
УИХ-ын чуулганы үеэр Ухаа худагийн асуудлаар "Хянан шалгах түр хороо" байгуулах асуудлыг хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж хариулт авсан бөгөөд "Эдийн засгийн байнгын хороо"- ны санал, дүгнэлтийн дагуу Ухаа худагийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах асуудлаар эхний санал хураалт явуулсан бөгөөд хуралд 92 гишүүн оролцсоны 50 хувь нь дэмжсэн тул санал дэмжигдээгүй.
Гэвч дэмжсэн гишүүдийн санал "дэмжигдээгүй" болж өөрчлөгдсөн тул маргаан үүсэж, улмаар ирэх долоо хоногийн чуулганы хуралдаан хүртэл санал хураалтыг хойшлууллаа.




















































