Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн үүрэгт хугацаа /6 жил/ дуусч байгаатай холбогдуулан "Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилон ажиллуулах саналыг УИХ-ын дарга Н.Учрал намын бүлэгтээ танилцуулаад удаагүй байгаа.

Тэгвэл "Эрдэнэс Монгол" нэгдлийн Гүйцэтгэх захирлаар хэнийг томилох вэ, хэн очих бол гэсэн асуулт, хүлээлт улс төрийн хүрээнд өрнөж байна. Уул уурхайн төрийн өмчит компаниудыг бодлого, менежментээр удирдан чиглүүлэх "Эрдэнэс Монгол" нэгдлийн Гүйцэтгэх захирлаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Даваадалай- г томилох хувилбар эрх баригч намын удирдлагуудын дунд болон Засгийн газрын түвшинд яригдаж байна.




















































