Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хамтарсан Засгийн газрын гэрээнд туссан 14 мега төслийн нилээн хэдэн төсөл урагшилсан. Хөтөлбөрт туссан мега төслүүдийг хэрэгжүүлэхээс гадна салбаруудад эрх зүйн реформыг хийнэ гэдэг зорилтыг дэвшүүлсэн.
Энэ хүрээнд өнөөдрийн хуралдаанаар 30 жил хүлээгдсэн нийгмийн даатгалын реформыг хийхээр болж, УИХ-д танилцуулахаар болсон. Мөн татварын багц хуулийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.
Гадаадын хөрөнгө оруулалтын дэмжих, эрх зүйн орчныг шийдвэрлэх чиглэлээр арваннэгдүгээр сараас эхлэн ажилласан. Өнөөдрийн хуралдаанаар мөн энэ хуулийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)