Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

2025-10-23
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.10.23/ хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн төсөлд туссан тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах онцлох арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцууллаа.

Төсвийн урсгал зардлын хувьд удирдах албан тушаалтны орон тоог бууруулж, төрийн албан хаагчдын нийт орон тооны тэлэлтийг хязгаарлахын зэрэгцээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төсвийн байгууллагын үр ашиггүй зардлыг бууруулан, хэмнэгдсэн хөрөнгийг нийгмийн салбарт зарцуулахаар тусгажээ.  

Экспортыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн арга хэмжээний зардал буюу геологийн судалгаа, эрлийн ажлын зардал, хүн амын хүнсний хэрэглээний улаан буудайн нөөц бүрдүүлэх зардал, байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал, гамшиг ослын үеийн бэлэн байдлыг хангах, алба хаагчдын орлогын баталгааг сайжруулахад шаардлагатай зардлыг санхүүжүүлэхээр тусгасныг сайд С.Бямбацогт онцлов.

Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн хэт халалт, гандуу нөхцөл, зуд зэрэг байгалийн гамшгийн давтамж, нөлөөлөл нэмэгдэж байна. Монгол Улсад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байгаа бөгөөд болзошгүй бусад гамшиг осол зэргийг харгалзан Засгийн газрын нөөц сан, аймаг, сумдын Засаг даргын нөөц хөрөнгийг нэмэгдүүлэхээр оруулж иржээ.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46.1-т Эрүүгийн хуульд заасны дагуу оногдуулсан торгох ял, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлж, төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 40 хувиас доошгүй хувийг дараагийн жил төсөвт тусгаж, санхүүжүүлэхээр заасан. Судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаан, техник технологийн орчин үеийн ололтод үндэслэж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг үр өгөөжтэйгөөр зарцуулсны үр дүнд нийгмийн хэв журам сайжирч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, улмаар гэмт хэрэг, зөрчлийн тоо хэмжээ буурах, иргэдийн амар тайван амьдрах орчин бүрдэх ач холбогдолтой юм. Энэ хүрээнд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар төсөвт төвлөрөх торгуулийн орлогын 40 хувийг 2026 оны төсвийн төслийн орон нутгийн суурь зарлагад өмнөх оноос 44.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 59.8 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөсөн байна.

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-аас 2027-2029 онд хийх Харилцан үнэлгээнд бэлтгэх хүрээнд Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны хэрэгжилт, үр дүнтэй байдлыг сайжруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үр дүнг нэмэгдүүлэх, шинэ технологийн хэрэглээнээс үүдэх эрсдэлийг бууруулах бодлого боловсруулах, олон улсын туршлага, техник хэрэгсэл, программ хангамжийг судлан нэвтрүүлэх, гэмт хэрэг илрүүлэх арга барилыг шинэ түвшинд хүргэх зэрэг ажлууд багтаж байна. Мөн Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг болон ФАТФ-ын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор тусгай чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг тус тус 2026 оны улсын төсвийн төсөлд тусгалаа хэмээн сайд тодотгов. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хуульд заасны дагуу 2025 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдээс санал авч, сум дүүрэг, аймаг, нийслэл, салбар яамны түвшинд үе шаттайгаар төлөвлөсөн. “Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем”-ээр нийт 14.4 их наяд төгрөгийн санхүүжих дүн бүхий 1,712 төслийн санал хүлээн авснаас холбогдох шалгуур үзүүлэлт, зарчим, бодлогыг харгалзан эрэмбэлж, 579 төсөл, арга хэмжээнд 3 их наяд 267.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ.

Нийт хөрөнгө оруулалтын 67 хувь буюу 2 их наяд 181.9 тэрбум төгрөг нь үргэлжлэн хэрэгжих бол, 33 хувь буюу 1 их наяд 85.5 тэрбум төгрөг нь шинээр хэрэгжих хөрөнгө оруулалт байна. Энэ нь 2022-2023 онд батлагдсан төслийн тоотой харьцуулахад 2 дахин буурсан үзүүлэлт бөгөөд төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, үнэлэх, эрэмбэлэх, шалгуур үзүүлэлтийн чанар сайжирч байгааг илтгэж байна хэмээв.

