Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв

2025-11-28
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.28) хуралдаан 09 цаг 58 минутад гишүүдийн 51.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Тус хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг даргаллаа.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Байнгын хороонд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналаа танилцуулсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасныг баримтлан Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг Хууль зүйн байнгын хороонд танилцуулж байна гэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасны дагуу Лувсандоржийн Өлзийсайханыг Улсын Их Хурлын 2023 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын санал болгосны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон юм. Хууль тогтоох төлөөллийн дээд байгууллага болох Улсын Их Хуралд дэгийн асуудлаар зөвлөх, Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах, хуульд заасан бусад ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэх үүрэг бүхий Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилох Улсын Их Хурлын даргын саналыг хүлээн авсны үндсэн дээр тэрбээр 2025 оны арван нэгдүгээр сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн байна.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Л.Өлзийсайханы хууль зүйн өндөр мэргэшил, төрийн албаны удирдах ажлын туршлагад үндэслэн түүнийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилох нь зүйтэй гэж үзсэн. Тэрбээр 2019, 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын хувиар манлайлж, Монгол Улсад Үндсэн хуулийн эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж, хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу парламентын эрх зүйн орчны болон бусад шинэтгэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангах чиглэлээр мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж ирсэн түүний мэдлэг, ур чадвар, туршлага нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх, үр нөлөөг сайжруулах асуудал чухлаар тавигдаж буй энэ цаг үед онцгой чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна” хэмээн танилцуулав.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 105 дугаар 105.1-д  “Цэцийн гишүүн бүрэн эрхийн хугацаа дуусахаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ анх илгээсэн байгууллагаар уламжлан гаргасныг … Хууль зүйн байнгын хороо … 7 хоногийн дотор … хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэв.

Улсын Их Хурлын даргын дээрх саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа, Ц.Сандаг-Очир нар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайхан болон Улсын Их Хурлын дарга Н.Учрал нараас асуулт асууж, хариулт авлаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад ийн чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буй буруу жишиг болох магадлалтай талаар байр сууриа илэрхийлж, хүсэлтийнх нь талаар тайлбар хүссэн гишүүдийн асуултад Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайхан хариулахдаа “Улсын Их Хурлаас надад өндөр итгэл, хариуцлага хүлээлгэн 2023 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Хуульч, Үндсэн хуулийн эрх зүйн судлаачийн хувьд нэр төрийн томилгоо юм. Тухайн үед томилогдохдоо би хуульч мэргэжилдээ, Монгол Улсын Үндсэн хуульдаа үнэнч байна гэдгээ илэрхийлж байсан. Өнөөдөр ч энэ үзэл бодол, итгэл үнэмшил хэвээрээ. Өмнө нь би Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан. Монгол  төрийн залгамж чанар, парламентын уураг тархи болсон Тамгын газрын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийг дагаж мөрдөх, дээдлэн сахих зарчим үйлчилдэг. Тийм учраас Улсын Их Хурлын даргын саналыг хүндэтгэн хүлээж авсан” гэлээ.

Улсын Их Хурлын даргын энэхүү саналыг дэмжиж буйгаа, парламентаас бүх шийдвэр цаашдаа мэргэжлийн өндөр түвшинд хянагдаж гарахаар болж байгаад баяртай байгаагаа Д.Пүрэвдаваа гишүүн илэрхийлсэн. Монголын парламент Үндсэн хуулиа зөрчсөн хууль, шийдвэр баталж болохгүй гэдгийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэмдэглээд, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах”, Улсын Их Хурал дахин Үндсэн хууль зөрчихөөс хамгаалах, парламентын Үндсэн хуулийг дээдлэн сахих “манаанд” зогсох хариуцлагыг нь тооцож, шинэ хүн томилж хугацаа алдахгүйн тулд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханд санал тавьсан гэдгээ тайлбарлав. Мөн Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Үндсэн хуулийн зарчмыг чандлан сахих, аливаа зөрчил гаргахгүй, тэгш эрхийн зарчмыг ханган ажиллахад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг, хариуцлага чухал гэдгийг онцолсон. Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан байгааг Ц.Сандаг-Очир гишүүн сануулж байсан юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Үндсэн хуулийн цэцийн гишүүн Лувсандоржийн Өлзийсайханыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 14 гишүүний 85.7 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
    5 мин
  • Номын баярын онцлох шинэ номууд
    34 мин
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    1 цаг 7 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    1 цаг 47 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    1 цаг 56 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    2 цаг 12 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    2 цаг 17 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    3 цаг 7 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    3 цаг 16 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    3 цаг 34 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    3 цаг 52 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    21 цаг 12 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    21 цаг 14 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    23 цаг 16 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    23 цаг 28 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК