр УИХ-ын босгоор орж ирээгүй нь сайн тал" гэв.