Түүнчлэн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтад хүний хөгжлийг дэмжих зорилгоор боловсрол, эрүүл мэндийн салбарт, бүсчилсэн хөгжил болон хувийн хэвшлийг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах хүрээнд эрчим хүч, суурь дэд бүтцийн салбарт, гамшгийн эрсдэлийг бууруулж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор онцгой байдлын салбарт, нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангах үүднээс батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбарт шинэ хөрөнгө оруулалтыг түлхүү төлөвлөсөн байна.

Тухайлбал тус Байнгын хороонд хамаарах салбар болон байгууллагууд буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн багцад 500.0 сая төгрөг, Монгол Улсын Их Хурлын даргын багцад 3.6 тэрбум төгрөг, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын багцад 112.9 тэрбум төгрөг, Монгол Улсын Шадар сайдын багцад 50.1 тэрбум төгрөг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцад 26.1 тэрбум төгрөг, Монгол Улсын Ерөнхий аудиторын багцад 2.5 тэрбум төгрөг, Сонгуулийн ерөнхий хорооны даргын багцад 12.5 тэрбум төгрөг, Төрийн албаны зөвлөлийн даргын багцад 435.1 сая төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна.

Мөн олон улсын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд НҮБ-ын СОР-17 хурлыг зохион байгуулахад шаардлагатай санхүүжилт болон гадаад зээл, тусламжийн төслүүдийн Монголын талын хариуцах хөрөнгийг төсвийн төсөлд тусгасныг сайд С.Бямбацогт танилцуулсан юм.

Хуралдаан даргалагч Ц.Сандаг-Очир УИХ-ын гишүүн А.Ариунзаяа тус Байнгын хорооны 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны үеэр төрийн албан хаагчдад өндөр насны тэтгэвэрт гарахад 36 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоход шаардлагатай зардлыг 2026, 2027 онд хуваан олгохоор төсвийн төсөлд тусгасан нь Төрийн албаны тухай хууль болон Төсвийн тухай хуульд нийцэж буй эсэх талаар УИХ-ын Тамгын газраас эрх зүйн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасны дагуу Тамгын газраас ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжийг гишүүдэд тараасан гэдгийг дуулгасан.

