
2026 оны Элсэлтийн шалгалтын дүнгээр Сүхбаатар аймаг улсын хэмжээнд өндөр амжилт үзүүлж, олон хичээлээр тэргүүлэх болон дээгүүр байрт эрэмбэлэгдэж өмнөх оны амжилтаа бүх хичээл дээр ахиуллаа.
Хичээл тус бүрийн үзүүлэлтээр:
- Түүх – I байр
- Газарзүй – II байр
- Нийгэм судлал – IV байр
- Хими – II байр
- Математик – IV байр
- Биологи – V байр
- Англи хэл – VI байр
- Физик – III байр
- Монгол хэл – II байр
Элсэлтийн шалгалтад хамрагдсан 1788 (давхардсан тоогоор) шалгуулагчийн дундаж оноогоор улсын хэмжээнд II байр, 10 хичээлийн дундаж онооны үзүүлэлтээр I байрт эрэмбэлэгдэн, бахархам амжилт үзүүллээ.
Эх сурвалж: СҮХБААТАР АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

















































