УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үг хэллээ.
Тэрбээр "Ард түмний хүлээлтэд нийцсэн хэлдэг биш хийдэг үнэн Ерөнхий сайд байна гэж хэлж байгаад талархалтай байна. хамгийн түрүүн бизнес эрхлэгчдийг түшээсэй гэж хүсэж байна. Хувийн хэвшлийнхээ хийж байгаа бизнес, үйл ажиллагааг төрийн өмчит компани, үндэсний хороо, зөвлөл комисс, агентлаг байгуулах нэрээр булааж авдаг хэлбэрээс татгалзаасай гэж хүсэж байна" гэлээ.
М.Гал