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа УИХ-ын Тамгын газраас ирүүлсэн эрх зүйн дүгнэлтэд төрийн албан хаагчдын өндөр насны тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмжийг он дамнуулан хуваан олгох нь Төрийн албаны тухай болон Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэдгийг дурдсан байгааг тодотгоод, дээрх тэтгэмжийг хуваалгүй олгоход шаардагдах зардлыг төсөвт тусгах ямар боломж байгааг лавлалаа.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Төрийн албан хаагчдын 36 сар хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгтэй холбоотой асуудлыг төсвийн боломжтойгоо уялдуулан тусгасан. 2017, 2018 онд тэтгэвэрт гарах тэтгэмжийг тухайн төсвийн ерөнхийлөн захирагч нар салбарын зардал хоорондоо зохицуулалт хийх байдлаар зохицуулж байсан. Тэтгэвэрт гарах насанд хүрсэн хүмүүсийг өөрсдөө хүсвэл үргэлжлүүлэн ажиллуулах байдлаар зохицуулж ирсэн практик байгаа. Бид төсөвт тусгасан дүндээ багтаагаад хүмүүсийг тэтгэвэрт гаргах асуудлыг зохион байгуулах, төсвийн жил эхлэхээр хэрэгжилтийн явц дунд төсвийн хэмнэлттэй байх зарчмаар өр авлага үүсэхгүй байх зарчмаар ажиллахаар төлөвлөн төслийг боловсруулж өргөн барьсан. Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг Төсвийн тухай хуульд заасны дагуу баталсан төсвийн хүрээндээ зохицуулах, Төсвийн тухай хуульд заасны дагуу төсөв хоорондоо зохицуулах байдлаар олгож байгаа. Мөнгөн тэтгэмжээ аваад тэтгэвэртээ гарах хүсэлтэй хүмүүсийн тэтгэмжийг төсөв хоорондоо зохицуулаад олгох бүрэн бололцоотой гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Засгийн газар Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулж, УИХ ч Оюутолгойн гэрээний асуудлаар хянан шалгах түр хороо байгуулан ажиллаж буйг дурдаад, дээрх гэрээнд өөрчлөлт оруулахын тулд хэд хэдэн асуудлыг анхаарч үзэх ёстой хэмээлээ. Тэрбээр, Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар “Оюутолгой” компани ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх ёстой. Тэгэхээр хуулийн хэрэгжилтийг хангаж Оюутолгойн гэрээнд дээрх татварыг төлөх асуудлыг тусгаж чадвал төсөв нэмэгдэх бүрэн боломжтой. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр ажлын хэсэг хэрхэн ажиллаж байна вэ хэмээн асуув.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Оюутолгойн гэрээг сайжруулах тал дээр УИХ, Засгийн газар нэг цонхоор харж ажиллаж байгаа. Засгийн газраас гурван сайдаар ахлуулсан гурван ажлын хэсэг ажиллаж байгаа. Оюутолгойн гэрээний зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах асуудлыг хариуцсан ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж байгаа. Лондоны арбитрын шүүх дээр гарсан маргаантай холбоотой асуудлыг Хууль зүй, дотоод хэсгийн сайд Л.Мөнхбаатар ахалж байна. “Онтри” компани буюу Оюутолгой ордын лицензтэй холбоотой асуудлыг Эрдэс баялаг, уул уурхайн сайд Г.Дамдинням сайд ахалж байгаа. Ерөнхий сайдын захирамжийн дагуу Засгийн газар, холбогдох ажлын хэсгийн ахлагчид ойр ойрхон хуралдан ажлаа эрчимжүүлж байгаа. Ойрын үед “Оюутолгой”, “Рио тинто” компанитай хэлэлцээр хийх ажлын төлөвлөгөө батлах гэж байна. Энэ асуудлаар холбогдох компаниудад албан бичиг хүргүүлсэн. Тийм болохоор тодорхой үр дүн гарна гэж найдаж байгаа хэмээсэн. Тэрбээр 2009 онд анх “Оюутолгой”, “Рио тинто” компанитай гэрээ байгуулж байсан үеийн алдаа оноог дурдаад, өдгөө гэрээг нэн яаралтай өөрчлөх ёстой. Ингэж чадвал монголын талд ноогдох үр өгөөж нэмэгдэнэ. Үүнээс гадна Таван толгойн бүлэг ордоос ашиглаагүй үлдээд байгаа Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж улсын төсөвтөө бас орлого оруулахаар Төсвийн тухай хуулийн хамт УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Ингэж чадвал цалин, ахмадын тэтгэвэр, бусад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх эх үүсвэрийг бий болгох боломж бүрдэнэ гэсэн хариулт өглөө.  

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
УИХ: Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Сангийн сайд З.Мэндсайхан ОУВС-гийн төлөөлөлтэй санал солилцов
“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Rollins Fried (149.88.25.228)
    HOW I GOT MY BITCOIN BACK // WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I was recently scammed out of $468,000 by a fraudulent Bitcoin investment. This special group of professional GEO COORDINATES RECOVERY HACKER was able to recover my money within 12hours. I’m really glad such a group exists and I’m happily sharing this out there with anyone who needs their service to recover their money. You can contact them at Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack . It was such a huge relief for me and I’m so grateful
    2025 оны 10 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    3 цаг 49 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    4 цаг 28 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    5 цаг 18 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    5 цаг 20 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    5 цаг 32 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    6 цаг 19 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    7 цаг 7 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    7 цаг 14 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    8 цаг 59 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    9 цаг 8 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    9 цаг 29 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    9 цаг 33 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    9 цаг 41 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    10 цаг 21 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    10 цаг 36 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    10 цаг 48 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    10 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    10 цаг 55 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    11 цаг 23 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    11 цаг 32 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Байнгын хороод хуралдана
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК