
Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Т.Даваадалай хуулийн байгууллагад шалгуулахаар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн билээ. Түүнийг ажлаа өгсний дараа нийслэл дээр зарим томилгоонууд хийгдэж байна. Түүний оронд Нийслэлийн засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг томилох аж. Харин Нийгмийн бодлого хариуцсан хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилохоор болжээ.
А.Амартүвшингийн хувьд Хотын дарга Х.Нямбаатарын хоёрдугаар орлогчоор 2024 оноос ажиллаж байгаа юм. Г.Жаргалсайханы хувьд Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж буй.

















































