
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан УИХ-ын асуулгын цагаар үргэлжилнэ. Тодруулбал 14.00 цагаас эхлэх тус хуралдаанаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатар болон Засгийн газрын холбогдох сайд нартай "Амьжиргааны өртөг" сэдвээр мэтгэлцэх аж.




















































