Халзан бүрэгтэйн ордтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Баярбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өсөж төрсөн газрынхаа уул усыг хөндүүлнэ гэдэг бол эмзэг асуудал. Энэ улсуудын үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангахын тулд Ховд аймгаас нийт 65 иргэнийг өнөөдрийн сонсголд оролцуулж байна. Шинжлэх ухаанд суурилсан үнэт бодит мэдээлэл Монгол Улсын хөгжилд тулгуур болно гэж харж байна. Газрын ховор элментийг ашиглах цаг болсон, болоогүйг УИХ шийднэ" гэв.
Д.Батчулуун