
Менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулснаар 2.2 тэрбум ам.долларын зардал хэмнэгдэх боломжтой. Харин зээлийн хүүг 1 хувиар бууруулахад 2.7 тэрбум ам.доллар хэмнэгдэнэ.
Ажлын хэсэг зээлийн хүүг дор хаяж 4-5 хувиар бууруулах зорилт тавьсан бөгөөд ингэснээр Монголын талын өгөөж 10 тэрбум ам.доллараар нэмэгдэх байлаа. Хэрэв зээлийн хүүг бууруулах хэлэлцээг сунгахгүй гэж байгаа бол Оюу Толгой төслийг зогсоох хүртэл арга хэмжээ авах шаардлагатай.
Бид попролтондоо баригдахгүйгээр Оюу Толгой шиг хоёр, гурав дахь төслийг нээж чадсан бол айлын талыг гуйгаад суухгүй байх байсан.














































