УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал, тов, дарааллын дагуу өнөөдөр буюу аравдугаар сарын 23-ны Пүрэв гаригт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдахгүй. Харин дөрвөн байнгын хороо, нэг дэд хороо хуралдана.
Тодруулбал, Өргөдлийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдах юм.