Шадар сайд Т.Доржхандын Япон улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд Осака хотноо зохион байгуулагдаж буй “ОСАКА-КАНСАЙ ЭКСПО 2025” Дэлхийн үзэсгэлэнд Монгол Улсаа төлөөлөн оролцлоо.
Энэ үеэр тэрбээр "Ажил хэрэгч уулзалт боллоо. Хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргахаар талууд хичээж ажиллахаа илэрхийллээ. Сайн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна" гэв.