УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Манай улс хуулиа дээдэлж, хуулиа биелүүлмээр байгаа юм. Ерөнхийлөгчийн хориг үндсэндээ зөв. Нөхөн сэргээлт нэрээр эрүүл газрыг аваад, аймгийн дарга нь гарын үсэг зураад өгчихдөг, сумын засаг дарга байсан МАН-ын дарга нь ерөөсөө хүрээгүй газрыг нөхөн сэргээж аваад ухаж байх жишээний. Ийм замбараагүй нөхцөл байдал үүсэж байна. Хилийн дээсээс хол байх ёстой, ойртож болохгүй гэх зэрэг заалтуудыг оруулаад байгаа. Дархан хил гэхээрээ л наад талд нь байгаа юмаа ашиглахгүй хэрэглэхгүй дархан гэдэг утгаар нь ойлгоод байна. Харин ч ашиглах ёстой, хил л дархан байх ёстой. Наана нь байгаа ашигт малтмалаа олдворлож ашиглах нь зүйтэй" гэв.
Б.Туяамарал