Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ

2026-6-29
0
ЖИРГЭХ

Иргэний Зориг Ногоон Намын 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэг, намын дэргэдэх байгууллагууд, Үндэсний хороо, Улс төрийн зөвлөл болон намын бүх шатны байгууллагууд намд үүссэн зөрүүтэй нөхцөл байдлыг хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрлээ.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 45 дугаар тогтоолд тусгагдсан “хоёр өөр өргөдөл, хоёр өөр дүрэм”-ийн улмаас үүссэн дотоод зөрүүтэй асуудлыг ИЗНН-ын хяналтын төв байгууллага болох Дүрмийн хороо хуралдан, Улс төрийн намын тухай хууль болон намын хүчин төгөлдөр дүрмийн хүрээнд нэг мөр хянан шийдвэрлэсэн байна.

Дүрмийн хорооны шийдвэрээр 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Онц Их хурал” гэх нэрээр зохион байгуулагдсан үйл ажиллагаа нь намын хүчин төгөлдөр дүрэмд заасан Их хурал зарлах журам, эрх бүхий байгууллагын шийдвэр, төлөөлөгчийн бүрдэл, мандат, ирцийн шаардлагыг хангаагүй тул ИЗНН-ын хууль ёсны Их хуралд тооцогдохгүй гэж үзжээ. Мөн уг үйл ажиллагаанаас гарсан гэх намын дарга сонгох, дүрэм батлах, удирдлага өөрчилсөн гэх аливаа баримт бичиг нь намын эрх зүйн хүчин төгөлдөр үр дагавар үүсгэхгүй гэж дүгнэсэн байна.

Харин 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хуралдсан ИЗНН-ын Ээлжит бус XIII Их хурал нь намын даргын тушаал, Улс төрийн зөвлөлийн тогтоол, Үндэсний хорооны шийдвэр, Зохион байгуулах комиссын тогтоол, мандат, ирц, санал хураалтын баримтад тулгуурлан хууль, дүрмийн дагуу зохион байгуулагдсан албан ёсны Их хурал болохыг намын эрх бүхий байгууллагууд баталгаажуулсан байна.

Тус XIII Их хурлаар Улс төрийн намын тухай хуульд нийцүүлсэн ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан бөгөөд уг дүрэм, холбогдох баримт бичгийг Монгол Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх нэг өргөдөл, нэг дүрмийн хамт хүргүүлэх нь зүйтэй гэж намын Үндэсний хороо, Улс төрийн зөвлөл, Дүрмийн хороо болон орон нутгийн бүх шатны байгууллагууд нэгдсэн байр суурьт хүрсэн байна.

ИЗНН-ын Үндэсний хороо, Улс төрийн зөвлөл, Нийслэлийн намын хороо, 21 аймгийн намын хороод, нийслэлийн 9 дүүргийн намын хороод, намын Ахмадын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын холбоо зэрэг намын бүтцийн байгууллагууд Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй намын дарга, Улсын Их Хурлын гишүүн Батын Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, Үндэсний хороо, Улс төрийн зөвлөл, Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа албан ёсоор илэрхийлжээ.

Мөн 2026 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ИЗНН-ын 1200 орчим гишүүн, дэмжигчдийн оролцоотой Үндэсний чуулган Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, намын эв нэгдэл, хууль ёсны удирдлага, хүчин төгөлдөр дүрмийн хэрэгжилт, XIII Их хурлын шийдвэрийг дэмжсэн нэгдсэн байр сууриа баталгаажуулсан байна.

Үндэсний чуулганд оролцогчид “ИЗНН-ын жинхэнэ хүсэл зориг, эв нэгдэл нь намын нийт гишүүд, орон нутгийн намын хороод, дэргэдэх байгууллагуудын хамтын байр суурь, хууль ёсны удирдлага, Дээд шүүхэд бүртгэлтэй хүчин төгөлдөр дүрмийн хүрээнд оршиж байна” хэмээн тунхаглажээ.

Чуулганы тунхагт мөн “Үндэсний чуулганыг намын Их хуралтай адилтгахгүй, намын дүрмийг зөрчихгүй, намын дүрэмд заасан Их хуралтай зэрэгцэн аливаа эрх эдлэхгүй, шийдвэр гаргахгүй” гэж онцлон тэмдэглэсэн нь ИЗНН хууль дээдлэх, дүрмийн байгууллагын зарчмаа хатуу баримталж байгааг харуулж байна.

Ийнхүү ИЗНН-ын дотоодод үүссэн зөрүүтэй, маргаантай асуудал намын хяналтын байгууллага болон эрх бүхий төв байгууллагуудаар нэг мөр шийдвэрлэгдэж, Б.Батбаатарын тэргүүлсэн бүртгэлтэй хууль ёсны удирдлага, 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ээлжит бус XIII Их хурлын шийдвэр, шинэчлэн баталсан дүрмийг Монгол Улсын Дээд шүүхэд хүргүүлэх улс төр, эрх зүй, зохион байгуулалтын нэгдсэн үндэслэл бүрджээ.

ИЗНН цаашид намынхаа эв нэгдэл, хууль ёсны удирдлага, гишүүдийн оролцоо, ногоон хөгжлийн бодлого, шударга ёс, иргэдийн амьдралд хүрсэн бодлогын улс төрийг бэхжүүлэхийн төлөө бүх шатны байгууллага, нийт гишүүдтэйгээ нэгдмэл байр суурьтайгаар ажиллахаа мэдэгдлээ.

ИЗНН-ын Хэвлэл мэдээллийн алба

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 17 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    17 цаг 40 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    20 цаг 4 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    22 цаг 4 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    22 цаг 46 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    22 цаг 58 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    22 цаг 59 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    23 цаг 11 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    23 цаг 18 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    23 цаг 32 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК