Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Боловсролыг дэмжих жилийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. ХҮН намын мөрийн хөтөлбөрийн боловсролын салбарын мөрийн хөтөлбөр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бүрэн туссан байдаг. Эдгээр ажлууд цаашдаа үргэлжлээд явна. Олон улсын инженерийн сургуулийг Хүннү хотхонд байгуулна. Олон улсын хамтарсан сургуулийн Засгийн газрын тогтоолоор байгуулдаг. Энэ тогтоол өнөөдөр гарлаа. Ингэснээр бид жилд 3000 гаруй инженерийг нэмж бэлдэг боломж бүрдэнэ" гэв.
Д.Батчулуун