Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд байр сууриа илэрхийллээ.
У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш МУ-ын Парламентад хүндэтгэлтэй хандаж ирсэн. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын 5 жилийн хугацаанд бүх талаар дэмжсэн. Олон жил ЕС-ыг сургаж, хүмүүжүүлж ирсний хувьд хайрладаг. Би Ерөнхий сайдаар ажиллаж байсны хувьд зовлонг нь мэднэ. Заримдаа яс янгинамаар ажил шүү.
Би зарчмын хэд хэдэн байр сууриа хэлье. 1-рт, хүн засаглахгүй ээ, хууль засаглана. Ямар хүн Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих ёстой гэж яриад байгааг ойлгохгүй байна.
Өнөөдөр Ерөнхийлөгч хэн нэгийг дарамтлаад, засаг төрийг дарамтлаад байсан юмгүй. Ерөнхийлөгчийн хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэдгээ би хэлсэн. Манай ард түмэн Парламентын засаглалыг сонгосон. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Үндсэн хуульд ямар нэг өөрчлөлт орохгүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлье. Би дахин 6 жилээр сонгогдохгүй. Тиймээс Парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө л ажилла.
Ард түмний тавьсан шаардлагад манай парламент зохих хариуг өгөх ёстой гэж бодож байна. Би 4 удаа албан тушаалаас өөрийн хүсэлтээр бууж байлаа. Удирдагч хүн бол урагшлах үедээ урагшилж, ухрах үедээ ухардаг байх ёстой. Үүн дээр манай албан тушаалтнууд анхаарах ёстой.
Би эхнэрээ солиогүй, намаа солиогүй, нөхдөөсөө урваагүй. Би эх орондоо хайртай.
Хамтарсан Засгийн газрыг би тултал нь дэмжсэн. Энэ Засгийн газар яагаад тарах болсныг надаас биш, Ерөнхий сайдаасаа асуух хэрэгтэй. Ард түмнээ битгий талцуулж, шар махтай нь хатаагаад бай. Ард түмнийхээ үгийг сонс.
Би үнэнээ л хэллээ, миний хүмүүжил тийм. Би худлаа ярьдаг хүн биш. Би эх орондоо олон удаа тангараг өргөсөн эр цэрэг хүн. Цэргийн сургуул намайг ингэж хүмүүжүүлсэн юм. Ямар ч албан тушаалтан хэнбугайгаас ч би айхгүй. Би ганц л юмнаас айдаг. Ард түмний маань итгэл найдвар алдрах вий гэж айдаг.
Сэтгэгдэл (1)