ТББХ-ны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг үг хэллээ.
Тэрбээр "Ерөнхий сайдын оруулж ирсэн тогтоол дээр зарчмын зөрүүтэй санал гаргаж болохгүй гэж бодож байна. Бид дэмжинэ, дэмжихгүй гэдэг л саналаа өгөх ёстой. Түүнээс биш тогтоол засвар оруулж байгаад асуудлыг шийдэж өгөх нь байж болохгүй зүйл.
Парламент дээр хуулийг 50+1 босгоор баталдаг энэ заалтыг оруулж байхад хуульч хүнийхээ хувьд би эсэргүүцэж байсан. 2019 онд ийм хамтрал руу явахаас аргагүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийчихсэн" гэж дурдлаа.
Сэтгэгдэл (1)