Халзан бүрэгтэйн ордтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Халзан бүрэгтэйн орд ерөнхий хяналтын сонсголын түвшинд орж ирэх шаардлаггүй байсан. Хууль эрх зүй нь бүрдчихсэн зүйл. 3,5 сая иргэнтэй. Тийм их байгалийн баялагтай хэр нь хэн нэгэнд таалагдах гэсэн өнгө үзэмжнээсээ улс эх орныхоо ирээдүйг боомилох ёстой гэж. Үүний эсрэг л зогсох ёстой юм.
Халзан бүрэгтэй орд бол Монгол Улсад байгаа ганц орд биш. Олон ордууд бий.
Эдийн засгийн тооцооллыг нэг ордод тулгуурлаж гаргахаас илүү нийт хэмжээг нь тооцох ёстой. Хэн нэгэн гаднын этгээд Монгол Улсад орж ирээд газар ухаад байх юм бол төр гэж байгаад яах юм. Хатуу арга хэмжээ авах ёстой гэсэн байр суурьтай байгаа" гэв.
Д.Батчулуун