УИХ-ын гишүүн Ө.Шижир цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "20 тонн алт гээд төсөв дээр бодчихсон байна. Гэтэл Дэлхийн зах зээлд хамгийн үнэтэй байгаа энэ үед нь алт тушаалт Монголбанк дээр 8 тонн ч хүрээгүй байна. Ковидын үед хил хаачихсан байсан учраас бараг 23 тонн хүрч байсан. Алтыг хууль бусаар гаргаж байна гэж үзэж байгаа. Учир нь алт олборлолтын хэмжээ буураагүй" гэв.